6,262,455 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

6,262,455 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 748,158,914.26 төгрөгийн үнийн дүн бүхий 6,262,455 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -8.18%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -6.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 32,557 ширхэг нэгж эрхийг нийт 3,415,225 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 73 ширхэг үнэт цаас 7,373,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.08 хувиар өсөж, 18609.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,912,201,153,091.84 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж