Төв банк таван жилд 100 орчим тн үнэт металл худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Төв банк таван жилд 100 орчим тн үнэт металл худалдан авчээ

Төв банк таван жилд 100 орчим тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тн үнэт металл худалдан авсан   нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгджээ. Төв банк сүүлийн таван жилд 100 орчим тн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.

Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгосон. Үүний үр дүнд алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс тав дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч, төлбөр тооцоо хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд худалдан авах үйл ажиллагаа илүү боловсронгуй болж Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өссөн байна.

Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай  хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдлыг бууруулах, мөн дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой үнэт металлын худалдааг албажуулах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж