Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрав

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрав

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрав

Covid-19 цар тахлын тархалт Монгол Улсын эдийн засагт багагүй нөлөөлж байна. Тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 4.2%, өмнөх оны мөн үеэс 4.7%-иар суларчээ.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн мэдээлснээр, Монгол Улсын хувьд ойрын хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй, гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа тул төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулрах дарамт харьцангуй бага байх төлөвтэй байгаа аж.

Төв банкнаас төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шаардлагатай үед валют нийлүүлэхээс гадна төгрөгийн өгөөжийг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авахаа мэдэгдсэн.

Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар, 2019 оны мөн үетэй харьцуулахад валютын хадгаламж 53 гаруй хувиар нэмэгджээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд валютын хадгаламж эзэмшсэн тохиолдолд хадгаламжийн даатгалд хамруулахгүй, тухайн хадгаламжийг барьцаалж банкнаас зээл авах боломжгүй болсон, банкны данснаас бэлнээр гадаад валют авахад ойролцоогоор 0.2 хувийн шимтгэл авдаг зэргээс үзвэл валютын хадгаламж эзэмшихийн давуу тал улам буурч байгаа аж.

Төгрөг болон ам.долларын хадгаламжийн өгөөжийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар, том гурван банкны 12 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 11.2 хувьтай байгаа бол ам.долларынх 3.6 хувь байв. Иймд төгрөг, ам.долларын хүүний зөрүү 7-8 хувь, ханшийн өөрчлөлт 4.2 хувь байгаа нь валютын хадгаламж эзэмшигч төгрөгийн хадгаламж эзэмшигчтэй харьцуулахад дунджаар 3-4 хувиар бага хүү авч байна гэсэн үг юм.

Гадна, дотнын шинжээчид Монгол Улсын хөрөнгө оруулалтыг “амь оруулах” Оюутолгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгойн нүүрсний ордын тээвэрлэлт зэрэг төслүүд удаашрах нь хамгийн том эрсдэл бий болгоно гэж үзсэн хэвээр байна. Мөн дэлхийн хамгийн том эрэлтийг үүсгэж буй Хятад улсын Монголоос авах бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалын импорт багассанаар Улаанбаатарын мөнгөний урсгалыг хааж болзошгүйг анхааруулсаар ирсэн билээ.

Уул уурхайн томоохон хоёр төсөл хойшлох тусам Монгол дахь бизнесийн орчин доройтож, үүнтэй зэрэгцээд санхүүгийн боломжууд хязгаарлагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэл ч багасах нь гарцаагүй.

Монголчууд бидний гадаад валютаар олж байгаа орлого, гадаад валютын зарлагаасаа өндөр байгаа нь төгрөгийн ханш сулрах үндсэн шалтгаан болж буй билээ. Өнгөрсөн хугацаанд үүссэн орлого, зарлагын зөрүүгээ гадаад зах зээлээс зээлэх замаар санхүүжүүлсний улмаас Монгол Улсын гадаад өр 30 гаруй тэрбум ам.долларт хүрсэн. Иймд дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлал, мэдээлэл технологи гэх мэт үйлчилгээг гаднын зах зээлд худалдан, гадаад валютын орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байж энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж