Манай галактик сөнөсөн соёл иргэншлүүдээр дүүрэн байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Манай галактик сөнөсөн соёл иргэншлүүдээр дүүрэн байж магадгүй

Манай галактик сөнөсөн соёл иргэншлүүдээр дүүрэн байж магадгүй

Сүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны тайланд манай галактикт хэд хэдэн харийн соёл иргэншил байж магадгүй хэмээн бичжээ. Гэвч тэдгээрийн олонх нь аль хэдийнэ сөнөсөн байж болзошгүй гэнэ.

Судалгааг Калифорнийн технологийн хүрээлэн, NASA-ийн тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори, Сантиагогийн ахлах сургууль хамтран явуулсан байна. Судлаач нар хэд хэдэн хүчин зүйлд онцгой анхаарал хандуулан харьцуулж амьдрал байж болзошгүй гаригуудыг хайсан байна. Үр дүнд нь тэд манай галактик үүссэнээс хойш найман тэрбум жилийн дараа гаригууд дээр анхны соёл иргэншил үүсч эхэлсэн хэмээн дүгнэжээ. Тэдний үзсэнээр зарим соёл иргэншил галактикийн төвөөс 13 мянга, дэлхийгээс 12 мянган гэрлийн жилийн зайд үүссэн байж магадгүй гэнэ. Харьцуулж үзвэл, дэлхийн соёл иргэншил сүүн зам үүссэнээс 13.5 тэрбум жилийн дараа үүссэн гэдэг билээ.

Түүнээс гадна дээрх соёл иргэншлүүдийн олонх нь цацраг идэвхт туяа, хувьсал зогсох, уур амьсгалын өөрчлөлтөөс үл хамааран өөрсдийгөө устгах хандлага, технологийн дэвшил, дайн гэх мэт шалтгаанаас үүдэн аль хэдийн сөнөсөн байж магадгүй хэмээн судлаачид үзжээ.  Харин сөнөөгүй зарим нь маш залуу соёл иргэншил байж магадгүй гэжээ. Учир нь соёл иргэншил өөрийгөө устгах үйл явц маш удаан үргэлжилдэг аж.

Эх сурвалж: COMPLEX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
7
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж