Хойд Солонгосын эрэгт тансаг амралтын газар барих төсөл бүтэлгүйтэв | News.MN

Хойд Солонгосын эрэгт тансаг амралтын газар барих төсөл бүтэлгүйтэв

Хойд Солонгосын эрэгт тансаг амралтын газар барих төсөл бүтэлгүйтэв

Хойд Солонгосын эрэгт тансаг амралтын газар барих төсөл бүтэлгүйтэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгэнтээ Хойд Солонгосын далайн эргүүдийг магтан биширч, олон улсын аялалын газар болох ирээдүйн боломжуудыг сайшааж байсан билээ. Гэвч Хойд Солонгосын эрэг дээр  олон улсын амралтын газар байгуулах санаа зургаан жилийн дараа бүтэлгүйтэж байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нь Вонсаны далайн эргийн төслөөр тансаг зэрэглэлийн зочид буудлууд, боомт, спорт цогцолбрууд барьж, хаалттай улсын гэгээлэг талыг сурталчлах зорилготой байсан юм. Ер нь бол тус далайн эргийг  аж үйлдвэр болон цэргийн байлдааны сургуулилт хийх, түүнийгээ телевизийн нэвтрүүлгээр дамжуулахад ашигладаг аж.

Гэтэл АНУ-д төвтэй 38 North сайт хиймэл дагуулын зургуудыг ажигласны эцэст далайн эргийн амралтын газрын төсөл өдгөө энэ оны дөрөвдүгээр сард дуусах ёстой байсан ч бүтээн байгуулалт бага байгааг тогтоожээ. Тус сайт төсөл царцаж байгаагийн шалтгааныг цар тахал, Пёньяны эдийн засаг  доройтож, ялангуяа Трампын цөмийн гэрээ талаар болсон зэрэгтэй холбон тайлбарлахаар оролджээ.

Судалгааны тайланг бичсэн Мартин Уйльямс, Питер Маковский нар “2018 он болон 2019 оны хагаст гайхалтай хурдтай үргэлжилж байсан далайн эргийн амралтын газрын барилгын ажил дэлхийн жуулчид, ялангуяа, Хятадын баячуудын сонирхлыг ихээр татаж байсан. Гэвч 2020 онд зогсонги байдалд орж, ашиглалтад орох хугацаанаасаа хоцорсноор бүрмөсөн бүтэлгүйтэх эрсдэл тулгараад байна. Ким Жон Ун 2018, 2019 онд Вонсан дөрвөн ч удаа зочилсон ч өдгөө түүний сонирхол ч буурсан бололтой. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард төслийн эцсийн хугацааг нэг жилээр хойшлуулснаасаа хойш тэнд очоогүй. Өдгөө тэр хугацаа нь хэдийн дуусаад олон сар өнгөрсөн ч ямар ч шинэ мэдээлэл алга байна” хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Haha 2020-12-24 66.181.161.75

LOL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж