Нарийн ногооны нийлүүлэлтийг зохицуулах саналыг УОК-т хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Нарийн ногооны нийлүүлэлтийг зохицуулах саналыг УОК-т хүргэжээ

Нарийн ногооны нийлүүлэлтийг зохицуулах саналыг УОК-т хүргэжээ

Хөл хорионы үед хүнсний нарийн ногоо, жимсний нийлүүлэлт тасарч, үнэ нь нэмэгдээд буй. Нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдоос тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл Хятадаас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байна гэх гомдол санал хөврөх болжээ. Иймд тээвэрлэлтийн асуудлаар салбарын яам болон зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, ШӨХТГ зэрэг газраас цахим хурал зохион байгуулжээ.

Холбогдох албаны хүмүүсийн төлөлөөл оролцсон энэхүү хуралд Замын-Үүдийн Онцгой байдлын шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг дарга оролцсон байна. Хурлаар Эрээн хотоос Замын-Үүд рүү долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэсэн машин байхаар зохицуулах санал гаргахаар болжээ. Энэхүү саналаа Шадар сайд, Улсын Онцгой комисст албан бичгээр хүргүүлсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж