ЭМЯ: БЗД-ээс 5, Токиогоос ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ | News.MN

ЭМЯ: БЗД-ээс 5, Токиогоос ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ

COVID-19

ЭМЯ: БЗД-ээс 5, Токиогоос ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: БЗД-ээс 5, Токиогоос ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2020.12.24/ мэдээлэл хийлээ. 


Өчигдөр /2020.12.23/ нийт 11800 сорьцод шинжилгээ хийхэд зургаан хүнээс covid-19 илэрлээ. Шинээр батлагдсан зургаан тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.АМБАСЭЛМАА:

-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн нэг зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Мөн үлдсэн таван тохиолдлын тухайд иргэдийн давтан шинжилгээний хариу нь эерэг гарсан ба Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илрээд байна. Өвчтөн хоёр, сахиур хоёр, гэр бүлийн хавьтал нэг хүний хариу эерэг гарлаа. Нэгдсэн эмнэлгийн голомтод нийт 136 тохиолдол батлагдаад байна. Хэвтэн эмчлүүлсэн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24, эмнэлгээс гарсан 9 хүнээс илэрсэн.

ӨНӨӨДӨР 43 ХҮН ЭДГЭЖ ГЭРТЭЭ ХАРИЛАА

Улаанбаатар хотод нийт дотоодын халдвар 279 болсон ба БЗД-ийн голомттой 136 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт Архангай, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт covid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт 1069. Үүний  605 нь дотоодод батлагдаад байна. Батлагдсан тохиолдлуудаас 584 нь эдгэжээ. Өнөөдөр 43 хүн эдгэрч гэртээ харьж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Мөн 476 хүн эмчлүүлж байгаагийн маш хүнд гурав, хүнд дөрвөн хүн байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн халдварын голомтоос нийт 1428 хавьтал бүртгэгджээ. Шинээр 78 хавьтлыг илрүүлэн хяналтад авчээ.

            НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл

-Улсын хэмжээнд covid-19 илрүүлэх шинжилгээнд 416344 хүн хамрагджээ. ЗӨСҮТ-ийн тандалтын баг 12 объектыг ариутгаж халдваргүйжүүлжээ. Мөн ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори сүүлийн 24 цагт 3293 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарчээ. Тус лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж уртын тээврийн 716 жолоочоос шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Манай улсын хувьд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул иргэд гэртээ байх шаардлагатай, аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе. Амны хаалтаа зүүсэн ч хүн хоорондын зай барих нь чухал. Мөн шүлс үсэргэж чанга ярихгүй байх нь чухал. Covid-19 халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хоног хүртэл амьдрах чадвартай. Манай улсын хувьд гэр бүлийн хүрээнд халдвар авах тохиолдол байгаа тул гэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд цэвэрлэгээг гарын доорх материалаар цэвэрлэж, халдваргүйлэлтийн бодисоор шүршиж цэвэрлэх шаардлагатай.

Б.ЦЭЦЭГ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, December 23, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж