Японд ядуурлын улмаас ээж, охин хоёр өлбөрч үхжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Японд ядуурлын улмаас ээж, охин хоёр өлбөрч үхжээ

Японд ядуурлын улмаас ээж, охин хоёр өлбөрч үхжээ

Covid-19 цар тахлын улмаас Японы ядуусын амьдрал үхлийн ирмэгт тулж иржээ. Хэдийгээр Японы Засгийн газраас ядууст туслах төвийг олноор байгуулсан боловч тусламж авч чадалгүй Осака хотноо дунд эргэм насны эмэгтэй, өндөр настай ээжийнхээ хамт өлбөрч нас барсныг олсон байна. Тодруулбал,Осака хотын Минато дүүргийн нэгэн сууцнаас арванхоёрдугаар сарын 11-нд цагдаа нар 68 болон 46 настай хоёр эмэгтэйн цогцсыг олжээ. Тэд ээж, охин байсан бөгөөд олон сар хоол хүнсгүй байснаас тэжээлийн дутагдалд орж, өлбөрч нас барсан болохыг тогтоосон байна. Настай эмэгтэйн бие нас барах үедээ ердөө 30 кг болтол турж эцсэн байжээ. Цагдаа нар гэрт нь үзлэг хийхэд хөргөгчинд нь ямар ч хүнсгүй, ус, хийг нь тасалсан байжээ. Түүнчлэн настай эмэгтэйн түрүүвчнээс ердөө 13 иен олдсон байна. Цагдаа нар тэднийг нас барсан болохыг настай эмэгтэйн эгчид нь дуулгасан байна. Танилуудынх нь мэдээлснээр тэд нийгмийн амьдралд идэвхтэй хүмүүс байсан ч охин нь энэ оны эхээр ажилгүй болсон аж. Тэд зөвхөн хамаатнуудынхаа өгсөн цөөн хэдэн иенээр амь зогоож байжээ.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээллээр тус улсын төв хэсэгт өнгөрсөн дөрвөөс есдүгээр сарын хооронд ядууст туслах 391 мянга 717 төв ажиллажээ. Энэ нь өнгөрсөн 2019 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Эдгээр төвүүдэд үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа иргэд хандан Засгийн газраас үзүүлж буй эрүүл мэндийн болон бусад тусламж авах хүсэлт гаргах боломжтой юм. Түүнчлэн орон гэргүй хүмүүсийг ойролцоох зочид буудлуудад байршуулах, ажилд зуучлах арга хэмжээ авч буй. Тус төвүүдийн ачаалал өнгөрсөн дөрөвдүгээр сард огцом нэмэгдэж, цар тахлаас болж ажилгүй болсон, орлого буурсан 95 мянган хүн сарын дотор хандсан байна. Японд Covid-19 өвчнөөр 200 мянга гаруй хүн өвчилж, 2800 гаруй хүн нас барснаар дээрх төвүүдийн ачаалал улам нэмэгджээ.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж