Хотын орлогчийн "хөлдүү" шийдвэр ба ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Хотын орлогчийн "хөлдүү" шийдвэр ба ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хотын орлогчийн "хөлдүү" шийдвэр ба ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хөл хориотой өдрүүдэд хүргэлтийн үйлчилгээг хамгийн эрсдэлтэй гэж үзсэнээ хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлээд, хорьж байгаагаа дуулгав.  Уг нь цар тахлын үед дэлгүүр хоршоогоор бөөн, бөөнөөр чихэлдэж,  олон хүнтэй хавьтилд орсноос хүргэлтийн үйлчилгээ нь аюул эрсдэл багатай баймаар.  Харамсалтай нь, иргэдээ чирэгдүүлж, хүндрүүлж, бөөгнөрөл үүсгэж кайф авдаг дарга нартай болохоор хүргэлтийн үйлчилгээг Монголд "хөл хорионд" оруулжээ. Эрэлтийг дагаад нийлүүлэлт үүсдэг болох энгийн худалдааны ойлголт Монголын дарга нарт даанч алга.

 Гэтэл цар тахлын үед дэлхийн олон улс оронд  цахим худалдаа ид хүчээ авч, хүргэлтийн үйлчилгээ "моодонд" орж байна.  Бүр зарим улс орнуудын хүргэлтийн үйлчилгээндээ дрон ашиглаж эхэлсэн дэвшилтүүд ч цөөнгүй. БНХАУ, БНСУ, АНУ зэрэг улсад  covid-19 халдвар дэгдэж эхэлснээс онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ хамгийн ачаалалтай бас ашигтай салбарын нэгд тооцогдох болов.

Тухайлбал, Хятадын интернет худалдааны аварга гэгддэг “Алибаба” он гарснаас хойш хэдхэн сарын дотор 400 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Энэ нь мэдээж хямарч буй эдийн засагт ч үр өгөөжтэй.

Монголд хөл хорионы үед цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ эрэлттэй байгаа юм. Жишээ нь, хөл хорионы үед “Монгол шуудан” ХК-ийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Тус компанийн мэдээлснээр интернет худалдааны хөгжлийг дагаад шуудангийн хүргэлт ч бас эрэлттэй байжээ. Бичиг баримт, бараа бүтээгдэхүүнээс авхуулаад хатуу хөл хорио тогтоосон хугацаанд/2020.11.11-2020.12.11/ иргэд өвлийн идэшээ хүртэл шуудангаар авах болсон. Хүргэлийн үйлчилгээ үзүүүлдэг компаниудын ажилтнууд халдвар хамгаададтын дэглэмээ баримталж,  комбинзон, маск, бээлий, нүүрний хаалттай ажиллаж байгаа аж.

Онцгой дэглэмийн үед  цахим худалдааны эрэлт өссөн ч нэг хэсэг нь хөл хорионы улмаас хүргэлтийн үйлчилгээгээ зогсоосон бол нөгөө хэсэг нь хууль зөрчихөд хүрч байна.

Аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан, иргэдийн халаас нимгэрсэн энэ үед хөдөлмөрийн насныхан  төрөөс халамж горьдох бус цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан ажилтай, орлоготой болох боломжтой.

Хэдийгээр хөл хорионы үед дийлэнх газрууд хаалттай, ихэнх хүмүүс ажилгүй болсон ч түгээгч, борлуулагчийн ажлын байр хамгийн эрэлттэй байгаа аж. Тухайлбал, "Хүнс комплекс" ХХК-ийн тухайд, хөл хорионы үед жолооч, борлуулагч, сав баглаа боодол дээр ажиллах хүн хүч хамгийн эрэлттэй байжээ. Иймд ажлын байраа нэмэгдүүлж, ажилтны тоогоор дөрвөөр нэмжээ. Мөн л хүргэлтийн үйлчилгээний тухайд, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, PCR шинжилгээнд хамруулж, асуумж бөглүүлэх байдлаар ажиллуулж байгаа гэх. Энэ мэтчилэн хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааг хязгаарлах бус нээлттэй болгож дэмжвэл ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн орлого нэмэгдэх улмаар хөл хориог хямрал багатай даван туулах боломж  нь бий.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж