“Turquoise Hill Resources” компани "Оюутолгой” төслийн санхүүжилтийг бүрдүүлэх хувилбаруудыг судалж зах зээлийн судалгаа хийснээ өчигдөр /2020.12.23/ танилцуулжээ. Тус компани нь нарийвчилсан төлөвлөгөөгөө төслийн хувь эзэмшигчдэд хүргүүлэх юм байна.
Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, алтны урьдчилсан худалдаа хийх, дунд хугацаатай үнэт цаас гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзжээ. Ингэвэл “Turquoise Hill Resources”-ийн бүрдүүлэх шаардлагатай гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн дүн буурна гэж тооцоолсон байна.
Алт худалдах гэрээг Оюутолгойн ил уурхайгаас гаргаж буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлах бол, үнэт цаасыг хамгийн багадаа 10 жилийн хугацаатай байхаар тооцоолж байгаа аж. Ингэснээр “Оюутолгой”-н хувь эзэмшигчдийн өөрийн хөрөнгийн өгөөж дэх өнөөгийн цэвэр үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэж “Turquoise Hill Resources” үзжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ