Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт PC тоглоомын газар нууцаар үйл ажиллагаа явуулж байжээ. Тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өчигдөр /2020.12.24/ дээрх хэргийг илрүүлсэн бөгөөд тухайн PC тоглоомын газар байсан хүмүүс амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй, гар ариутгагч байрлуулаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй зэрэг олон зөрчил илэрсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 226 дугаар тогтоолыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга А1320 захирамж гаргаж үйл ажиллагаа явуулах 15 байгууллагыг баталсан билээ. Захирамжийн биелэлтийг хангаж ажиллаагүй дээрх PC тоглоомын газрыг Зөрчлийн хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох аж.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих:
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Э.БУРАМ