Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянга гаруй өрх сайжруулсан түлш хэрэглэн хоёр дахь өвөлтэйгээ золгож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр нийслэлийн баруун, зүүн цэгт ажиллан, нийлүүлэлт хийж буй ч сайд нарын хэлсэнчлэн агаарын бохирдол 70-80 хувь буурсангүй.
Агаарын бохирдол 70-80 хувь буурах амлалтыг Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн тэргүүтнүүд найман сарын өмнө Налайхад хоёр дахь түлшний үйлдвэрийн шав тавихдаа өгсөн.
Гэтэл өнөөдөр нийслэлийг хар… Толгойт, Таваншар, МҮОНРТ, Баянхошуу, Зуун айл, Шар хад, Дарь-Эх, Нэгдүгээр хорооллын иргэд нэлэнхүйдээ утаан дундаа амьдарч байна.
Covid-19 цар тахал гарч, хөл хорио тогтоогоогүй бол автомашины яндангаас ялгарах утаа агаарын бохирдлыг улам нэмэгдүүлэх байсан биз. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 15 чиглэлийн байгууллага, ажиллагсад нь албаны болон хувийн автомашинаараа зорчих боломжтой байхаар хязгаарласны хүчинд өдөр тутамд 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байсан нь эрс багассан.
Харин албаныхан агаарын бохирдол буураагүй шалтгааныг “Хөл хорионы улмаас гэр хорооллынхон өдөр шөнөгүй гал түлж, түлшний хэрэглээ нь эрс нэмэгдсэнтэй холбоотой” гэж тайлбарлав.
Уг нь чанартай бүтээгдэхүүнийг олуулаа хэрэглэх тусам үр дүн нь өндөр гардаг болохоос биш буурдаггүй байх аа.
Гэтэл албаныхан анх ярьснаасаа буцчихсан хэрэглээ рүү “чихэж” сууна.
Тэр бүү хэл, жилийн өмнө “Сайжруулсан түлш хоргүй, гагцхүү түлэхдээ алдаа гаргаад иргэд угаартаж, амь насаа алдаад байна. Бид хоруу чанарыг нь шинжлүүлсэн, асуудал гараагүй” гэж тайлбарлаж суусан атал өнөөдөр “Агаар дахь хүхрийн агууламж ихэссэн шалтгааныг шахмал түлшнээс болж буй эсэхэд анхаарч хяналт шалгалт хийж байна. Гадаад харилцааны яамны шугамаар бусад улсын сайжруулсан түлшний стандартыг татан авч, харьцуулан шинжилж эхэлсэн. Одоогоор Хятадын стандарт ирсэн. Тус улсад мөрдөгддөг стандарт нь манай улсын сайжруулсан түлшнийхтэй адил хэмжээнд нэг ба түүнээс доош байна” гэдэг зүйл ярьж сууна.
Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээллээр агаарын бохирдол дахь хүхрийн хэмжээ 2019 оныхоос гурав дахин, мөн Налайх, Багануурын нүүрснээс хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарсан байгаа юм.
Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодисуудтай амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Нэг ёсны хүний эрүүл мэндэд маш хортой болж таарч байгаа юм.
Одоо Улаанбаатарын агаар цэвэр болсон, хоруу чанар нь түүхий нүүрс хэрэглэж байснаас хэд дахин буурсан гэж биенээ хуурч, хэдэн жил явах вэ. Шинээр эрчим хүчний эх үүсвэр барихад анхаарч, яаралтай л хөдлөх шаардлага байна.
2011 оны үед Сү.Батболдын Засгийн газраас баталж байсан V цахилгаан станц барих төслөө хэрэгжүүлье.
Энэ төсөл Ардчилсан намын үед нэлээд урагшилж, цахилгаан, дулаан гэсэн холимог эх үүсвэрийг үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн. Гэвч өнгөрсөн наймдугаар сард Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцээд зогсоосон байдаг. Шалтгаанаа V цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхэд ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй гэж үзсэн. Судалгаанд үндэслэж шийдвэр гардаг уу, эсвэл сайдын үзэмжээр асуудал явдаг уу. Монголд улс оронд хэрэгтэй нэг төсөл хэрэгжих болоход заавал нэг саад гарч ирж, зогсдог, эцэст нь нийтээрээ хохирдог нь жишиг болсон. Тэр дундаа эрчим хүчтэй холбоотой төслүүд цаасан дээр зураг нь зурагдсанаас цааш хэтрээгүй нь олон. Эгийн гол, Шүрэнгийн станц гээд нэрлэвэл 20 жилийн нүүр үзсэн төслүүд ч байна.
Цаг алдах тусам л улам их үнээр хохирдог.
Сая юу болсныг бүгд мэднэ. Засгийн газраас иргэд, аж ахуй нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах шийдвэр гарангуут эрчим хүчний нэгдсэн систем ачааллаа даахгүйд хүрсэн. Ямар аргатайдаа салбарын сайд нь Шадар сайдтайгаа нийлээд “Нүхтийнхэн амьдардаггүй байшин, гадаа хонуулж байгаа автомашинаа цахилгаанаар халаахаа зогсоо” гэж хэлэх билээ.
Эрчим хүчний хэрэглээ 200 мВт-аар өсөхөд л хот харанхуйлж мэдэх аюул нүүрлэсэн.
Иймээс жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулъя гэвэл V цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах л зам байна.
Учир нь гэр хорооллыг дахин төлөвлөж, дулаанаа шийдэхэд шинэ эх үүсвэр л шаардаж таарна. Одоогийн хүчин чадлаар зүтгүүлнэ гэвэл бүтэхгүй. Хэдийгээр энэ нь нийслэлийн асуудал мэт харагдаж болох ч эцсийн дүндээ эрчим хүч бол үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа.
Шинэ станц барихад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс гаргая гэхэд үгүй гэж хэлэх хүн гарахгүй л болов уу.
Сумдын сургуулийн 00-ын асуудлыг шийдвэрлэхэд тус үйлдвэр 100 гаруй тэрбум төгрөг, эрчим хүч, дулаан, усны төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргахад зардалд нь шаардагдах 650 тэрбум төгрөгийг мөн л “Эрдэнэт” үйлдвэр гаргах болж байгаа.
Хэдэн жил агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор утаагүй зуух, утаагүй яндан, сайжруулсан түлш ярьж цаг алдан, хордож суух юм бэ?
Г.ХОРОЛ
Зочин 2020-12-24 192.82.73.103
Энэ нехер чинь еерее Станцаа гацаагаад байдаг биздээ Багануурын станц Оюутолгой УБ 5 ыг хурдан бариулаачээ Хятадууд бугдыг нь бариад егне айгаад бх юм байхгуй
Зочин 2020-12-24 64.119.24.104
Маш Яаралтай Эрчим хучний эх уусгэвэр Улаанбаатар хотод хэрэгтэй
Зочин 2020-12-24 66.181.161.46
Ovoo zuv ym yarij bna horolmaa l yarij bgaa bolhoos unenshuu 5,6r tsahilgaan stanciig yaraltai barih heregt
Зочин 2020-12-24 139.5.218.210
Жил гаруйн өмнө утаандаа хахцацаж хэдэн метрийн цаадахь үзэгдэх орчин харагдахгүй хотод орж ирэхэд үсний үнэртдэг азотын давхар исэл асар өндөр зэрэг олон үзүүлэлтүүд муу байсныг мартах болоогүй баймаар ганц хүхэрлэг хийн үзүүлэлтийг буруулж болно туйлшрах хэрэггүйъ
Алтан 2020-12-24 66.181.161.66
Яаж харин АН-н засаглалын үед 3,4-р цахилгаан станцыг нөгөө муу хэлээд идчихсэн уучихсан гээд байдаг Чингис бондын мөнгөөр 150МВ-р нэмсэн юм бэ хөөрхий
Zochin 2020-12-24 139.5.217.234
Davaasuren metiin muuhai humuus turd baisan tsagt utaa, hund surtal, heeli hahuuli hezee ch buurahgui
Зочин 2020-12-24 64.119.19.189
Манайхан өөрснөө станцаа барих хэрэгтэй дандаа гаднаас гуйх бариулах тухай ярих юм. Зөвхөн тоног төхөөрөмжийг сонгож шилж авах л бусдыг монголчууд хийж чаднашүү , ядаж хүмүүс ажилтай байна биз дээ, гадны улсаар бариулна гэдэг хэдэн дарга нар хөлжинө ямар техник ирэхийг мэдэхгүй өгснийг нь авна гэсэн үг харин цахилгаан дулааны үнийг чөлөөлөх хэоэгтэй болох байх!!!
Зочин 2020-12-24 66.181.187.228
Ямар ч мэрэгжил сургууль үгүй нэг нөхөр жирэмсэн эхнэрээ дагуулаад хотод байдаг олон хүүхэдтэй ахынхаа нэг өрөөнд амьдарчээ, Байдал хүндэрч ах дүү хоёр ярилцаж сайн шийдэл олох хэрэг гарнаадаа ,,,,,, , хэдхээн сарын дараа дүү хүүгийн амьдрал тэгшрээд ирнэ ,МАШ ЗӨВ ГАРЦ ХАЙ
Зочин 2020-12-24 66.181.187.228
Гэр хороололыг цэгцлэж орон сууцжуулах нь аль аль талдаа ашигтай том жижиг газартай зах замраагүй байгаа байдлыг хуульч гараагаад хумих хэрэгтэй, хичнээн хот руу оруулахгүй байлаач нэг өрх айлаас дор хаяж нэгээс дээш өрх айл нэмж байгаа шүү дээ , түүхий нүүрс ямар нэг аргаар одоо ч түлж л байгаа , шүүмжлээд байвал шалтаг мундахгүй газар мундсан биш ажлын байр амьдрах нөхцлийг нь хангасан бишрэг хотхон бариад эхлэвэл хүмүүс аяндаа тийшээ нүүнэ ,
Зочин 2020-12-24 192.82.74.190
Хүрэлсүх гэдэг нөхөр гарч ирэнгүүтээ тендер нь шийдэгдчихсэн 3-р цахилгаан станцын гэрээг 2018.01.03-ны өдрийн 1 тоот тушаалаар цуцалж байсан . Хэрвээ цуцлаагүй бол өдийд шинэчилсэн байх байж дээ
зочин 2020-12-24 66.181.161.118
үмхий оркууд оросын гөлөг болоод лаагаа барихгүй юу
Өнгөлөгч 2020-12-24 202.9.46.164
Утаагүй гал гэж байх уу, тэгснээс гал түлж байгаа нөхөрт агаарын бохирдлын өндөр төлөөс ногдуулбал хотоос холдох эсвэл цахилгаанаар халаахаас өөр сонголтгүй болно. УБ тТЭЦ хэрэггүй одоо байгаа хэдийн түлш,ус,үнс дийлдэхээ болих нь
Зочин 2020-12-24 202.179.21.223
Харин ч 20 гаруй жил худлаа ярьж юу ч хиигээгүй утаагаар далимдуулж өчнөөн их наяд төгрөг идсэн замнаас өөр бүтээн байгуулалт хиигээгүй засгын газруудыг бодоход Хүрэлсүхиин З Газар л утааг бууруулж төмөр зам барьж Улсын үйлдвэрүүдииг ашигтай ажиллуулж, хотын цэвэрлэх баыгууламжыг барьж нефтын үйлдвэр барьж эхэлж , арьс ширнии үйлдвэр барьж эхлээд байна Энэ бүхнииг өмнөх засгын газрууд 30 жил ярьж энд тэнд шав тавьсанаас өөр юу ч хиигээгүй г хүн бүхэн мэднэ ӨМНӨ. нь ямар байсныг мартчих юм даа
Зочин 2020-12-24 202.126.88.69
Арай гэж үнэнийг дуугарч эхэллээ. Хукийн далайлтаас айгаад утаа багассан гэж худал бурцгааж жил хагас боллоо.
Зочин 2020-12-24 107.77.161.63
10 хувь Даваасүрэнгийн бөөсгийг сугал…..
Зочин 2020-12-24 192.82.74.196
Багануурын цахилгаан станцын бариад эхэлсэн байсан ажлыг 2017 онд Хүүк, Еөк 2 нийлж зогсоосон доо. Тэгээгүй бол ашиглалтад 2019 онд ашиглалтад ороод 650 мигаватт чадал нэмэгдэх байлаа. Хүүк Женко 2т татвараа төлөөгүй гээд шууд зогсоосон
зочин 2020-12-24 66.181.161.110
Маш амархан …..Богд уулаа чанх урагш сэтэл …. Тэгээл тув тунгалаг агаартай болчихно ….Түүхий нүүрс түлсэнч болно. … Хамгийн хямд , амархан арга нь шүү!!!! .Үгүй гэвэл угаартаж үхцгээээ..
Зочин 2020-12-24 59.153.115.25
Ийм малууд байгаа учраас л…..
ЦОЛМОН 2020-12-24 115.84.115.133
ОРОС ХОЦРОГДСОН ТЕХНОЛГИТОЙ ,ХЯТАД ХЭВРЭГ, ЕВРОП АМЕРИК ХЭТ ҮНЭТЭЙ МОНГОЛ ӨӨРӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАС ДУНДААС ИДЭХ САНААТАЙ БОЛОООД ГАЦСАН, ЕР НЬ ЯПОНООР Л ХИЙЛГЭВЭЛ ЗҮГЭЭР ДЭЭ МАНГАРУУДАА
Зочин 2020-12-24 103.212.118.56
Хот рүү бусад аймаг орон нутгаас хүмүүс цувсаар төвлөрсөөр байх нөхцөлд утаа, агаар, хөрсний бохирдол зэргээс сална гэж байх уу. Харин усны хомсдол бусад хүндрэл нэмэгдэнэ биз. Улаабаатарт суурьшлыг хязгаарлаж, дагуул хотуудаа л өргөтгө.
Зочин 2020-12-24 66.181.185.61
ОРОН СУУЦЖУУЛАХГҮЙ Л БОЛ УТАА САЛАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ . ГАЛ ТҮЛЖ Л БАЙВАЛ УТАА БАЙЖ Л БАЙНА. ОДОО БИД ХӨГЖЛИЙН ЯВЦАД АМЬДРАЛЫН ШААРДЛАГА ХАНГАХАА БОЛИОД БАЙГАА НҮХЭН ЖОРЛОН УТАА ГАРГАДАГ ДУЛААНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХОЁРООС ХУРДХАН САЛМААР БАЙНАА
Zochin 2020-12-24 192.82.78.121
Man bga tsagt hezeech ym hiihgui.. bugdiig ni iddeg.. .. Harin An bol oor.. taliig ni hiigeed taliigni iddeg..
Зочин 2020-12-24 64.119.18.13
Ер нь ОХУ манай улсыг эрчим хүчээр хараат байлгах сонирхолтой нь нэгэнт нууц биш. Тийм ч учраас Эгийн усан цахилгаан станц, 5 толгойн төмөр зам г.м. том төслүүдийг монголын хөлсний албан тушаалтнуудаар гацаан саатуулж олон жил боллоо!!! 5-р станцын хувьд бол манай авилгачин албан тушаалтнуудын хорлон сүйтгэх ажиллагаанаас болоод өдий хүртэл гацлаа!! Буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж, бусдад нь сануулга болгомоор байна!!!
Ахмад 2020-12-24 66.181.190.121
Өнгөрсөн өвөл ч короно өвчинтэй тэмцэж л байсан. Гэхдээ тэр үеийн хотын дарга Амарсайхан түүний албан хаагчид утаатай сайн хөөцөлдөж ажилланы үр дүнд хотын утаа 50 хувь буурсан даа. Хэнд ил харагдаж байлаа. Хотын дарга муу ажиллаж сэтгэл зүтгэл гаогахгүй байгаа нь хэнд ойлгомжтой харагдах юм.
Ахмад 2020-12-24 66.181.190.121
Хөөе таминь ээ. Энэ жилийн хувьд цахилгаан станц мэстанц яриад хэрэггүй. Хотын дарга Сумьяабазар түүний шадарууд ажлаа хийх хийлгэхэд сайн шахаж шаардах хэрэгтэй байна. Короноог уодаа баг болгон баричаад утааг багасгах ажлаа хийхээ байсан байна. Ер нь хотын удирдлага короноотойч тэмцэж байгаа.нь харагдахгүй болжээ. Ажлыг нь УОК л хийж байна.Хотын дарга ядахдаа утаатайгаа тэмцээч ээ.
СУДЛААЧ ИРГЭН 2020-12-24 202.9.46.207
ЭХЛЭЭД ТАВАНТОЛГОЙН СТАНЦАА БАРИАД ОЮУТОЛГОЙД ЦАХИЛГААНАА БОРЛУУЛЖ ТЭР БОРЛУУЛАЛТЫН МӨНГӨӨР 5 Р СТАНЦАА БАРИЖ БОЛНО МӨН БАГАНУУРТ ХЯТАДУУДААР СТАНЦ БАРИУЛАХ АЖЛАА ХУРДАН ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЭНИЙГ ХИЙХГЙҮ ЮМ БОЛ ХИЙЖ ЧАДАХ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ТӨРД ГАРАГЖ БАЙЖ Л ХӨГЖИХ БОЛНОДОО ,,,ХЯТАДУУД ЛАОСД ДӨРВӨН УСАН СТАНЦ ЗЭЭЛЭЭР БАРЬЖ ӨГСӨН БАЙДАГ ОДОО ЛАОСУУД ЦАХИЛГААНАА УРД ХӨРШИД ЗАРААД СҮРХИЙ МӨНГӨЖИЖ БАЙГАА ГЭСЭН ШҮҮ
УРД АЙЛ МАНАЙХААС Ч ЦАХИЛГААН АВХАД БЭЛЭН БАЙГАА БИД Л ХӨДЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Zochin 2020-12-24 202.126.88.194
Dulaarahlaar l yadag yum odoohondoo bolomjgui bizdee. Utaa ihsene odoo ikh huitrene geed baina shuu dee.
ard 2020-12-24 192.82.72.107
tsahilgaan stants bariad bas butehgui ee yaagaad geheer yag tsahilgaan stants barih hurungiin hemjeenees iluu urtugtei tsahilgaan damjuulah shugam hamgiin turuun d heregtei umaa des daraatai ajila hiih heregtei yamar humuus ajilaad bdag umbe dee ene salbart medehgui bol asuuldaa
энхээ 2020-12-24 202.9.40.209
улс орны хөгжилд саад садаа хийж буй төрийн түшээ нарыг тагнуулын бөйгуулага шалгаад ард иргэдэд болон сошилиор хүргэж дахиад төр барих эрхээс хойшлуулж байх саналтай байна,
Zochin 2020-12-24 192.82.70.100
Utaa ih bna aa.
Иргэн 2020-12-24 139.5.216.66
Эрдэнэт үйлдвэр чинь ОУ-н Арбитрын шүүх дээр очоод унаж мэдэх шүү
Зочин 2020-12-24 192.82.70.244
Станц дэд бүтэцдээ хөрөнгө оруулаачээ өр тавиад ч болтугай дэд бүтэцээ барьсан бол 4 уулын дунд угаартаад амьдрах мунхаг ард түмэн биш шүү аль эрт байшингаа бариад гарчихсан байгаа
Зочин 2020-12-24 192.82.68.191
utaa yahab dee ene uzeelr motor dugaral eree steerguinmaa sultagad unatara geed ehlher ulam changalad een shorond horigdolo zodoj kaltuulj baigm shigee.
Zochin 2020-12-24 147.161.192.84
Аль нэг уурхайн аман дээрээ л станцаа барина. Хотод барих шаардлага байхгүй шүү дээ. Ийм их нүүрстэй улс чинь станцаа бариад бүх юмаа цахилгаанаараа хийнэ шүү дээ. Хичнээн их боломж байна вэ. Даанч ашиглаж чадахгүй юм даа.
Зочин 2020-12-24 192.82.77.87
Манай даргын бизнесийг хаадаг чи хэн бэ? Дарга маань асуудлаа шийднэ. Тэгээд дараагийн дарга ах асуудлаа шийднэ. Болоогүй. Чамайг даргаар тавьбал чи асуудлаа шийднэ.
Зочин 2020-12-24 103.212.118.56
Ардчиллынхан асар их зээл гадаадаас авч, үр ашиг багатай зүйлд зарж, гэдсээ түнтийлгэсэн, үлэмж өр үүсгэсэн тэр 2012-2016 онд л үүнийг хүчтэй ярих байж дээ.Одоо халдвар аймшигтай тархсан, эдийн засаг зогсонго үед үүнийг сөхөөд үр дүн гарах уу, Эсвэл өдөөн хатгалаг юм уу. Шинэ цахилгаан станцтай болоогүй нь тэр үед төрийн эрх барьж байсан АН-ынхны ажлын үр дүн б**х аа.
Зочин 2020-12-24 192.82.74.190
Женко би барина л гэнэ дээ . 2030 онд баригдсан бх болов уу за үгүй л бхаа даа
Зүгээр л 2020-12-24 64.119.23.122
Ганц том атомын цахилгаан станц барья алийн болгон нүүрс түлж заваарсаар байх юм бэ
зочин 2020-12-24 202.9.46.111
Бас Ангараг гариг руу Монгол орк нисгэe.
Кк 2020-12-24 64.119.23.122
Даваасүрэн гишүүнээс Станцаа нэхьё тэгхүү
Зочин 2020-12-24 192.82.77.169
оросуудад салаавч өгдөг С Баяр шиг ухаалаг хүн V цахилгаан станцыг барьж чадна өөр ямар ч гарц байхгүй дээ
Зочин 2020-12-24 64.119.22.219
ter muu ats hezee orosuudad salaavch ogtsiiin gutsna biz
зо 2020-12-24 202.9.40.73
оросууд бариулахгүй л дээ хорлон сүйтгэгч нар нь монголын төрд байгаа цагт бариулахгүй
zochin 2020-12-24 66.181.161.118
яг үнэн
Зочин 2020-12-24 122.201.21.20
УТАА ГАРГАДАГГҮЙ СТАНЦ ГЭЖ БАЙХГҮЙ. САЛХИНЫ ГОЛЛОХ ЧИГЛЭЛИЙН ДАГУУ СТАНЦЫН ҮНС, УТАА УЛААНБААТАР ХОТРУУ Л НҮҮНЭ. ИНГЭЖ ХОТОО, БАЙГАЛАА СҮЙТГЭХ ЯМАРЧ ШААРДЛАГА БАЙХГҮЙ.
МОНГОЛ УЛС НҮҮРС ТҮЛЖ ЦАХИЛГААН ГАРГАДАГ ТЕХНОЛОГИЙГ ИХ ШҮТЭЭД БАХИЙН БОЛ ЯВААНДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЭСРЭГ ОУБ-аас ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЖ МАГАДГҮЙ ЮМ. ИЙМД ОДООНООС ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖАА ЯМАР ДЭВШИЛТЭД ТЕХНИК-ТЕХНОЛОГИ АШИГЛАХ ЗАМААР ХАНГАХ ТАЛААР БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ.
Зочин 2020-12-24 202.9.46.216
Тэгээд чамд хувилбар бна уу
Зочин 2020-12-24 103.142.76.41
VI-р цахилгаан станц юу болсон бэ. наад V-г чинь бүр больсон шдээ
Зочин 2020-12-24 122.201.21.20
ДЦС 5-ЫГ БАРЬЖ УТААНААС САЛНА ГЭДЭГ ЁСТОЙ ЮМ МЭДЭХГҮЙ ХҮНИЙ ОЙЛГОЛТ БАЙХ. УТАА ГЭР ХОРООЛОЛ, МАШИНУУД, ДЦС-ДААС ГОЛЧЛОН ГАРЧ БАЙГАА ГЭЖ ТАЙЛАНД ДУРЬДАГДСАН БАЙГАА. ТЭГЭЭД Ч ДЦС 5 ХОТЫН ЗҮҮН ТАЛД БОГД УУЛЫН ЭНГЭРТ , НОГООН БАЙГАЛЬД ОЙРХОН БАЙРЛАХААС ГАДНА ОЛОН САЯ ТОНН НҮҮРС ТҮЛСНЭЭС ГАРАХ ҮНСИЙГ /ЖИЛД 5 САЯ ТОНН НҮҮРС ТҮЛНЭ ГЭВЭЛ ХАМГИЙН БАГАДАА 900 000 ГАРУЙ ТОНН ҮНС ГАРНА/ ХААШ НЬ ЗАЙЛУУЛАХ ВЭ?, ЭНЭ ҮНС, НҮҮРС ЧИНЬ САЛХИАР ОРЧИНДОО ТАРНА. БАС ОЛОН САЯ ТН УС ХЭРЭГЛЭНЭ. БАЙГАЛАА СҮЙТГЭНЭ.
зочин 2020-12-24 66.181.161.63
Мэдрэл муутай байснаас хэлгүй байсан нь дээр
Зочин 2020-12-24 192.82.65.120
Шинэ станц барих нь нэн чухал, дулаан цахилгааны найдвартай их үүсвэртэй болно, харин утаанаас салгахгүй.