Ирэх хацү башёгоос бид юу хүлээх вэ? | News.MN

Ирэх хацү башёгоос бид юу хүлээх вэ?

Ирэх хацү башёгоос бид юу хүлээх вэ?

Ирэх хацү башёгоос бид юу хүлээх вэ?

Мэргэжлийн сүмо бөхийн ирэх шинэ оны нэгдүгээр сарын хацү башёгийн банзүкэ өчигдөр/2020.12.24/ танилцуулагдаж, монголын 21 сүмоч зургаан зиндаанд зодоглох болжээ. Үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ хацү башёгийн сонирхол татахуйц бөхчүүдийг танилцуулж байна.


Хацү башё ирэх нэгдүгээр сарын 10-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.

АВАРГУУДЫН ЭРГЭН ИРЭЛТ

Хакүхо М.Даваажаргал энэ оны эхний хацү башёг тааруу эхлүүлж нэг даваа, гурван унаатай болж дундаас нь орхисон бол дараагийн харү башёд түрүүлж, мэргэжлийн сүмогийн макүүчи зиндааны 44 дэх түрүүгээ хүртэж, өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан. Нагоя башёг тэргүүлж явах үеэрээ тэрбээр баруун өвдгөндөө бэртэл аван, хагалгаанд орохоос өөр аргагүйд хүрсэн. Хагалгаанд орсон Хакүхо аки болон кюүшюү башёг дараалан өнжих шийдвэр гаргасан.

Какүрюү М.Анандын хувьд хацү башёг мөн тааруу эхлүүлж, нэг даваа, дөрвөн унаатай болсноор дундаас нь орхисон. Харин гуравдугаар сарын харү башёд сайн барилдаж, 12 даваа, гурван унаатай Хакүхогийн араас аман хүзүүнд бичигдсэн юм. Дөрвөн сар завсарлаад, эргэн ирсэн нагоя башёгийн хоёр дахь өдөр тохойндоо бэртэл аван барилдах боломжгүй болсон бол есдүгээр сарын аки башёг нурууны гэмтлийн улмаас мөн л өнжсөн. Сүмо бөхийн хорхойтнууд түүнийг оны сүүлийн кюүшюү башёд зодоглоно гэж хүлээж байсан ч бэртлийн эдгэрэлт нь удаан байсан учир дахин өнжсөн.

Хоёр аваргын башё удаа дараа өнжиж байгаа үйлдэл нь ёкозүнагийн зөвлөлд таалагдаагүй бөгөөд хоёр аваргад анхааруулах арга хэмжээ авсан. Тус зөвлөлийн тэргүүн Хиронори Яно “Би ёкозүна нарыг хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж хэлж чадахгүй. Тэднийг ирэх нэгдүгээр сарын башёд сайн бэлдэж оролцохыг хүсч байна” хэмээсэн.

Ёкозүнагийн зөвлөлөөс башёг өнждөг, дундаас орхидог мөн сахилга бат алдсан ёкозүна цолтой бөхчүүдэд гурван төрлийн арга хэмжээ авдаг байна. Үүнд, сайшаах, анхааруулах, зодог тайлах зөвлөмж гэсэн гурван арга хэмжээ багтдаг аж.

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бэртлээ илааршуулж ирэх нэгдүгээр сарын башёд бүтэн барилдаж, дор хаяж качикоши буюу найман даваа авах хэрэгтэй. Эс бөгөөс тэдэнд ирэх дарамт улам нэмэгдэнэ. Ямартай ч аваргуудын эргэн ирэлт хүлээлт үүсгээд байна.

ЦОЛ ХҮСЭГЧИД

Уламжлал ёсоор Хакүхо М.Даваажаргал зүүнийг, Какүрюү М.Ананд барууныг манлайлан зодоглох болно. Тэгвэл тэдний араас Такакэйшо, Шодай, Асанояама, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Таканошо гэх зэрэг озэки, сэкивакэ цолтой бөхчүүд босч барилдана. Хоёр аваргын бэртэл гэмтэлтэй холбоотойгоор залуу бөхчүүдэд башёд түрүүлэх, цол ахиулах сайхан боломжууд өнгөрсөн хугацаанд гарч ирсэн.

Одоогоор сүмогийн холбооноос озэки Такакэйшог дахин түрүүлвэл ёкозүна цол олгоход асуудалгүй гэдгээ мэдэгдээд байна. Мөн сэкивакэ Тэрүнофүжи Ган-Эрдэнэ ирэх хацү башёд түрүүлж эсвэл аман хүзүүдэж чадвал эргэн озэки цолоо ч авах боломжтой.

ТЭСРЭЛТ ХИЙХ ЗАЛУУ БӨХЧҮҮД

Их аварга Тайхогийн ач хүү, сэкивакэ асан Такаторикигийн хүү Наяа ирэх хацү башёгоос эхлэн жүрёо зиндааны 11-т эрэмбэтэй барилдах болно. Өвөөгийнхөө нэрний ханзыг авсан Наяа ирэх хацү башёд Оохо нэрээр барилдана.

Түүнээс гадна өөр нэгэн онцлох бөх байгаа нь Асашорюү Дагвадоржийн үеэл дүү Хошорюү Бямбасүрэн. Дээд макүүчи зиндаанд барилдсан эхний хоёр башёдоо 8-7, 7-8 гэсэн амжилтыг үзүүлсэн өдгөө 21 настай түүний хувьд цочроогоо аль хэдийнэ гаргачихсан. Асашорюү дээд зиндааны анхны түрүүгээ 22 насандаа хүртэж байсан түүхтэй. Үүнээс өмнө их аварга 21 насандаа дээд зиндаанд хоёр удаа аман хүзүүдэж байсан юм. Тэгвэл Хошорюүтай нас чацуу Котошохогоос Япончууд их зүйл хүлээж байгаа. Одоогоор дээд зиндаанд гурван башё барилдаад буй Котошохо башё бүртээ качикоши хийж, үүнийхээ ачаар маэгаширагийн гурав хүртэл чансаа ахиад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-25 122.201.24.99

Сумо бөх шударга, цэвэр өрсөлдөөний талбар учраас хүмүүс дуртай байдаг байх.

Avatar

зочин 2020-12-25 66.181.184.12

Сумод явсан улсыг эргүүлж ирүүлэх хэрэггүй тэр чигээр нь явуулбал таарна, эргэж ирсэн Батбаяр, Дагвадорж мэт нь хангалттай гай болж байна ш дээ, ер нь энэ сумо гэдэг юмыг мартвал зохилтой, Мөнгөнтамир мэтийн хөлсний бичээчид ч нэгийг бодолтой, хэний төлөө юуг улайран сурталчлаад байна

Avatar

Зочин 2020-12-25 103.229.121.81

Зөв юм бна шүү

Avatar

Иргэн 2020-12-25 103.212.117.234

Батбаяр,Дагвадорж мэт нь нээрээ л японоос ирээд монголдоо луйвар дээрэм хийх нь дэндсэн дээ.Ард түмнээсээ сэтгэл буруулсан хүн олигтой явахгүй дээ.Яасан ч цадаж ханадаггүй шунал вэ.. Дагвадорж ядуу монгол улсаас луйвар аргаар авсан циркээ буцааж өг. Батбаяр тэр залилан дээрмээ зогсоо.Ашигт малтмалын орд газруудыг цөлмөж гадаадынханд өгөхөө боль.Энэ газар нутаг дээр миний ,бидний хүүхдүүд ач зээ маань амьдрах учраас.

Avatar

Зочин 2020-12-25 103.26.195.97

MAHAN BUMBUG

Avatar

Иргэн 2020-12-25 192.82.77.228

Энэ хэдэн эх орноосоо урваж харь орны иргэдийн барилдаан үзэхгүй байгаачээ.нх орон гэж байхгүй хүмүүсийг оюугийн нь сонирхож юугаар эх орноо гийгүүлэх вэ?энэ газар унаж өсөж эрийн цээнд хүрээд иргэншлээ солонго.зарим нэг нь иржулсынхаа ард түмнийхээ дээрэмджээ.эдэнд хүн чанар үлдэж байна уу?монгол улс нүдэнд хүртээлтэй биш.битгий монголд оруулаад.тэд эх орныхоо төлөө гэсэн сэтгэлгүй хүмүүст монгол нэрийг нь хураагаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж