Католик шашны тэргүүн, Ромын Пап ламын албан ёсны инстаграм хаягаас Бразилын бикини моделийн зураг дээр лайк дарсан талаар мэдээлэл арваннэгдүгээр сарын 20-нд тарсан юм. Пап ламын “Franciscus” нэртэй, 7.4 сая дагагчтай албан ёсны инстаграм хаягаас 2.4 сая дагагчтай модель Наталиа Гариботтогийн ил задгай хувцасласан зураг дээр лайк дарсныг нэгэн хэрэглэгч харж, олон нийтийн сүлжээнд энэ талаар нийтэлсэн билээ.
Тэгвэл сар хүрэхгүйн хугацааны дараа мөн л Пап ламын инстаграмаас өөр нэгэн модель бүсгүйн задгай хувцастай зурган дээр лайк дарсан нь шуугиан тариад байна. Бикини модель Маргот Фокс хэмээх бүсгүйн зураг дээр Пап лам лайк дарсан бөгөөд тэрбээр “Өө, Пап лам миний зурган дээр лайк дарчихлаа” хэмээн инстаграмдаа бичжээ.
Наталиа Гариботтогийн зураг дээр лайк дарсан явдлын дараа Ватиканы эрх баригчид “Instagram” компанитай хамтран энэхүү явдлыг шалгахаа амласан юм. Пап ламын цахим хаягуудыг Ватиканы сошиал сүлжээ хариуцсан багийн гишүүд хөтөлдөг байна.
Эх сурвалж: BUSINESS TODAY
Холбоотой мэдээ