С.Бямбацогт: Хариуцлага алдаж, голомтлуулсан албан тушаалтнууддаа хариуцлага тооц

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Хариуцлага алдаж, голомтлуулсан албан тушаалтнууддаа хариуцлага тооц

УИХ-ын чуулганы хуралдаанаар Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр вирусыг дотооддоо алдсан, гооломт үүсгэсэн асуудалд хариуцлага тооцох асуудал яригдсан юм.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Гадаад улс орноос иргэдээ авсан, олон улсын ачаа тээвэр орж ирсэн байсан өнгөрсөн арван сарын хугацаанд дотооддоо алдаагүй ажилласан. Гэтэл 11 сард хэт тайвшран, назгай хандаж эхэлснээс болж төмөр зам дагасан халдвар бий болж голомтолсон. 2 сар орчмын хугацаанд хөл хорио тогтоож байгаа энэ үед ард иргэдийн амьдрал нилээн хүндэрч байна. Гэхдээ иргэд маань цар тахалтай тэмцэх арга хэмжээг дэмжиж сахилга хариуцлагатай байгаа. Гэсэн хэдий ч цар тахал намжихгүй байна. Иймээс одоо үргэлжлэх 14 хоногийн хөл хорионд илүү хариуцлагатай баймаар байна. Анх 11 сард хөл хорио тогтооход хөл хөдөлгөөн маш багассан, гэтэл өчигдөр харьцангуй их хөл хөдөлгөөнтэй байна. Үүнээсээ болоод дахиад голомтоо хумьж чадахгүй болох вий. Иймээс хаа хаанаа хариуцлагатай баймаар байна. Ингэхийн тулд хариуцлага алдаж байгаа, голомтлуулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй юм уу. Хөл хорио тогтоож л байдаг, голомтолж л байдаг гэж хандмааргүй байна. Энэ асуудалд онцгой комисс онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна шүү”

Шадар сайд Я.Содбаатар “Энхсаран, Төмөрзам, иргэн Д-гийн гээд голомтыг бол хумьсан гэж үзэж байгаа. Баянзүрхээс гаралтай голомтыг хумих асуудал байна. “Энхсаран” сувилалтай  холбоотой асуудалд 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна, Төмөр замын хувьд онлайнаар ажиллаж байна. Төмөр замын тэмцээнд хүмүүс ирж тэмцээнд оролцсон асуудлаас болоогүй гэж тогтоогдсон. Баянзүрхийн эмнэлэг бол хувийн эмнэлэг учраас халдвар хамгаалал тархсан байна гэж үзэж байгаа. Өнөөдөр мэргэжлийн байгууллагын шалгалтын дүн гарна. Баянзүрх дүүргийн 29 хорооны 24 хороонд хавьтал байгаа”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж