УИХ-ыг дүгнэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөний 10 байгууллага нэгдэн “Эвлэн мандах хүч”-ийг байгуулжээ. Энэ хөдөлгөөний зүгээс яг одоо Тусгаар тогтнолын талбайд УИХ-ын үйл ажиллагаанд дүн тавих иргэдийн цуглааныг зохион байгуулж байна.

Талбайн голд санал авах хоёр хайрцгийг байрлуулжээ. Иргэд УИХ-ын үйл ажиллагааг сайн хэмээн дүгнэх бол зүүн талын хайрцагт цагаан цаас хийнэ. Харин муу гэж дүгнэж буй бол баруун талын хайрцагт хар цаасыг хийж байгаа юм. Ийнхүү сонгуулийн өмнө УИХ хэрхэн ажилласан бэ гэдгийг иргэдээр дүгнүүлж, олонд танилцуулна хэмээн “Эвлэн мандах хүч” хөдөлгөөнийхөн хэллээ.  

“Эвлэн мандах хүч” хөдөлгөөнд “Гал үндэстэн холбоо”, “Шинэ аравт”, “Аравтын төлөө” сонин, “Босоо хөх Монгол”, “Бие даагч иргэдийн холбоо”, “Нүүдэлчин түмний холбоо”, “Монгол тэнгэр үнэн”, “Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн”, “Монгол тулгатан”, “Ноён уулаа аваръя” зэрэг иргэний нийгмийнхэн нэгджээ. “Эвлэн мандах хүч”-ийн тэргүүнээр Ц.Мөнхбаярыг томилжээ.

“Эвлэн мандах хүч”-ийнхний мэдээлж буйгаар тэд энэ үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболдыг оролцуулахаар урилга явуулжээ. Харин УИХ-ын дарга 28-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаж байгаа учраас ирээгүй хэмээн тайлбарлалаа.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-22 122.201.31.250

За тэр баруун талын хайрцаг хар цаасаар пиг дүүрнэ ээ, мурийцсан ч болно. Зүүн хайрцагт хэдэн цаас бие биенээ хайгаад байж байх биз.

Зочин 2016-03-22 103.26.194.19

Жонхуу Баттулгын уяаны ноход эзнийхээ луйврыг илэрч буйд эсэргүүцэн жагсаж үймүүлэх гэж байгаа биз. Монголчууд, АН нам нь Баттулгад итгэл хүлээлгэн 2,3 чухал салбарыг удирдуулан ажиллуулсан боловч хулгай хийж,хорлон сүйтгэх ажиллагаа хийсээр 8-н жилийг өнгөрөөв. Хариуцлагаа үүрээд зайлчихаж чаддагүй новшийн эр юм даа энэ Баттулга.

Зочин 2016-03-22 103.11.192.132

Жагсаал хийхэд заавал хэн нэгэнтэй холбоотой байх ёстой гэж үү. Угаасаа Монголын ард түмэн хүлцэнгүй байсаар ийм ядуу тарчигхан байдалд орсон. Төрийг түшиж чадахгүй идэж ууж өөрийнхөө өнөөдрийн жаргалыг бодон суугаа хүмүүстэй тэмцэх цаг болсон.

BBC 2016-03-22 202.72.247.245

demjij bnaaaa

РАВДАН 2016-03-22 202.70.46.217

ЁОПООНЫ МАФИ ЯКУДЗА НАР ЦАГДААГИЙНХАА ХЯНАЛТАНД БАЙДАГ ГЭСЭН. ТЭД БҮРТГҮҮЛЧИХЭЭД Л ЯНЗАН БҮРИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЮМ ГЭСЭН! МАНАЙ ГОЁ ГОЁ НЭРТЭЙ ТББ-УУД НИЙЛЧИХЭЭД ЗАНДАЛЧИН МӨНХБАЯРЫГ ТОЛГОЙЛОГЧООРОО ТОДРУУЛСАН ЮМ УУ ДАА! ГҮЭЭ ЯАХАВ МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ ГЭДГИЙН! ИНГЭЭД ХЯНАЛТАН ДООР НИЙГЭМИЙН,ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ХИЙЖ Л БАЙГ ДЭЭ ! ЯМАР ДАНДАА БАРИВЧЛААД БУУДААД БАЙЛТАЙ НЬ БИШ!

Зочин 2016-03-22 202.179.27.43

Zarim hugjiltei ornuud mafiihantaiga hamtarch ajilladag manai tur zasag gsn ene nuhduugtei hamtarch ajillahad bolno shu ed nar chini neg talaara zuv ym hj bga humuus shude

Зочин 2016-03-22 202.179.27.43

Zarim hugjiltei ornuud mafiihantaiga hamtarch ajilladag manai tur zasag gsn ene nuhduugtei hamtarch ajillahad bolno shu ed nar chini neg talaara zuv ym hj bga humuus shude

Зочин 2016-03-22 43.228.129.4

Enhboldiig neg ni zahialchihjeee