Твиттер зэрэг АНУ-ын вэбсайтуудын эсрэг ОХУ хууль батална

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Твиттер зэрэг АНУ-ын вэбсайтуудын эсрэг ОХУ хууль батална

Твиттер зэрэг АНУ-ын вэбсайтуудын эсрэг ОХУ хууль батална

ОХУ-ын парламентын доод танхим өчигдөр /2020.12.23/ АНУ-ын сошиал платформуудын эсрэг авах арга хэмжээг зөвшөөрсөн хоёр хуулийн төслийг хэлэлцэж дэмжжээ. Эдгээр хуулийн төслийг парламентын дээд танхим хэлэлцэж, Ерөнхийлөгч Владимир Путин газрын үсэг зурж баталгаажуулснаар амьдрал дээр хэрэгжих юм.

Эхний хуульд Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ялгаварлан гадуурхсан Америкийн сошиал платформуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт хэсэгчлэн болон бүрэн хаах тухай тусгажээ. Жишээ нь, “Twitter” компани энэ оны наймдугаар сараас эхлэн Оросын хэд хэдэн мэдээллийн хэрэгслийг “төрийн оролцоотой” хэмээх ангилалд оруулж эхэлсэн нь Москваг бухимдуулсан юм.

Харин хоёр дахь хуулийн төсөлд хориотой агуулга бүхий мэдээллийг устгаагүй платформуудад их хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар заасан байна. Тухайлбал, ОХУ-ын хуулийн дагуу хориотой ангилалд багтах мэдээллийг устгаагүй бол АНУ-ын сошиал компаниудад өмнөх онд Оросын зах зээлээс олсон орлогынх нь 10-20 хувьтай тэнцэх мөнгөн торгууль ногдуулахаар тусгажээ.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж