БЗД-ийн эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын явсан маршрут

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

COVID-19

БЗД-ийн эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын явсан маршрут

БЗД-ийн эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын явсан маршрут

Баянзүрх  дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байсан Ц овогтой Б арванхоёрдугаар сарын 16-нд батлагдсанаар тандалт судалгаа хийгдэж эхэлсэн билээ. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 11.00 цагийн байдлаар БЗНЭ-ийн батлагдсан тохиолдол нийт 136 болсон. Тус эмнэлгийн халдварын голомтыг цомхотгох хүрээнд эмнэлгийг хамгаалтад авч, дүүргийн хүн амд үзүүлэх насанд хүрэгсдийн болон хүүхдийн яаралтай тусламж, гемодиализийн үйлчилгээг СБНЭ-т шилжүүлсэн.

Баянзүрх нэгдсэн эмнэлгээс арванхоёдугаар сарын 21-ний өдөр Зүчи зочид буудалд 15 хүүхэд 16 сахиур нийт 31 хүн, "Тоёко инн" зочид буудалд нийт 54 хүнийг тусгаарлажээ. Мөн СХДНЭ-т 28 хүүхэд, 28 сахиурыг шилжүүлсэн аж.

Арванхоёдугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 110 өвчтөн, 29 сахиур, 105 эмнэлгийн ажилтан байна.

Батлагдсан 136 тохиолдлын дам хавьталын 1465 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын явсан маршрутын дагуу

  •  Батхаан төв
  • ОММА ресторан,
  • Худалдаа хөгжлийн банкны төв салбар,
  • Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс,
  • Чингэлтэй дүүргийн эрүүгийн цагдаагийн хэлтсийн байруудад голомтын арга хэмжээг авчээ.

Мөн БЗД-ийн Энканто, Нарлаг өргөө, Хаппи таун, Олимп хотхон, Санрайс хотхоны холбогдох байруудын орцонд голомтын арга хэмжээ авсан байна.

Тус эмнэлэгт тусгаарлагдсан эмч, мэргэжилтэн, өвчтөн, сахиуруудыг эрсдэлээр нь бүлэглэвэл:

  • Ковид-19-ын халдварт өртсөн байх боломжтой өндөр эрсдэлтэй бүлэг: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэжлүүлэх өвчтөн, сахиур
  • Ковид-19-ын халдварт өртөх дунд эрсдэлтэй бүлэг: Сонгинохайрхан дүүргийн шинэ нөөц эмнэлэг рүү шилжүүлэн тусгаарлаж,  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх өвчтөн, сахиур
  • Ковид-19-ын халдварт өртөх бага эрсдэлтэй бүлэг: Баянзүрх нэгдсэн эмнэлгээс гаргаж, тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх өвчтөн, сахиур байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
22
ХарамсалтайХарамсалтай
18
ХахаХаха
18
ГайхмаарГайхмаар
15
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж