ХӨСҮТ: Хавдрын эмнэлгийн 2 ажилтны эхний шинжилгээ эерэг гарсан

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Хавдрын эмнэлгийн 2 ажилтны эхний шинжилгээ эерэг гарсан

ХӨСҮТ: Хавдрын эмнэлгийн 2 ажилтны эхний шинжилгээ эерэг гарсан

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2020.12.25/ мэдээлэл хийлээ. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтод халдварын нийт 136 тохиолдол батлагдсан. Тодруулбал, хэвтэн эмчлүүлсэн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24, эмнэлгээс гарсан 9 хүнээс илэрсэн юм.  Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1069. Үүний  605 нь дотоодод батлагдаад байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.АМБАСЭЛМАА:

Зургаан хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт Архангай, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт covid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.  Ингэснээр Улаанбаатарт 227

  • Сэлэнгэ аймагт 285 
  • Орхон аймагт 25
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 32
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3 байна. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ойрын хавьтагчдаас  зургаан шинэ тохиолдол илэрсэн. Тус эмнэлгийн хоёр  өвчтөн, сахиур 1, гэр бүлийн 3, нийт зургаан хавьтал халдвар авсан байна. Улаанбаатарын өмнөх голомтын хавьтлуудаас халдвар нэмж илрээгүй. Нийслэл болон орон нутагт голомтлон гарч байгаа халдварын тохиолдол 611, улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1075 байна. Үүнээс эдгэрсэн 584. Эмчлэгдэж байгаа 482 хүнээс биеийн байдал хөнгөн 416, хүндэвтэр 57, хүнд 6, маш хүнд 3 хүн байна. БЗД-т халдвар бүртгэгдсэнээс хойш буюу  арванхоёрдугаар сарын 16-аас хойш өнөөдрийг хүртэл нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс өвчтөн 75, сахиур 24, эмнэлгийн ажилтан 17, гэр бүлийн хүн 26 байна. Халдварт өртсөн байх эрсдэл бүхий 1428 хавьтлыг илрүүлж шинжилгээ авсан. Шинжилгээ өгсөн эхний хүмүүс  давтан шинжилгээндээ ороод явж байна. Сүүлийн 24 цагт 45 хавьтлыг олж ажиглалтад авсан. Өргөн хүрээтэй халдварын  голомт учраас  хүн бүр өөрийгөө хамгаалж хариуцлагатай байх хэрэгтэй.

Халдвар бүртгэгдсэн дүүргүүдийн хороогоор нь задалбал:

  • Баянгол дүүргийн 1-10, 15,18, 25
  • Баянзүрх дүүргийн 2,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16,17,19,20,21,22,23,24,25,26,27
  • Сүхбаатар дүүргийн 1,7,11,12,13,16,17,18,19
  • Сонгинохайрхан дүүргийн 1,2,5,7,8,9,13,19,24,26,29,30,36
  • Хан-Уул дүүргийн 4,10,16,18,21
  • Чингэлтэй дүүргийн 6,7,12,13,14,15,16,19
  • Багануур дүүргийн 4
  • Налайх дүүргийн 3 хороонд тус, тус халдвар бүртгэгдээд байна.

"ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ХАВЬТЛУУДЫГ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ СУДАЛ БАЙНА"

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад А.Амбасэлмаа хариуллаа.

-Хавдар судлалын үндэсний төвд Covid-19 халдвар илэрсэн учрааас иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхгүй гээд үүдэндээ бичиг наасан байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хоёр эмч халдвар авсан гэх мэдээлэл бий.  Үүнийг яагаад мэдээлсэнгүй вэ?

-Эрүүл мэндийн томоохон байгууллагууд эмч ажилчдынхаа дунд PCR шинжилгээг хийж байгаа. Хавдрын үндэсний төв 600 гаруй ажилтантай. Эхний 324 хүнээс шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар халдвар илэрсэн. Тиймээс баталгаажих шинжилгээ хийгдэж байна. Тухайн хүн нь ямарваа нэгэн халдвартай хүнтэй сүүлийн 14 хоногийн хугацаанд уулзсан, ойрын хавьтал болсон уу гэдгийг өргөн хүрээтэй судалж байна. Халдвар батлагдвал олон нийтэд зарлана. Мөн тухайн тасгаар үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авч байна.

-БЗД-ийн иргэдийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн үү?

-Хавьтлуудын гурав дахь давтан шинжилгээ хийгдэж байгаа.  Ойрын хавьтлыг бид дөрвөн удаа шинжилгээнд оруулж байна. Үүнээс гадна тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн 400 гаруй хүнийг олж түүврийн аргаар шинжилгээ авахад халдвар илрээгүй. Халдварын дэгдэлтийн нууц үеийн хугацааны дундаж үеэс урагш халдварын дэгдэлт бүртгэгдэж байна.

-Дотоодод халдвар алдаагүй 10 сар болсон ч тэр үедээ эрсдэлийг тооцоолж төлөвлөгөө гаргаагүй  байсан юм уу. ХӨСҮТ-ээс Цэргийн төв эмнэлэг рүү халдвартай хүмүүсийг зөөвөрлөх нь халдвар тархах эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Д.Нарангэрэл: Дотоодод халдвар алдаагүй байх үеэс мэргэжлийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангасан.  Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар, голомтлон гарсан халдвар, нийтийн дунд тархах гэсэн шатлалаар төлөвлөгөө боловсруулж  эмнэлгийн тусламжийн бүх арга хэмжээг зохион  байгуулсан. Үүндээ тохирсон арга  хэмжээг авч байна.

А.Амбасэлмаа: 2020 оны нэгдүгээр сарын 8-аас эхлэн цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.  Бид халдвар дотооддоо алдахаас өмнө бэлэн байдлаа хангасан. Гуравдугаар сарын 10-нд халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн учраас  хариу арга хэмжээний хоёр дахь шатлал буюу халдварыг ард иргэдийн дунд алдахгүйн тулд  бүх арга хэмжээ авч 10 сар хамгаалж чадсан. Шаталбарынхаа дагуу явж байна. Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө  нөөц эмнэлгүүдийг  ч бэлдсэн. Өнөөдөр эмч ажилчдын ачааллыг хөнгөлөх, хамгаалах зорилгоор дараа дараагийн нөөц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

ЭМЯ: 24 цагийн хугацаанд шинээр 6 халдвар илэрч, 2 нь Хавдрын эмнэлгийн эмч, сувилагч

ЭМЯ: 24 цагийн хугацаанд шинээр 6 халдвар илэрч, 2 нь Хавдрын эмнэлгийн эмч, сувилагч

Posted by News.mn on Thursday, December 24, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж