Дональд Трамп дахин 26 хоригдолд өршөөл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Дональд Трамп дахин 26 хоригдолд өршөөл үзүүллээ

Дональд Трамп дахин 26 хоригдолд өршөөл үзүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр/2020.12.23/ өөрийн сайн найз Рожер Стөүн, өөрийнх нь кампанит ажлыг ахалж байсан Пол Манафорт, худ Чарльз Кушнер тэргүүтэй 26 хүнд өршөөл үзүүлжээ.

Манафорт, Стөүн хоёрыг анх тусгай зөвлөх Роберт Мюллер ОХУ-ын мөрдөн байцаах ажилтай холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Улмаар Манафорт банк, татварын луйвар, гадаадын хууль бус лобби, гэрчийг сүрдүүлсэн зэрэг хэргээр хоёр жил торны цаана суусан бол Стөүн ял эдэлж эхлээгүй байхдаа тус тус өршөөгджээ.

Түүнчлэн Цагаан ордны зүгээс “Тусгай зөвлөх Мюллерийн багийн прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж ноён Стөүнд маш шударга бус ханджээ. Түүнийг шөнө дунд гэрээс нь баривчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил мэдээлэн нэр хүндийг нь давхар унагасан байна. Түүнээс гадна шүүх хурлын үеэр Стөүн улс төрийн болзошгүй халдлагад өртсөн. Түүнийг ийнхүү өршөөснөөр Мюллерийн мөрдөн байцаах багийн алдааг бага ч гэсэн засна хэмээн найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Харин Трампын хүргэн Жаред Кушнерийн аав Чарльз Кушнер 2004 онд 16 удаагийн татвараас зайлсхийсэн хэрэг, нэг удаа гэрчээс өшөө авахыг завдсан, холбооны сонгуулийн хороонд худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэгт буруутгагдаж хоёр жил шоронд суугаад 2006 онд суллагдсан билээ.

Кушнерийг өршөөж буйгаа Цагаан ордон “2006 онд ял эдэлж дууссанаасаа хойш ноё Кушнер Сент Барнабасын Анагаах Ухааны Төв, Тархины саа судлах төв гэх мэт чухал хүмүүнлэгийн байгууллагууд, буяны үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн. Эдгээр сайн үйлс нь түүний үйлдсэн гэм буруутай үйлдлүүдээс давсан хэрэг юм” хэмээн тайлбарласан байна.

Энэ долоо хоногийн эхээр Трамп мөн өмнө нь кампанит ажлынх нь зөвлөх байсан Жорж Пападопулос, Конгрессийн гишүүн асан Крис Коллинс тэргүүтэй хэд хэдэн хүнд өршөөл үзүүлсэн билээ.

Эх сурвалж: THEWRAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж