"Хогийн цэгт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй" | News.MN

"Хогийн цэгт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй"

"Хогийн цэгт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй"

"Хогийн цэгт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй"

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн нэг ажилчнаас PCR шинжилгээгээр Covid-19 халдвар илэрсэн болохыг тус дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр /2020.12.23/ мэдээлсэн. Түүнчлэн зарим хэвлэлээр тухайн ажилчны хадам аав нь Баянзүрхийн эмнэлгийн хавьтал гэх мэдээлэл цацагдсан. Харин уг мэдээллийг өнөөдөр /2020.12.24 /ХӨСҮТ-өөс үгүйсгэлээ. Энэ талаар тус төвөөс тодруулахаар холбогдсон ч “Утсаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзснаар дахин эргэлзээ төрүүлээд байна. Эрүүл мэндийн яамны covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр цаг үеийн асуудлаар ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дараах хариултыг өгснийг хүргэе.


Цагаан давааны хогийн цэгт халдвар илэрсэн. Одоогийн байдлаар хэчнээн хүн халдвар аваад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-А.АМБАСЭЛМАА: Хогийн цэгээс халдвар авсан хүн байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Шинэ голомт бүртгэгдсэн гэх асуудал байхгүй.

-Халдвар эрчтэй тархаж буй нэг голомт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг. Нэгдсэн эмнэлэгт анх тархсан өвчлөлийн эх үүсвэрийг тогтоосон уу?

-А.АМБАСЭЛМАА: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 16-аас эхлэн халдварын сэжигтэй тохиолдол илэрч батлагдсан. Нэгдсэн эмнэлгийн гаднаас халдвар авсан байх эрсдэл өндөр. Халдвар гарсан эхний уурхай нь, covid-19 халдвараар өвдсөн  иргэн нууц үеийн хугацаандаа арванхоёрдугаар сарын 7, 8-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж явсан байх магадлалтай. Тухайн хүн эмийн сан, эмчилгээ үйлчилгээний газарт ажилладаг, эмнэлзүйн шинж тэмдэгтэй үйлчлүүлсэн байгаа юм. Үүнийг тандалт судалгаагаар халдварын нууц үеийн хугацаанд байсан хоёр өвчтөнийг илрүүлсэн.

Эмнэлгээр үйлчлүүлсэн тухайн иргэн нь халдварын эрсдэл бүхий газар ажилладаг учраас халдвар авч, covid-19 халдварын шинж тэмдэгтэй эмнэлгийн үйлчилгээ авсан гэсэн үг. Энэ үеэс  үргэлжлүүлэн халдвар тархаж байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомт нь шинэ, богино хугацаанд  огцом дэгдэлт бүхий нэг нууц үеийн хугацаанд гарч буй халдвар. Ихэвчлэн тухайн тасгийн хүмүүс ихэвчлэн өвчилж байна. Ер нь covid-19 халдвар бусдад тархах эрсдэл нь маш их.

Шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах магадлал нь их байдаг. Тиймээс халдварын эмнэлзүйн шинж тэмдэгтэй иргэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхдээ халдвар тараасан байх магадлалтай.

-Өнгөрсөн хугацаанд эмнэлэг, эмнэлгийн ажилчид халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан байна вэ. Хамгаалах хувцас хэрэгсэлтэй холбоотой алдаа гаргасан тохиолдол байж болзошгүй гэх мэдээлэл гарч байсан. Хаана алдаа гарсныг тодруулсан уу. Мөн эмч эмнэлгийн ажилчдын амралтыг хэрхэн зохицуулж байна вэ?

Д.НАРАНГЭРЭЛ: Дэлхий дахинд анх удаа нэг жил гаруйн хугацаанд цар тахалтай нүүр тулан ажиллаж байна. Эмнэлгийн ажилчид халдвар авч буй тохиолдол цөөнгүй байна. Энэ нь хамгаалах хувцас хэрэгсэл, орчин нөхцөл, хүмүүсийн ядаргаа зэрэг хэд хэдэн шалтгаан нөхцөлтэй холбоотой. Эрүүл мэндийн ажилчид ажлаасаа халшрах шинж тэмдэг ч илэрч байна. Дэлхий дахинд төдийгүй манай улсад ч ийм шинж тэмдэг байгаа юм. Одоогоор манай улсад 40 гаруй эмч эмнэлгийн ажилтан өвдсөнөөс 16 нь эдгэсэн байна.

А.АМБАСЭЛМАА: Эмнэлгийн ажилчид халдварт өртөх эрсдэл маш их. Халдварт өртөж буй шалтгаан нь маш их ачаалал, удаан хугацаанд ажиллах, ядрах, халдвартай өвчтөнтэй нүүр тулж уулзах, шинжилгээ авах, ариутгал цэвэрлэгээ хийх зэрэг ажилбарын улмаас өвдөж байна. Эмнэлгийн ажилчдаа халдвартын клиникт 14 хоног тусгаарладаг байсан бол тусгаарлан ажиглах байруудад хяналтад авч байна.

Одоогийн байдлаар цэргийн төв эмнэлэг ХӨСҮТ-ийн 22 эмч, ажилтан халдварт өртсөн. Үүнийг задалбал, Цэргийн төв эмнэлгийн тав, ХӨСҮТ-ийн 17 эмч ажилтан, Сэлэнгэ аймагт эмнэлгийн тусламж үйлчилгээний ажилтнаас тав, зургаан хүн халдварт өртсөн.

Эрүүл мэндийн байгууллага хүмүүсээ дадлагажуулах, сургах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.

-ХӨСҮТ болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөний ойрын болон дам хавьтлыг өөр эмнэлгүүд рүү шилжүүлж, эмчилж байна гэх мэдээлэл байна. Шилжүүлж буй нөхцөлд тухайн эмнэлэг нь өөрөө халдвар тархах өндөр эрсдэлтэй болох биш үү?

-Баянзүрх дүүргийн  нэгдсэн эмнэлэгт эрэмбэлэн ангилалт хийсэн. Ингэхдээ батлагдсан тохиолдолтой хавьтал болсон ойрын хавьтлуудыг тусгаарлаж байна. Тандалтын удирдамжын дагуу ажиглан тусгаарлах байранд тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Ойрын хавьтлаас гадна хоёрдогч хавьтал болсон иргэдийг тусгаарлаж байна. Мөн эмнэлгийн нягтралыг зохицуулах, огт халдварт өртөөгүй, халдвар авах эрсдэлгүй хэсэгт буй хүмүүсийг зөөвөрлөн тусгаарлах зэрэг ажлыг зохион байгуулсан. Үр дүнд нь, халдварт өртөх эрсдэл бүхий хүмүүсийг дахин шинжилгээнд хамруулж, 100 гаруй өвчтөнийг илрүүлсэн гэсэн үг. Яармагийн 300 ортой эмнэлэгт  эдгэрч буй хүмүүсийг долоон хоног ажиглан тусгаарлаж, гэрт нь гаргаж байна. Бид халдварын голомт үүссэн хэсэгт эрэмбэлэн ангилалт хийж, тусгаарлалт шилжүүлэг хийж байна.

Covid-19 халдвараар оношлогдож эдгэсэн хүмүүс гэрийн тусгаарлалтад шилжиж байна. Эдгэсэн хүмүүсийг бүрэн аюулгүй гэж үзэж байна уу. Давтан шинжилгээ авч байгаа юу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Д.НАРАНГЭРЭЛ: Эдгэрч гарсан хүнийг аюулгүй гэж үзэж байна. Гэр бүлийнх нь хүмүүс айж цэрвэхгүй байх хэрэгтэй. Гэсэн ч өвдөөд эдгэсэн хүний мөрдөх зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой.

 -Эмч ажилчдын нөөц хүрэлцээ хэр байна вэ. Гадаадын улс орнуудаас сайн дураараа ажиллах эмч ажилчид холбогдсон уу?

-Д.НАРАНГЭРЭЛ: Одоогийн байдлаар эмч, сувилагч, ариутгагч зэрэг эмнэлгийн ажилтнууд хүрэлцээтэй байна. Цаашид судалгаа гаргаж, тэтгэвэр тогтоолгосон эмнэлгийн ажилчид, сайн дураараа ажиллах хүмүүсийн бүртгэл байгаа юм. Эдгээр хүмүүсийг сургах ажил байна. Эрүүл мэндийн ажилчдын хүний нөөц чухал тул бид нөөцөө бэлдэж эхэлж байгаа.

Одоогоор гадаадын улс орнуудаас ажиллах хүсэлтэй эмч нар алга байна.Гадаадад ажиллаж буй эмч нартай цахимаар холбогдож ажиллаж байна.

-Батлагдсан тохиолдлуудын эмнэлгийн бус хог хаягдлыг хэрхэн зохицуулж байна. Устгалд оруулж байна уу?

-А.АМБАСЭЛМАА: Эмнэлгийн хог хаягдлыг бусад хог хаягдалтай хамт байлгахгүй. Эмнэлгийн хог хаягдлыг тусад нь ангилж тусгай хайрцагт, тусгай нөхцөлд устгаж, ариутгадаг.

Covid-19 халдвар гадаргуу дээр хэр удаан амьдрах чадвартай вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Д.НАРАНГЭРЭЛ: Covid-19 халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хоног хүртэл амьдрах чадвартай. Зэсэн эдлэл дээр удаан амьдрах чадваргүй бол цаасан дээр тав хоног хүртэл амьдрах чадвартай.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-24 202.9.46.43

"Хогийн цэг" гэж Баянзүрх дүүргийн эмнэлгийг хэлээд байгаа юм уу?

Avatar

Зочин 2020-12-24 103.229.122.250

Эмч нараа бөмбөгдөхөө болиоч нам дагаж салбаганаад.Наад хүмүүс чинь ажилтай,амьдралтай хүмүүс халшрах нь аргагүй.Наад дарга нар чинь өвчин ихэсвэл бүгд шалтаг олоод гадаадад очоод хулгай хийсэн хаусдаа бүгчихнэ.Тэр үед хоосон цүнхтэйгээ үлдэх байхдаа тэнэг салбагаруудаа.

Avatar

,зочин 2020-12-24 64.119.16.227

Нууцлаад байгаа юм биш үү.Хэний даалгавар вэ.Хүүк үү.Хүүкийн тойрон хүрээлэгчид олширч байна даа.МАН ы 100 жилээр өвдсөн хүнгүй болно Одоо 50,60,70,80аар нь гаргаад байна шүү.

Avatar

Zochin 2020-12-24 64.119.19.111

Humuus dundah tarhaltaa yaay gej baihad bur ter holiin hogiin tsegees deej avsan yumu hot dotorh hundee anhaarsan ni deer bish uu.

Avatar

Зочин 2020-12-24 66.181.181.72

ЭНЭ АМБАСЭЛМАА ГУАЙ ЧИНЬ АЛЬ БОЛОХ ОЙЛГОМЖГҮЙ БҮРХЭГ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ ХҮН ЮМ БИШ ҮҮ? ЭСВЭЛ ЯДАРГААНД ОРЧИХСОН ЮМ УУ?

Avatar

Zochin 2020-12-24 59.153.114.248

Монгод унэн мэдээлэл байхгуй болжээ. Хогиин цэг дээр гарлаа гэсэн энэ нэг хоноод худлаа. Тэгээд энэ авгайд итгэх болждээ

Avatar

Зочин 2020-12-24 124.158.109.232

өвчинийг хүртэл улс төржүүлэхгүйгээр үнэн мөнөөр нь мэдээлвэл хүмүүс өөрсдийгөө илүү хамгаалах байхдаа

Avatar

Зочин 2020-12-24 124.158.109.232

энэ хүн ингэж ярьж байхад Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат: Цагаан давааны хогийн цэгт Covid-19-ийн эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс болж хог тээвэрлэлтэд хүндрэл гарч байна. Хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлэхээр болсон гэлээ.
аль нь үнэн ярьж байна

Avatar

Irgen 2020-12-24 122.201.22.125

Ene hudlaa Belen tsaas unshsan yu ch hiideggui garuudiig Huuk-tei ni hamt zailuulaachee !!!! Ed nariin l hariutslagagui baidlaas bolj haldvar tarhsan. Deer ni dalimduulj mongo husna buzar huurnuud. Huuk-tei ni hamt zailuul piizduunuudiig

Avatar

Зочин 2020-12-24 202.21.109.73

ХХБанк бас яасан бэ мэдээллээ нууцлаад байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж