Хотын орлогчийн "хөлдүү" шийдвэр ба ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ | News.MN

Хотын орлогчийн "хөлдүү" шийдвэр ба ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хотын орлогчийн "хөлдүү" шийдвэр ба ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хотын орлогчийн "хөлдүү" шийдвэр ба ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хөл хориотой өдрүүдэд хүргэлтийн үйлчилгээг хамгийн эрсдэлтэй гэж үзсэнээ хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлээд, хорьж байгаагаа дуулгав.  Уг нь цар тахлын үед дэлгүүр хоршоогоор бөөн, бөөнөөр чихэлдэж,  олон хүнтэй хавьтилд орсноос хүргэлтийн үйлчилгээ нь аюул эрсдэл багатай баймаар.  Харамсалтай нь, иргэдээ чирэгдүүлж, хүндрүүлж, бөөгнөрөл үүсгэж кайф авдаг дарга нартай болохоор хүргэлтийн үйлчилгээг Монголд "хөл хорионд" оруулжээ. Эрэлтийг дагаад нийлүүлэлт үүсдэг болох энгийн худалдааны ойлголт Монголын дарга нарт даанч алга.

 Гэтэл цар тахлын үед дэлхийн олон улс оронд  цахим худалдаа ид хүчээ авч, хүргэлтийн үйлчилгээ "моодонд" орж байна.  Бүр зарим улс орнуудын хүргэлтийн үйлчилгээндээ дрон ашиглаж эхэлсэн дэвшилтүүд ч цөөнгүй. БНХАУ, БНСУ, АНУ зэрэг улсад  covid-19 халдвар дэгдэж эхэлснээс онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ хамгийн ачаалалтай бас ашигтай салбарын нэгд тооцогдох болов.

Тухайлбал, Хятадын интернет худалдааны аварга гэгддэг “Алибаба” он гарснаас хойш хэдхэн сарын дотор 400 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Энэ нь мэдээж хямарч буй эдийн засагт ч үр өгөөжтэй.

Монголд хөл хорионы үед цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ эрэлттэй байгаа юм. Жишээ нь, хөл хорионы үед “Монгол шуудан” ХК-ийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Тус компанийн мэдээлснээр интернет худалдааны хөгжлийг дагаад шуудангийн хүргэлт ч бас эрэлттэй байжээ. Бичиг баримт, бараа бүтээгдэхүүнээс авхуулаад хатуу хөл хорио тогтоосон хугацаанд/2020.11.11-2020.12.11/ иргэд өвлийн идэшээ хүртэл шуудангаар авах болсон. Хүргэлийн үйлчилгээ үзүүүлдэг компаниудын ажилтнууд халдвар хамгаададтын дэглэмээ баримталж,  комбинзон, маск, бээлий, нүүрний хаалттай ажиллаж байгаа аж.

Онцгой дэглэмийн үед  цахим худалдааны эрэлт өссөн ч нэг хэсэг нь хөл хорионы улмаас хүргэлтийн үйлчилгээгээ зогсоосон бол нөгөө хэсэг нь хууль зөрчихөд хүрч байна.

Аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан, иргэдийн халаас нимгэрсэн энэ үед хөдөлмөрийн насныхан  төрөөс халамж горьдох бус цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан ажилтай, орлоготой болох боломжтой.

Хэдийгээр хөл хорионы үед дийлэнх газрууд хаалттай, ихэнх хүмүүс ажилгүй болсон ч түгээгч, борлуулагчийн ажлын байр хамгийн эрэлттэй байгаа аж. Тухайлбал, "Хүнс комплекс" ХХК-ийн тухайд, хөл хорионы үед жолооч, борлуулагч, сав баглаа боодол дээр ажиллах хүн хүч хамгийн эрэлттэй байжээ. Иймд ажлын байраа нэмэгдүүлж, ажилтны тоогоор дөрвөөр нэмжээ. Мөн л хүргэлтийн үйлчилгээний тухайд, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, PCR шинжилгээнд хамруулж, асуумж бөглүүлэх байдлаар ажиллуулж байгаа гэх. Энэ мэтчилэн хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааг хязгаарлах бус нээлттэй болгож дэмжвэл ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн орлого нэмэгдэх улмаар хөл хориог хямрал багатай даван туулах боломж  нь бий.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-12-24 70.181.124.42

Sumyabazariin uhaan hyrehgyiee. Ard olniig chiregdyylj guilgaj naval ajil gej bodno.huurhiig bushuuhan zailuulaachee.

Avatar

Зочин 2020-12-24 202.126.88.69

Гадаад ид хөл хорионы үед хүргэлтийнхэн амь залгуулж байсан. бүрэн хамгаалалтын хувцастай хүргэгч гэрийнх нь үүдэнд хүргэж ирсэн бараа, хоолоо тавьчихаад хонхыг нь дараа 2-3 метрийн зайд хүлээнэ, эзэн онгойлгож юмаа авчихаад утас, интернет банкаараа төлбөрөө төлөөд боллоо. Үүнд ямар өндөр эрсдэл олж харсныг таашгүй, хотын дарга нар олж хараад байгаа юмдаа, нэвт шувтын далдыг хардаг хүмүүсээр дарга тавих ч өөр юмаа

Avatar

Зочин 2020-12-24 202.9.46.55

Бөх шүүдээ . Өөр ямар шийдвэр хүлээсийн та нар.

Avatar

Зочин 2020-12-24 64.119.16.227

Сумъяабазар хаагуур бултаад байна Орлогч нь гэж мэдрэл муутай юм яриад яваад байхын.

Avatar

Зочин 2020-12-24 202.179.25.227

Хүргэлтийн барааг цаанаа ямар ч хүн, ямар ч гараар барьсан юм билээ, яаж мэдлээ

Avatar

Зочин 2020-12-24 202.9.46.182

МАНы үед дарга болох их амархан юм байна.гол шаардлага нь Монгол хүний IQ дунджаас 2 дахин доогуур байхад л дарга найдвартай.

Avatar

Зочин 2020-12-24 202.126.89.200

Хот хөлдүү толгойнуудаар дүүрэв.

Avatar

зочин 2020-12-24 103.26.195.10

Хүргэлтийн хүмүүс маскнаас өөр хамгаалах хувцасгүй байдаг, мөн дулаан цахилгааны дуудлагаар ирж буй ажилтнуудын хувцас маш бохир байгааг конторууд анхаармаар байна

Avatar

Зочин 2020-12-24 103.87.255.66

очиж очиж сандгаа нэгдүгээр орлогч хийхээр хотын удирдлагууд ямар олигтой байхав дээ

Avatar

Хахаха 2020-12-24 124.158.83.6

Сумъяабазар чи огцорч байхаар наад мангар орлогчоо сольж өөрийгөө авар аа Хахахаха

Avatar

Зочин 2020-12-24 66.181.185.212

Манайд ухамсар нь арай болоогүй байхаа. Барааг гэрт оруулаад шалгаж хүлээлгэж өгсөнгүй гээд сошиалдаа бичсэн байсан шүү. Тэднийх халдвартай бол эсвэл хүргэлтийн хүн халдвартай бол гээд бодоод үздээ.

Avatar

Зочин 2020-12-24 103.26.195.97

HULDUU HOTOD HULDUU DARGA HERGTEI.

Avatar

Зочин 2020-12-24 66.181.181.72

БУЗАРЫН Т1

Avatar

Зочин 2020-12-24 202.72.247.58

СУМЯАБАЛАЙГИЙН БООЛУУД ГЭЖ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭДЭН МАЛ АЖ АХУЙН ЭРХЛЭГЧИД ИРЭЭД ХОТЫГ БАЛЛАЖ БАЙНА ДАА. БИД ЯАЖ НЭГ ГАЙГҮЙХЭН ШИГ ЭНЭ КОРОНОВИРУСЫГ ДАВЖ, ХОТОЛ ОЛНООРОО ТАЙВАН АМЬДРАХ ВЭ.ЭНЭ ХЭДЭН МУДАК ГАРУУДЫГ ЗАЙЛУУЛААЧ.МЭДДЭГ МЭДЛЭГТЭЙ БОЛОВСРОЛТОЙ ЧАДВАРТАЙГ НЬ СОНГОН ШАЛГАЖ ТАВИАЧ.

Avatar

манайд тохирохгүй ээ 2020-12-24 103.57.93.15

тэр улс орон хүмүүсийн ухамсар маш их зөв бгаа. манайхан бол яадгийн гээд л зүтгээд бдаг ёстой сонин үхэр шиг

Avatar

Зочин 2020-12-24 66.181.186.28

HOT HULDU DARGA NAEASA HEZE SALAH VE

Avatar

Зочин 2020-12-24 185.220.100.241

Монголд ингээд хүргэдэг болчихоод х** 1 бээлийгээр бүтэн өдөр явж байгаа тараагч нар хэдэн хүнд халдаах вэ? хүргэлтийн үйлчилгээ гэдэг зүйлээ стандарт хариуцлага баталгаатай болгочихоод дараа нь хуцах ёстой юм. Халдвартай хүнээс мөнгө аваад дараагийн хүргэлт дээрээ халдваргүй хүнд тэр мөнгийг хариуц өгнө картын барьж байгаад өгнө. Хүргэлт гэхээр бүх хүнд нээлттэй болно.

Avatar

Зочин 2020-12-24 202.126.89.201

Олноороо дэлгүүр хэссэнээс харин ч бага эрсдэлтэй.

Avatar

Зочин 2020-12-24 103.229.123.146

КОТ гэж юу юм?

Avatar

Zochin 2020-12-24 59.153.115.24

Хүргэлтийг дэмжих хэрэгтэй, зайнаас өгөөд л байвал ямар ч эрсдэлгүй

Avatar

irgen 2020-12-24 64.119.21.146

iim ersdeltei uilchilgeeg horigloh heregtei

Avatar

Зочин 2020-12-24 192.82.72.68

Болохгуй.

Avatar

Зочин 2020-12-24 202.126.90.16

Өөрөө ч мэдэхгүй вирус тараагч явж байж магадгүй. Дэмий ажил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж