Т.Мөнхсайхан сайд 20 гаруй хүнийг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан сайд 20 гаруй хүнийг ажлаас нь халжээ

Т.Мөнхсайхан сайд 20 гаруй хүнийг ажлаас нь халжээ

Цар тахалтай нүүр тулсан энэ цаг үед Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зарим албан тушаалтнуудад арга хэмжээ авч эхэлсэн байна.

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, халдварын голомтыг хэрхэн хумих, халдварын тоог нэмэгдүүлэхгүй байх, халдвар авсан хүмүүсээ яаралтай эмчилж, дараагийн арга хэмжээгээ авах гээд толгой гашилгаж байхад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд нь үндсэн ажилдаа анхаарлаа хандуулахгүй халаа, сэлгээ хийж, өөрийн хүрээнийхнээ томилж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Ялангуяа ийм хүнд цагт хариуцлагагүй тооцохгүй, төрийн албан хаагчийг халахгүй гэх Ерөнхий сайдынхаа эсрэг үйлдэл хийж эхэлсэн нь covid-19-тэй тэмцэх Засгийн газрын бодлого нэг зүгт байгаа юу гэх эргэлзээг төрүүлэхээр байна. Мэдээж ноцтой ажлын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халаа сэлгээ хийх нь зүйн хэрэг боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр гардан байлдаанд орсон ийм цаг үед мэргэжлийн боловсон хүчнээ халах, сэлгээ хийх нь хэр зохимжтой үйлдэл вэ.

Одоогоор ЭМЯ-ны 20 гаруй хүнийг сэлгээ нэрийн дор халж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. ЭМЯ нийт долоон газрын даргатай. Үүнээс дөрвөн газрын даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тухайлбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Ингэхдээ Д.Нарангэрэл, Я.Буянжаргал нарт эмнэлгийн орлогч даргаар очих саналыг тавьсан аж. Тэд уг саналыг нь хүлээж аваагүй учир сэлгээ гэх нэрийн дор халаа сэлгээгээ “цэвэрхэн” хийж байгаа аж.

ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын даргаар өөрийнхөө сайн найз болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлыг томилох гэнэ.

Ажлаасаа гэнэт халагдсан яамны 20 гаруй ажилтан, албан хаагчид шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан талаар Д.Нямхүү захирал өчигдөр /2020.12.24/ мэдээлсэн. Шалтгаан нь ХӨСҮТ-өөс халдвартай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхгүй гэж эсэргүүцсэний төлөө  түүнийг ажлаа өгөхийг шахан шаарджээ.

Монгол Улс дотооддоо covid-19-ийн халдвар алдаж, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж байгаа энэ хүнд цаг үед Эрүүл мэндийн салбар нь  дотроо хөлөө жийлцэж хөдөлгөөнд орж эхэлсэн нь сайны дохио биш лавтай.

Мөн яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан албан тушаалаас чөлөөлөх албан хаагчдын нэрс: 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
177
ЗөвЗөв
88
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
7
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж