ОБЕГ: Автобус шатаж, дулааны худгаас цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Автобус шатаж, дулааны худгаас цогцос олджээ

ОБЕГ: Автобус шатаж, дулааны худгаас цогцос олджээ

Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-т автобус шатсан, гэр шатсан болон сураггүй алга болсон дуудлага өчигдөр ирснээс гадна дулааны худгаас эрэгтэй хүний цогцос олдсоныг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шилжүүлжээ.

  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ын автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очиж, “Жи Бус” ХХК-ийн Зайсан-Ган хийц чиглэлийн иргэн Э-ын жолоодож явсан “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
  • Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Давааны-Ам багийн “Гэр-Асга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 237 км-т, сумын төвөөс урд зүгт 48 км-т, Заг сумаас урд зүгт 18 км-т/ Заг сумын харьяат малчин Д-ийн 4 ханатай гэр 12.23-ны өдрийн 19:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 12.24-ний өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 20:48 цагт очиж, иргэн Б-ын 6х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд “Гүүд рүүт интер трейдинг” ХХК-ийн жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан тус компанийн жолооч Х /52 настай, эрэгтэй/ нь 12.24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.25-ны өдрийн 03:20 цагт түр зогсоосон. 12.25-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны зүүн талын дулаан дамжуулах шугамын худагт хүний цогцос байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км замыг туулан 03:10 цагт очиж, нэр, нас хаяг, тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж