БЗД-ийн эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын явсан маршрут | News.MN

БЗД-ийн эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын явсан маршрут

COVID-19

БЗД-ийн эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын явсан маршрут

БЗД-ийн эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын явсан маршрут

Баянзүрх  дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байсан Ц овогтой Б арванхоёрдугаар сарын 16-нд батлагдсанаар тандалт судалгаа хийгдэж эхэлсэн билээ. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 11.00 цагийн байдлаар БЗНЭ-ийн батлагдсан тохиолдол нийт 136 болсон. Тус эмнэлгийн халдварын голомтыг цомхотгох хүрээнд эмнэлгийг хамгаалтад авч, дүүргийн хүн амд үзүүлэх насанд хүрэгсдийн болон хүүхдийн яаралтай тусламж, гемодиализийн үйлчилгээг СБНЭ-т шилжүүлсэн.

Баянзүрх нэгдсэн эмнэлгээс арванхоёдугаар сарын 21-ний өдөр Зүчи зочид буудалд 15 хүүхэд 16 сахиур нийт 31 хүн, "Тоёко инн" зочид буудалд нийт 54 хүнийг тусгаарлажээ. Мөн СХДНЭ-т 28 хүүхэд, 28 сахиурыг шилжүүлсэн аж.

Арванхоёдугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 110 өвчтөн, 29 сахиур, 105 эмнэлгийн ажилтан байна.

Батлагдсан 136 тохиолдлын дам хавьталын 1465 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын явсан маршрутын дагуу

  •  Батхаан төв
  • ОММА ресторан,
  • Худалдаа хөгжлийн банкны төв салбар,
  • Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс,
  • Чингэлтэй дүүргийн эрүүгийн цагдаагийн хэлтсийн байруудад голомтын арга хэмжээг авчээ.

Мөн БЗД-ийн Энканто, Нарлаг өргөө, Хаппи таун, Олимп хотхон, Санрайс хотхоны холбогдох байруудын орцонд голомтын арга хэмжээ авсан байна.

Тус эмнэлэгт тусгаарлагдсан эмч, мэргэжилтэн, өвчтөн, сахиуруудыг эрсдэлээр нь бүлэглэвэл:

  • Ковид-19-ын халдварт өртсөн байх боломжтой өндөр эрсдэлтэй бүлэг: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэжлүүлэх өвчтөн, сахиур
  • Ковид-19-ын халдварт өртөх дунд эрсдэлтэй бүлэг: Сонгинохайрхан дүүргийн шинэ нөөц эмнэлэг рүү шилжүүлэн тусгаарлаж,  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх өвчтөн, сахиур
  • Ковид-19-ын халдварт өртөх бага эрсдэлтэй бүлэг: Баянзүрх нэгдсэн эмнэлгээс гаргаж, тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх өвчтөн, сахиур байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
22
ХарамсалтайХарамсалтай
18
ХахаХаха
18
ГайхмаарГайхмаар
15
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bold 2020-12-25 192.82.70.75

Ene uvchiniig ene mayagaaraa bol bid zogsooj chadahgui Amerik shig yum bolohiim bna. Jisheelehed Ereen Ulaanbaatariin cargo gehed udur bur irj bna. Gadaa ni heden zuun hun tsuglaj bna achaa taraaj bga jolooch grushik nariin 1 ch mask zuugeegui bj bh jisheet. Uuniig hyanadag shalgadag hariutsdag gazar gej. Hotiin darga gej umnhii buhiig zailuulahgui bol yu ch uurchlugduhgui

Avatar

Aaa 2020-12-25 139.5.218.62

Ene zavaan xuviin zaxuudaa xaagaachee! Zaxuudaar bol zuer l zambraagui bnleeshdee.Yasan ym oilgodoggui YOK EMY deer bgaa xeden estoi arai bish bnshuu

Avatar

Зочин 2020-12-25 122.201.24.206

Халдвартын эмнэлэгтэй ойрхон байрны оршин суугчид цонхоо онгойлгож агаар сэлгэж болох уу

Avatar

Бонд 2020-12-25 202.126.90.123

Миний маршрут бол гэр ажил, ажил гэр. Ажил дээр би ганцаараа, гэрт тавуулаа

Avatar

Зочин 2020-12-25 202.21.109.35

Ямар их тэнэдэг мал вэ яаадаг энэ тэнд явсан байна шдээ

Avatar

Зочин 2020-12-25 180.149.93.98

….."Мөн БЗД-ийн Энканто, Нарлаг өргөө, Хаппи таун, Олимп хотхон, Санрайс хотхоны холбогдох байруудын орцонд голомтын арга хэмжээ авсан байна". Орцон голомтын арга хэмжээ авсан гэдэг нь яг юу гэсэн санааг хэлж байгаа бэ? Ариутгал гэж байгаа юм уу? Сэтгүүлчид бичгийн боловсролоо сайжруулмаар байна. Улам л мундаг болмоор байна шүү. Энгийн үгээр маш ойлгомжтой, хоёрдол утга санаагүй бичиж сураарай. Амжилт.

Avatar

Зочин 2020-12-25 64.119.21.160

орц байраар нь хамгаалалтад авч тандалт шинжилгээ авсан гэсэн үг

Avatar

Зочин 2020-12-25 66.181.184.118

сэтгүүлчид бас шаардлага хангахгүй, нийтлэл бичих чадваргүй хүмүүс их байгаад байнаа. жоохон цэнзүртэй байлгаж мэдээллүүддээ ахлах мэргэжилтэн хүмүүсээрээ нягтлуулж, хянуулж нийтлэх хэрэгтэй байнаа. бүр арай байнаааа

Avatar

Зочин 2020-12-25 64.119.18.13

Бүх эрсдлийг 100% хаах боломж муу л байх л даа. Хамгийн гол нь манайхан маскаа зөв зүүж (хамраа ил гаргалгүй!!), хоорондын зайг сайтар барих хэрэгтэй байна шүү!!! Дэлгүүрийн кассанд очерлоод зогсож байхад ард тулж ирчихээд шилэн хүзүү рүү амьсгалаад байх юм!!! Лангууны худалдагчтай худалдаа хийж байхад хажуунаас шууд чихэлдэж орж ирээд л худалдагчаас юм асуугаад урдуур дайраад байх юм!!! Яг л үхэр мал шиг!!!! Хэлэхээр ойлгохгүй уцаарлана. Мөн ч бүдүүлэг байна даа!!!

Avatar

;kkkkkkk 2020-12-25 202.126.90.74

Яг л ийм бгаа шуу. Оркууд нутаг буцаад хотынхон амрах юмсан

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2020-12-25 59.153.115.73

Хотынхон сайн хөдөөгийнхөн муу байх ч албагүй л дээ. Жишээ өөрөө халдвар тарааж аймшигт балаг тарьж байгаа БЗД-ийн эмнэлгийг хайш нь хийх вэ, "Хотынхоон" ? Ер нь Сэлэнгийг л эс тооцвол хотыгхон бид л халдварт өвчнийг тарааж, Монголын ард түмэнд аюул учруулж байгаа шүү. Сэлэнгийн халдвар ч тэндхийнх биш, Оросоос орж ирсэн. Хэрэв энэ халдвараас монгол үндэстэнд аюул учирвал нүглийг нь хотынхон үүрч түүхэнд үлдэнэ. Юү үнэн бэ, энэ үнэн. Тийм учир хотынхон бид хөдөөг ад үзэж өвчигнөх хэрэггүй.

Avatar

Зочин 2020-12-25 202.9.46.99

БЗД дийлэнх нь хөдөөнийхөн. Хотод тархсан халдвар Сэлэнгээс л эхтэй байх гэж бодогдоод байгаа

Avatar

Зочин 2020-12-25 103.57.92.124

Үнэн2; хөдөөнөөс хотод түр хамаатныдаа очсон 5 хүний 3 нь баянзүрхэд байсан байна лээ

0 0
Avatar

zochin 2020-12-25 66.181.161.123

ug vndsee yariwal bvgd l xodoonii garaltai baij xudlaa xotojson xeden tenegvvd odoo ingej yarij tenegee gaixuulaxaa bolisoi tengerees buuj tsetsegnees urgatsan ymshig yas yuman deer 21r zuund xot xodoogvi zoowriin ustai utaa gargaj gal tvldeg yalgaa bxgvin bj!!!

0 0
Avatar

Зочин 2020-12-25 202.55.188.82

Й

Оимзгнрк8ш0

Avatar

Зочин 2020-12-25 66.181.169.91

Цангасан малаас долоон дор үхэж далд орох ч багадахаар үхрүүд үй түмээрээ язганаж байх юмаа.

Avatar

Зочин 2020-12-25 202.126.90.132

Монголын хүн ам бүрэн оркожсон. 50-иас дээш насны ахмадууд ёстой аймаар. Нүд нь улаанаар эргэлдээд л дайраад байна. Том цувдайтай аахилсан нөхдүүд нь мангас л гэсэн үг. Оркоос орк, мангасаас мангас л төрнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж