Г.Тэмүүлэн: Хүний амь нас, эрүүл мэнд тулсан үед хатуу хууль яриад байж болохгүй | News.MN

Г.Тэмүүлэн: Хүний амь нас, эрүүл мэнд тулсан үед хатуу хууль яриад байж болохгүй

Г.Тэмүүлэн: Хүний амь нас, эрүүл мэнд тулсан үед хатуу хууль яриад байж болохгүй

Г.Тэмүүлэн: Хүний амь нас, эрүүл мэнд тулсан үед хатуу хууль яриад байж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

Засгийн газраас өнгөрсөн  хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дэмжиж байгаа. Ялангуяа иргэд, ААН-үүдээ дэмжсэн чухал шийдвэрүүд гарсан. Одоо бид энэ хуулиараа болж бүтэхгүй байгаа алдаа, оноогоо засах ёстой. Хөрсөн дээрээ очоод, анхан шатандаа болж бүтдэггүй, алдаанууд гарч байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгууллага хоорондын уялдаа холбоог сайтар тусгах шаардлагатай. Мөн сахилга бат, хариуцлагыг улам чамбайруулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хариуцлага алдагдсан. "Энхсаран" сувилал, мөн Архангай аймагт халдвар гарсан нь хотоос очсон хүнтэй холбоотой байсан. Хорио цээрийн дэглэмтэй үед тэр хүнийг хотоос гаргасан. Мөн иргэдийн амь нас хохирсон. Архангайгаас хот руу орж ирэх гэсэн хүн нас барсан. Түргэн тусламж авч чадаагүйгээс амиа алдсан. Энэ мэт онцгой нөхцөлд хатуу хууль яриад байж бас болохгүй. УОК-ын Шуурхай штабт хариуцлага тооцсон уу. Хүний эрүүл мэнд, амьдрах эрх нь нэгдүгээрт тавигдах ёстой. Ийм алдаа гаргахгүйн тулд хариуцлагын асуудлыг хуульдаа оруулах хэрэгтэй. Ажлын уялдаа холбоо нь хэр байна вэ.  Миний анзаарч байгаагаар төрийн байгууллагуудын хоорондын уялдаа хангалтгүй байна. Аливаа гарсан бодлого шийдвэр нь хэрэгжүүлж буй доод шатандаа очихоороо алдаа их гаргаж байна. Энэ бүхнийг хуульд хэрхэн тусгаж байгаа вэ. Өнгөрсөн алдаагаа дахин давтаж болохгүй" гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-12-24 203.91.115.47

ТЭМҮҮЛЭН ГИШҮҮН ЗӨВ СЭТГЭЖ БАЙНА. ТЭГЭХЭД НЯМБААТАР ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД БАРИНА, ХОРИНО, ТОРГОНО ГЭХЭЭС ӨӨР ЮМ ЯРИХАА БАЙСАН Ш ДЭЭ

Avatar

уншигч 2020-12-24 66.181.161.78

Хатуу хуультай байж байж л наад хүнд хүн чинь врагдана

Avatar

монгол хүү 2020-12-24 69.251.251.84

одоо хорио цээрээ болиочээ яаж ингэж болдог юм бэ хуурамч эерэг үзүүлж байгаа /зүгээр л томуу сарсийн шинж тэмдэг/энэ олон тестиин тоо баримтаараа ард түмэн, аа нэгжээ дампууруулж мөхөөлөө шдээ хүмүүс туйлдаж байна уих гишүүд нь ард түмэнээ сонгогч олоноо өмгөөлж үгээ хэлээчээ та нар цалингаа авч байгаа хувийн хэвш.бид авахгүй байгаа яасан яасан хөгийн утгагүй юм бэ

Avatar

Зочин 2020-12-24 202.55.188.89

Orlogogui bolchood bairnii tureesee tulj chadahgui bolson chin bairnii ezen ene hul horiotoi baihad chin -bairnaas gar geed huuguud baihiin. -Yadaj hul horio tavigdahaar gariya gesen chin -12/30 gehed gar geed huuguud baina. Ug ni hul horionii uyeer ingej huuj bolohgui bizdee? Haana handah ve?

Avatar

Zuv baina 2020-12-24 66.181.181.66

Одоо ингэж цэгцэлж авахгүй бол цаашдаа бүх юм нь бэлтгэлгүй тодорхойгүй байгаад байхаар байна аа. Тийм болохоор энэ бол маш зөв санаачилга байна аа.

Avatar

Зочин 2020-12-24 103.26.193.85

эцэг хэн билээдээ байз

Avatar

Зочин 2020-12-24 202.9.47.102

Teneg gar we chi yasan. Etseg ehiin hiisen sain muu uil buhen ur huuhded naaldah yosgui. Yamar huchirhiilegch shig handalagtai gar we chi.

Avatar

Зочин 2020-12-24 66.181.179.238

Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан ГАНЗОРИГ шүүдээ энэ нөхөр ямар бизнес хийж ийм баян болсон 6ол…

Avatar

Зочин 2020-12-24 66.181.181.72

ХУУЛИА Л ДАГА. 76 ХАРИН ХУУЛИА САЙН БОЛОВОРУУЛ.

Avatar

Зочин уншигч 2020-12-24 193.176.211.28

Энгийн хүний хувьд харж байхад хэдэн асуудал байна. 1-рт: Бараг бүтэн жил өнгөрч байхад бэлтгэл огт хангаагүй байсан байна. бодитоор бол сонгууль энэ тэр гээд л дууссан шиг. 2-рт: Сайд удирдах албанд маш туршлагггүй хүмүүс тавьсан байна. Тэр хэд нь ажилтайгаа бараг танилцаж байхад нь вирус гарчлаа. 3-рт: Засгийн газарт Манлайлал алга. Нэг л их худлаа сүр сүр юм ярихаас цааш өөр юм алга. 4-рт УОК-т бүх эрх нь байхад ажлаа зохион байгуулж чадахгүй л харагдаад байна. Чадал нь тулаад л энэ юмаа даа.

Avatar

Зочин 2020-12-24 103.212.118.56

Бүх юмны бурууг хэдэн сайд, УОК рүү чихчээд, төрийн эрх булаацалдаад сууж байхаа болимоор байна.Боломжоороо чадлаараа ажиллаж байна Шүүмжлээд суух шиг хялбар зүйл гэж үгүй. Харин тал бүрээс нь дэмжиж, урам хайрлаж ажиллуул.

Avatar

Зочин 2020-12-24 192.82.73.34

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн УИХ-ын байгаа царайг хар.

Avatar

Зочин 2020-12-24 202.9.47.102

Tegeed holbogdoh hund ni helj yarij anhaaruulahgui yum bol za ungursun yarishig gesen setgelgeeg l bidniig etsestee alj bn shd nuhur min

Avatar

Зочин 2020-12-24 66.181.166.134

yanaa dood shatandaa ochhoor aldaa ih garj bn gj hutssan bhiin

Avatar

Зочин 2020-12-24 202.9.47.102

Unen shdee. Enhsarang l haraldaa tend hariutglagtai ajlaaguin ulmaas bid unuudur iim bdald orson bizdee. Unen shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж