Монголд жилд 70-90 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна | News.MN

Монголд жилд 70-90 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

Монголд жилд 70-90 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

Монголд жилд 70-90 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

Эрүүл мэндийн сайдын ивээл дор өнөөдөр (2020.12.24) анх удаа “Хавдаргүй үрс” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулав. Энэхүү цахим зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-д нэгдэж байгаагаа илэрхийлэн, бодлогын түвшинд хүүхдийн хорт хавдрын асуудлыг тусгах, эмчилгээ оношилгооны шинэ аргуудыг өргөн нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭХЭМҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үг хэлэхдээ, Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр үндэсний хэмжээнд дэмжин ажилладаг.  Гэсэн хэдий ч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад түншлэгч бүх талуудын оролцоо, төр, төрийн бус байгууллага, олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байна гэв.

ДЭМБ 2030 онд хорт хавдартай хүүхдүүдийн зовлон шаналлыг бууруулж, амьдрах чадварыг наад зах нь 60 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-ыг эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам дэмжиж нэгдэн оржээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийн хэлснээр, тус төвийн хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасагт өнөөдрийн байдлаар Европын холбооны улсуудад мөрдөгддөг зааврын дагуу 13 төрлийн хүүхдийн хорт хавдрыг 29 төрлийн протокол эмчилгээгээр эмчилж байгаа аж. Хэдийгээр хорт хавдрын туяа эмчилгээнээс бусдыг хийх чадавх нөхцөл бүрдсэн ч цаашид шийдвэрлэх олон асуудлуудад хамтран шийдвэр гаргахад энэхүү зөвлөгөөн чухал ач холбогдолтойг онцлов.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хүүхдийн хавдрын асуудлаарх ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны төвийн захирал-АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлгийн Эрүүл мэндийн тогтолцоо эрхэлсэн захирал Др. Кэтрин Лэм, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон  тус төвийн эмч, мэргэжилтнүүд оролцов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-24 58.123.56.14

Гадны хортой бодисоор хүүхдүүдээ хооллоол

Avatar

зочин 2020-12-24 124.45.96.219

Хорт хавдрын эсийг тэжээгч болдог хоол хүнсний зүйлсийг хүүхдүүддээ битгий идүүлээч ээ, тухайлбал, бүх төрлийн гоймон, жигнэмэг-печенье, чихэр, шоколад, цэлцэгнүүр, бохь, гаа, зайрмаг-мөхөөлдөс-мороженое, хиам, зайдас, боловсруулсан мах-жигнэсэн мах-махан консерв, хийжүүлсэн ундаа, давсалсан-даршилсан, нөөшилсөн жимс ногоо, жимсний чанамал-варенье, жимсний компот, транс тос-маргарин, өөх тос хүүхдүүддээ идүүлж болохгүй, өөрсдөө ч идэж болохгүй.

Avatar

Зочин 2020-12-24 202.126.90.112

Ийм олон хүүхэд хавдараар өвчлөөд байгаа шалтгааныг нь судалж тогтоовол олон хүүхдийг өвчлөхөөс аврахсан. Агаарын бохирдол,хоол хүнс, элдэв вакцин,, усан хангамжийн ариутгалын арга, уул уурхан орчинд агаар ус хөрсний бохирдодтоос аль нь хэдэн хувиар нөлөөлж байгааг судлаж гаргах хэрэгтэй. Аль аймаг сум дүүрэг, гэрт, орон сууцанд амьдардаг эсэхээр нь судалгаа хийсэг л байхдаа. Аймшигтай байнашүү.

Avatar

ү 2020-12-24 66.181.177.182

Мэдээгээр харлаа, мэргэжилтний яриаг сонсож харамсах сэтгэл төрлөө. Монголын хүн ам хэд билээ, түүнээс хүүхэд хэдэн хувийг эзэлж байгаа билээ, тэдгээр тоонд жилд гарах халдварын тохиолдлыг харицуулахад дэлхийд дундаж үзүүлэлт гэж хэлж чадах боловуу…Ийм мэргэжилтэн байвал хавдрын тоо буурахгүй байх шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж