Г.Тэмүүлэн: Хүний амь нас, эрүүл мэнд тулсан үед хатуу хууль яриад байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн: Хүний амь нас, эрүүл мэнд тулсан үед хатуу хууль яриад байж болохгүй

Г.Тэмүүлэн: Хүний амь нас, эрүүл мэнд тулсан үед хатуу хууль яриад байж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

Засгийн газраас өнгөрсөн  хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дэмжиж байгаа. Ялангуяа иргэд, ААН-үүдээ дэмжсэн чухал шийдвэрүүд гарсан. Одоо бид энэ хуулиараа болж бүтэхгүй байгаа алдаа, оноогоо засах ёстой. Хөрсөн дээрээ очоод, анхан шатандаа болж бүтдэггүй, алдаанууд гарч байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгууллага хоорондын уялдаа холбоог сайтар тусгах шаардлагатай. Мөн сахилга бат, хариуцлагыг улам чамбайруулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хариуцлага алдагдсан. "Энхсаран" сувилал, мөн Архангай аймагт халдвар гарсан нь хотоос очсон хүнтэй холбоотой байсан. Хорио цээрийн дэглэмтэй үед тэр хүнийг хотоос гаргасан. Мөн иргэдийн амь нас хохирсон. Архангайгаас хот руу орж ирэх гэсэн хүн нас барсан. Түргэн тусламж авч чадаагүйгээс амиа алдсан. Энэ мэт онцгой нөхцөлд хатуу хууль яриад байж бас болохгүй. УОК-ын Шуурхай штабт хариуцлага тооцсон уу. Хүний эрүүл мэнд, амьдрах эрх нь нэгдүгээрт тавигдах ёстой. Ийм алдаа гаргахгүйн тулд хариуцлагын асуудлыг хуульдаа оруулах хэрэгтэй. Ажлын уялдаа холбоо нь хэр байна вэ.  Миний анзаарч байгаагаар төрийн байгууллагуудын хоорондын уялдаа хангалтгүй байна. Аливаа гарсан бодлого шийдвэр нь хэрэгжүүлж буй доод шатандаа очихоороо алдаа их гаргаж байна. Энэ бүхнийг хуульд хэрхэн тусгаж байгаа вэ. Өнгөрсөн алдаагаа дахин давтаж болохгүй" гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж