Паралимпийн нийт зарагдсан тасалбарын 21 хувь нь буцаагджээ.

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Паралимпийн нийт зарагдсан тасалбарын 21 хувь нь буцаагджээ.

Паралимпийн нийт зарагдсан тасалбарын 21 хувь нь буцаагджээ.

Токио-2020 зуны Паралимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс 970 мянган тасалбарыг зарснаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр/2020.12.23/ хийсэн мэдэгдэлдээ 970 мянган тасалбарын 200 мянга нь буцаагдсан гэв. Наадмын зохион байгуулагчид  арванхоёрдугаар сарын 1-нээс 21-ний өдрүүдэд тасалбар буцаах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд ийнхүү Паралимпийн нийт зарагдсан тасалбарын 21 хувь нь буцаагджээ.

Паралимпийн наадам ирэх 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Олимпийн наадам ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэнэ.

Харин Олимпийн наадмын тасалбарын хувьд нийтдээ 4.45 сая ширхэг зарагдсан бөгөөд үүний 18 хувь нь буюу 810 мянган тасалбарыг буцаах хүсэлтийг аль хэдийнэ ирүүлжээ.

Одоогоор зарагдаад буй Олимп болон Паралимпийн тасалбарын хүчинтэй хугацаа дахин нэг жилээр сунгагдсан.

Токиогийн олимпийн наадмын хамгийн үнэтэй тасалбар нээлт болон хаалтын үйл ажиллагааных бөгөөд үнэ нь 2030 ам.долларт хүрчээ. Харин спортын төрлүүдээс хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн богино зайн гүйлтийн шигшээ шатны тасалбар 1200 ам.долларт хүрсэн байна. Дундаж тасалбарын үнэ 70 орчим ам.доллар, хамгийн хямдхан тасалбар нь 23 ам.доллар ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж