АНУ 10 хоногт сая иргэнээ вакцинжуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ 10 хоногт сая иргэнээ вакцинжуулжээ

АНУ 10 хоногт сая иргэнээ вакцинжуулжээ

АНУ-ын Засгийн газраас бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлснээс хойш 10 хоногийн дотор сая хүн вакцин хийлгэснийг зарлав. Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, одоогоор улс даяар 9.4 сая тун вакциныг нийлүүлж, нийт 1,008,025 хүн вакцин хийлгэжээ.

АНУ-ын Хүнс, эмийн агентаг /FDA/ “Pfizer/BioNTech” -ийн вакцинд арванхоёрдугаар сарын 11-нд зөвшөөрөл олгосон бол “Moderna” компанийн вакциныг түргэвчилсэн хэлбэрээр хэрэглэх зөвшөөрлийг арванхоёрдугаар сарын 18-нд олгосон юм.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Алекс Азарын мэдээлснээр оны эцэс гэхэд вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 20 сая, ирэх нэгдүгээр сарын эцэс гэхэд 50 саяд хүрсэн байхаар төлөвлөсөн талаар ярьж байв.

Эхний ээлжинд цар тахалтай тэмцэж буй 24 сая эмч, эмнэлгийн ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах бол дараагийн ээлжинд тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй бусад салбарын ажилчид, 75-аас дээш насны ахмадууд хамрагдах юм. Дэлхий даяар 79 сая хүн халдвар авснаас зөвхөн АНУ-д одоогийн байдлаар 18 сая гаруй хүн халдвар авч, 334 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж