Нисванис тэргүүтэй уран бүтээлчид Азийн фестивальд оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Нисванис тэргүүтэй уран бүтээлчид Азийн фестивальд оролцоно

Нисванис тэргүүтэй уран бүтээлчид Азийн фестивальд оролцоно

Mонгол Улсаас “Нисванис”, “Моханик”, “The Colors” хамтлаг болон дуучин Маgnolian нар “Music Lane Festival Оkinawa” олон улсын хөгжмийн фестивальд ирэх онд оролцохоор болжээ. Уг хөгжмийн наадамд Тайланд, Moнгол, Сингапур, Өмнөд Солонгос, Малайз, Филлипин, Индонез зэрэг Aзийн долоон улс орноос нийт 33 хамтлаг гаднаас тоглолтоо хүргэх гэнэ.

Эдгээр хамлагийг “Trans Asia Music Meeting” (ТАММ) хөгжмийн олон улсын уулзалтын хамтын ажиллагааны хүрээнд сонгож, хамтлагуудын урьдчилж бичсэн тоглолтын видеог үзэгчидтэй зааланд амьд тоглолтуудтай ээлжилж гаргах юм байна. Фестивалийг 2021 оны нэгдүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд олон улс оронд онлайнаар шууд үнэ төлбөргүй үзэгчдэд хүргэх аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж