Хөнгөн ялтай хоригдлууд 2021 онд суллагдана | News.MN

Хөнгөн ялтай хоригдлууд 2021 онд суллагдана

Хөнгөн ялтай хоригдлууд 2021 онд суллагдана

Хөнгөн ялтай хоригдлууд 2021 онд суллагдана

Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн дээд комиссоос дэлхийн улс орнуудын эрх баригчдад хандан ахмад настай, архаг хууч өвчтэй, хөнгөн хэргээр шийтгэгдсэн, мөн эмэгтэй болон насанд хүрээгүй хоригдлуудыг суллахыг  зөвлөжээ.

Монгол Улсад Covid-19 халдвар дотоодод тархахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр халдвараас сэргийлэх зорилгоор шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай гэх асуудлыг хөндсөн байдаг. Тэгвэл УИХ-ын даргын есөн сарын өмнө  хөндсөн дээрх яриа удахгүй хөрсөн дээр буух бололтой. Учир нь Хууль зүй дотоод хэргийн яамнаас санаачилсан  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах  ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Үүний хүрээнд  ял эдэлж байгаа эмэгтэй,  архаг хууч өвчтэй болон 60-аас дээш настай хүмүүсийн хэдэн хувь нь хөнгөн ялтай болон Өршөөлд хамрагдах боломжтой талаарх судалгааг хийсэн байна. Зорчих эрхийг хязгаарлах  ял нь  хэрэгт холбогдсон этгээдэд цахим бугуйвч зүүлгэн хаана, юу хийж явааг нь тусгай программын дагуу холбогдох байгууллагууд хянах юм.

Тус ялыг Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх мэт хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүнд сонголттойгоор оногдуулах аж. Харин “хүн амь, хүч хэрэглэж дээрэм хийх, хүчиндэх” гэх мэт хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд хэрэглэхгүй юм. Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэх бөгөөд хэрэв цахим бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж.

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ  COVID-19 ХАЛДВАРЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ

Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас /ШШГЕГ/дээрх асуудлаар  дэлгэрэнгүй  мэдээлэл өгөхөөс татгалзсан ч  хорих ангид Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх  ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол  хийж байгаа гэлээ.  ШШГЕГ-аас “Дотоодод халдвар тархахаас өмнө хоригдсон хүмүүс болон өрөөнд байрлах дөрвөн хүний хооронд 1.5-2 метрийн зай бариулах шаардлаггүй гэж үзсэн учраас нэмж ирж байгаа хүмүүст анхаарлаа хандуулж байна. Тиймдээ ч  нэмж ирж байгаа яллагдагч бүрээс  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Шинжилгэээний хариу гартал өөр тусгаарлах байранд байрлуулж байна. Энэ нь дан ганц хорих байгууллага биш захиргаа болон зөрчлийн хуулиар  баривчлагдсан хүмүүсээс ч  шинжилгээ авч байгаа. Өнөөдрийг хүртэл  Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй” гэх хариултыг өглөө.

АЛБАН БУС МЭДЭЭЛЛЭЭР ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДАХ БОЛОМЖТОЙ 790 ХОРИГДОЛ БАЙНА

Албан бус мэдээллээр өршөөлөөр суллагдах боломжтой 790 хоригдол байгаа аж.  Уг асуудлаар хамгийн анх ам дуугарсан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа бөгөөд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байна.  Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Тиймээс  цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм.  Одоо цаг хугацааны хувьд хөнгөн ялтай хүмүүсийг суллах хууль эрх зүйн зохицуулалт батлагдаж амжихгүй. Тиймээс эрх баригчдын 100 жилийн ойдоо барих "бэлэг" дунд нь хөнгөн ялтай хоригдлуудыг суллах нэрийдлээр Өршөөлийн хуулиа батлах болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна. Тэдний Өршөөлийн хууль, цахим гав зэрэг нь 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Харин эрх баригчид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ч 2021 онд өргөн хүрээтэй тэмдэглэнэ.   

МОНГОЛ УЛС ӨРШӨӨЛИЙГ ТЭМДЭГЛЭЛТ ОЙН БАЯР БОЛОН СОНГУУЛИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛДЭГ

УИХ нь 1991 оноос хойш нийт зургаан  удаа  өршөөлийн хуулийг баталжээ. Эдгээр өршөөлийг ихэвчлэн Монгол Улсад ач холбогдол бүхий түүхэн үйл явдлыг тохиолдуулан үзүүлсэн байна. Цаг хугацааны үечлэлээс харвал 3-6 жил хүртэлх мөчлөгтэйгээр өршөөлийн хууль батлагдсан байх бөгөөд хууль болгон түүхэн ой, тэмдэглэлт өдөртэй холбоотой. Тухайлбал,

  • 1991 оны хууль Улс, хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулж,
  • 1996, 2006 оны хуулиуд Тулгар төр үүсэн байгуулагдсаны 790, 800 жилийн ойг тохиолдуулж,
  • 2000, 2009 оны хуулиуд Улсын Их Хурлын сонгуулийг тохиолдуулж,
  • 2015 оны хууль Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тус, тус гаргаж байжээ.

Үүнээс үзвэл Монгол Улсын хувьд өршөөлийг тэмдэглэлт ойн баяр болон сонгуулийг тохиолдуулан хэрэгжүүлдэг уламжлалтай гэж хэлж болохоор байна. Монгол Улс 1991 онд 1300-1400 орчим, 1996 онд 140 орчим, 2000 онд 1500 орчим, 2006 онд 3500 орчим, 2009 онд 3300 орчим хүнд өршөөл үзүүлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ өршөөлийн хууль батлагдсаны дараа хэдэн хүн өршөөлд хамрагдсан, түүнээс хэдэн хүн суллагдсан талаар тодорхой судалгааг “Зөвхөн тусгай хэрэгцээнд  ашигладаг” гэх үндэслэлээр олон нийтэд мэдээлдэггүй нь харамсалтай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Urtaa 2020-12-25 202.179.21.197

Orshooloo gargaa chee ene owchinchin diildhee bailaa ediin zasag hvndrelteel geed bhii gem zemgvi ochnoo olon hvn shorond bgaa shvv dee tednariiga sullaad toswoo hemneed star tahaldaa zarstuulaachee

Avatar

Дулмаа 2020-12-25 66.181.161.100

Жолоо эрх өршөөлд орох уу

Avatar

Зочин 2020-12-25 203.91.115.53

Жолооны эрх сэргэх үү

Avatar

Зочин 2020-12-25 202.126.90.43

Zolooni erh orshooldoo oruulaach

Avatar

Зочин 2020-12-25 202.126.90.43

Жолооны эрх сэргээх арга байна уу хариу

Avatar

Irgen 2020-12-25 66.181.161.84

Enend awto osol hiiged 2jil awad odoo jiliin suutsan hohirolt hvn hamragdah yum bolowuu

Avatar

Зочин 2020-12-25 202.9.40.163

хамрагдар юм блээ

Avatar

Нэргүй 1 2020-12-25 66.181.161.11

Яаг хэдэн сард сулах юм бол

Avatar

Зочин 2020-12-25 202.126.92.99

Энэхүү нийтлэл 2020 оны 12 сард нийтлэгджээ. Өнөөдрийн буюу 2021 оны 4 сар хүртэл энэ ажил хийгдсэн болов уу.Ахин нэг сурвалжилж өгнө үү

Avatar

Ганаа 2020-12-25 66.181.184.151

Эрхээ хасуулсан жолооны үнэмлэх сэргээх болов уу?

Avatar

Зочин 2020-12-25 192.82.93.16

анхны хэрэгыг өршөөх хэрэгтэй

Avatar

Гүндэгмаа 2020-12-25 203.91.115.48

Жолоо эрх хуулиар сэргээх боломжтой юу

Avatar

Зочин 2020-12-25 202.126.88.130

Зүйл заалтаа харж байгаад Хүмүүсээ судлах хэрэгтэй.

Avatar

Сийлэгмаа 2020-12-25 202.9.40.155

Ядаж нөгөө Зоригийн хэрэгт гүтгэгдсэн 2 ыг гаргах байгаа даа энэ мэт хэлмэгдсэн хүмүүс байгаа л байх муухайгаа хараах хэрэггүй шүү дээ

Avatar

Set 2020-12-25 202.126.89.177

Songuulia geh…

Avatar

kub 2020-12-25 66.181.191.107

odoo ingeed shorond khuleelt uusgene gesen ug dee

Avatar

Юм үзээгүй хүн хөөрхий 2020-12-25 122.201.31.181

Би хэзээ ч шоронд орохгүй юм чинь гэж бодож байгаа улсууд л хэзээ нэг өдөр шоронд ордог юм даа хэ хэ. Уйлах өдөр чинь айсуй!

Avatar

Зочин 2020-12-25 202.126.88.176

Shoron lav hunig humuujuuldeg gazar l gej boddinshd ug ni tghde deer ued aliin boogod usand shiddeg bsn geheerl bas l hertsgii shiitgel yun jangum bgzde

Avatar

Зочин 2020-12-25 192.82.78.162

Алдсан ,гэнэдсэн улсаа Баяр, Баярцогт . . . нараас ялгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-25 150.129.143.30

Шорондоо хүн оруулахгүй таг мартчихвал өвчин шоронд өвчин тархахгүй. Гүйцээ энэ замыг сонго

Avatar

Зочин 2020-12-25 103.212.116.20

Чоно борооноор гэж. Хууль бол хууль л байх ёстой. Чингис хааны үед чанга хатуу хуультай байсан учраас Монгол мандаж байсан юм. Хуулийг гууль болгосноос гэмт хэрэг өөгшвөл яах уу.

Avatar

Зочин 2020-12-25 202.21.98.238

ULS TURIIN GEMT HEREGTNUUDIIG SULLAHIIG ESERGUUTSEJ BN!!! AVILGA, HEEL HAHUULIIN HERGIIG URSHUUJ BOLOHGUI!!! SHUUHEER GEMT HEREG HIISEN NI TOGTOOGDOOD, YAL AVSAN TURIIN ALBA HAAGCHDIIG SULLAJ BOLOHGUI!!!

Avatar

Zochin 2020-12-25 202.126.90.140

Bayartsog terguutei hulgaichuuduug buudaj alchaad daraa ni bolno.

Avatar

Зочин 2020-12-25 192.82.73.242

МАН ын ганц хийж чаддаг зүйл нь хулгайч луйварчид гэмт хэрэгтнүүдийг ялаас чөлөөлж хөөн хэлэлцэх хугацааг дуусгах албан тушаалын хэргүүдийг хэрэгсэхгүй болгох. Гардан хэрэгжүүлэгч нь тэнэг юм болохоороо муу бүхний түрүүнд явдаг нөгөө орхон төгссөн Нямбаатар. долгорсүрэнгийн хоньчин нямбаатар юмны учир холбогдол шалтгаан нөхцөл зөв бурууг ялгах чадамжгүй болохоор нь ман жоохон сандал суудал ганц нэг ждү зээл тендер амсуулаад бас амьдрах чадваргүй дүү бэрүүдийг нь ажилд аваад муу болгоноо хлгэдэг

Avatar

Зочин 2020-12-25 202.9.46.194

ямарч хулгайч луйварчдыг суллаж болохгүй.Түүний оронд ААН-үүдийн татваруудыг "тэглэх" хэрэгтэй.Тндэндээ цаашид ажиллах урам боломж олго.

Avatar

Зочин 2020-12-25 66.181.182.139

хүний зовлонг хүн мэдэхгүй гэж. шоронд дандаа муу хүн ордоггүй юм. Санамсар болгоомжгүйгээр, бузар новшнуудын гүтгэлгээр, буруутай нөлөөллөөр, хуулийнхны алдаанаас болж хэрэгтэн болж амьдралаараа хохирох тохиолдол гардаг. Уг нь хэргийн учрыг яг үнэн зөвөөр тогтоох ёстой шүү дээ. Дээх нь үед нэг айлын хүүхэд шоронд ороход "Эвий дээ. хурдан ирж эхийнхээ сэтгэлийг дэвтээгээсэй" гэж залбирдаг байсан юм. Одооны монголчууд их муухай болжээ. Шоронд хатаа гээд л орилолдох юм. Өөрөө уйлах өдөр ирэх вий!

Avatar

Зочин 2020-12-25 172.58.139.199

Nogoo luivarchinguudaa bas sullahuu?

Avatar

Зочин 2020-12-25 150.129.143.30

Ингээд хэрэггүй дээ. Гарсан ялтангууд нь хэрэг хийвэл шууд цаазлах нөхцөлөөр л гарга. Дээр нь өршөал өгсөн хүмүүс нь хамт цаазлуул. Хүн үхвэл хариуцах хүнийг нь тодорхой зааж өг. Бас дохиололтой хүзүүвч зүү.

Avatar

Зочин 2020-12-25 66.181.182.139

шоронд дандаа муу хүн ордоггүй юмаа. Амьдрал баян. хүнд юу ч тохиолдож болно. чамайг ч гэсэн юу хүлээж бга бол. Хүнйи мууд дурлаж, мууг нь үзэж болдоггүй юм!

Avatar

иргзн 2020-12-25 202.179.26.88

Өршөөлын хуулиар далимдуулж өнөө Улс төрийн Хэлмэгдсэн гээд байгаа Авилга Албан тушаалын Гэмт хэрэгтэнгүүдээ Намын нөхдөө суллөнө биз

Avatar

Зочин 2020-12-25 202.21.108.47

СОНГУУЛЬД НЭР ХҮНД ОЛОХ ГЭЭГҮЙЛ ЮМ БОЛ ГЭМТ ХЭРЭГТЭНД ӨРШӨӨЛ ГЭЖ ХЭРЭГГҮЙ❗❗🤐

Avatar

Зочин 2020-12-25 202.21.109.96

Луйварчидаа гаргахнуу

Avatar

altay 2020-12-25 64.119.25.23

Hulgaich nart urshool gej baikh yosgui

Avatar

Orshoolin huuli 2020-12-25 47.227.159.103

Bayartsogt Bayar Enhsaihan nar ashtai yu hehe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж