Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед хүнс, барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон эсэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьжээ. Тус газрын мэдээлснээр махны үнэ өмнөх өдрийнхөөс 300-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Тодруулбал, үхрийн цул махны үнэ 1500 төгрөгөөр өсч кг нь 12000-13000 төгрөг, ямааны мах кг нь 7800, хонины мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Мөн махны нийлүүлэлт 12 тонноор буурч, 81 тонн нийлүүлэгджээ. Түүнчлэн гурил 900-2600, цагаан будаа 2600-3000, монгол сонгино 2500-3000 , ургамлын тос 4800 төгрөг, төмс кг нь 1000, лууван кг нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа нь харьцангуй тогтвортой байна гэх дүгнэлтийг гаргажээ. Түүнчлэн өндөг 400-450 төгрөгийн үнэтэй байгаа ба сүүлийн өдрүүдэд хамгийн эрэлттэй байсан. Харин өнөөдрөөс монгол өндөг худалдаанд гарч эхэлсэн гэх мэдээлэл байна. Иргэдийн зүгээс “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д өнөөдөр 115 дугаарын утсанд 31, чатботод 8, и-баримт апликэйшнээр 5, дуут шуудангаар 1 иргэн тус тус хандаж гомдол, мэдээлэл өгсөн байна.
Б.ЦЭЦЭГ
иргэн 2020-12-24 59.153.115.184
Ажлаа хийгээчээ. Сошилд болсон болоогүй мэдээ бичихээс өөр юм хийхгүй юм. Яг бодит байдалд нөхцөл байдал ямар байгааг ард түмэн та нартай үгүй мэдэж байгаа шүү дээ. Статистикийн байгууллага шиг үнэ тэдээр өссөн хэвэндээ энэ тэр ч гэх шиг баларсан юм бичээд суух юм. Эсвэл энэ сэтгүүлчид нь ийм баларсан юм санаанаасаа бичээд суудаг юм уу хаашаа юм бэ.
zochinn 2020-12-24 59.153.114.162
naad maxniixaa uniig buulgaa ch b***a nar mim naaduul chin ashig olloo geed xun amiiin orlogiin alban tatvar tulj baigaa yum uu tul gexleer baaxa zuvlun adagdal yarij baigaa biz dee
o 2020-12-24 202.9.46.191
ondog idehgui bol vhlee yu lalruuudaa
Зочин 2020-12-24 124.158.80.12
Стратегийн хүнс болох мах гурилынхаа үнийг улс барьж болдоггүй юм уу. Ченж хэмээх дамчдад атгуулчих юм аа
Ард иргэд 2020-12-24 139.5.218.197
яаж ингэж шал худлаа мэдээлж байнаа? бүх юм чинь тэнгэрт гарсан үнэтэй болжээ. Номинд Урбанек шилтэй огурцы хэд болж вэ?гараад л хар даа. Ургамлын тос 1000-2500 төгрөгөөр өссөн байна. Хүнсний ногоо төмс 2000 төгрөг гэх мэтээр өсжээ. Амтат чинжүү 4500 төг байдагсан 10000 төгрөг болсон байна. Өндөг 460 төгрөг болсон, олдохгүй алаан.Гэх мэтээр олдох наад захын юм ховор, үнэ тэнгэрт байхад юмныхаа үнийг мэдэж байж мэдээлэл гарга л даа!!!
Зочин 2020-12-24 66.181.181.72
ХӨГӨӨ НӨӨЦИЙН МАХ ХААЧЧИХАВ АА? ҮНЭ ХӨӨРӨГДЧӨӨД АЛГА БОЛОВ. УУ?