Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв. Иргэнээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх мэдээлэл Цэцэд ирүүлжээ.
Өөрөөр хэлбэл, иргэн “Нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөл авахгүйгээр шүүгч өөрөө шийдвэрлэх” гэсэн утга бүхий гэсэн үг. Харин энэ гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй гэж үзсэн байна.
Энгийнээр тайлбарлавал гомдол, мэдээлэл гаргагч нь нэр дэвшигч хууль зөрчвөл заавал Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахгүйгээр шууд баривчлах, цагдан хорих нь зөв гэсэн санаа нь улс төрийн агуулгатай байхыг үгүйсгэхгүй гэж зарим хуульч үзэж буй. Энэ нь өөрөө Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн бүртгэж, үнэмлэх олгосон бол тус хорооны зөвшөөрөлгүй цагдан хорих, баривчлах заалттай харшилж, цаашинд улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болох ч эрсдэл үүсгэнэ гэдгийг хэлэх хуульчид байсан юм. Ялангуяа нэр дэвшигчдэд ийм халтай байхаар гомдол, мэдээлэл гаргаж байгаа нь ч өөрөө улс төрийн шалтгаантай байхыг үгүйсгэх аргагүй гэсэн хардлагыг төрүүлж буй.
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр ч шоронд хоригдож байгаа. Түүнийг Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн дагуу бүртгэлтэй, албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэсэн байхад нь баривчлахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчсөн гэх маргааныг өнөөдөр ч өмгөөлөгчид нь болон эрх баригч намынхан тавьж буй.
2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсны бүртгэлтэй нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг шүүхийн дуудсан цагт очоогүй, шүүхээс шийдвэрлэсэн 10 тэрбум төгрөгийг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр шөнө 461-р хориход хорисон байдаг. Тухайн үед Ж.Эрдэнэбатыг баривчилсан шийдвэртэй холбоотойгоор МАН-аас СЕХ-нд шаардлага ч хүргүүлж байсан. МАН-ын шаардлагад, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа төдийгүй 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, үнэмлэхээ гардсан гэдгийг дурдсан байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.5-д "Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг хориглоно", 14.13-т "Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад төрийн албан хаагчид болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно", 35.2.1-д "Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно" гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө" гэж тайлбарлаж байв. Гэвч энэ хэрэгт хэн нэгэн тодорхой шийдвэр гаргахгүй, Ж.Эрдэнэбатыг суллахгүй байсаар шоронгоос УИХ-д сонгогдсон цорын ганц гишүүн болсон юм. Өнөөдөр ч тэр сэлэнгэчүүдийг төлөөлөгч, УИХ-ын гишүүн хэвээрээ. Ганцхан эрхээ хэрэгжүүлж чадахгүй шоронд суусаар байгаа.
Цэцийн энэ гомдол нь Ж.Эрдэнэбатыг хорьсон үндэслэлээ “баталгаажуулах” гэсэн оролдлого гэж учир мэдэх хүмүүс ч хэлж, хардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг баривчилсан нь ямар нэг хууль зөрчөөгүй, шүүгч Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахгүйгээр цагдан хорих, баривчлах эрхтэй гэсэн агуулгаар ирсэн нь ийн хардахад хүргэж буй юм. Харин энэ гомдол, мэдээллийг гаргасан хүний цаана ямар нэг улс төр байгаа юм биз.
Ялангуяа Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль зөрчсөн, суллахыг шаардаж байгаа эрх баригч нам, хууль, шүүхийн байгууллагын "толгойд" байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “зодоон”-ы нэг хэсэг нь байх вий гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөх болсон нь нууц биш ээ.
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-12-24 66.181.161.51
Ойлгомжтой шд хахуульчин луйварчидынх. Харин цэцэд адил дугуйнууд нь байх эсэх нь харагдана
иргэд олон түмэн 2020-12-24 103.57.92.124
Улин хуцаж бие биенээ хэмлэж байхаар урд урдахуудаа хийцгээ
sa 2020-12-24 139.5.217.147
naad hulgaich chini hereg ni notlogdson odoo bolno hulsnii doloogchdoo
Иргэн. 2020-12-24 64.119.19.32
ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН УРВУУЛЖ АШИГЛАСАН БОЛ ХЭН Ч БАЙСАН ЯЛ ЭДЛЭХ Л БОЛНО.
Аниа 2020-12-24 66.181.189.251
Хүмүүс чухам яагаад хоригдох болсныг уншиж мэдээгүй байж суллаач гээд сэвээд байх юм
Зочин 2020-12-24 202.9.40.188
Эрдэнэбатыг буруугүй гээд бичээд байх юм шүүхийн шийдвэрийг нь сайн унш даа
Иргэн 2020-12-24 202.126.90.100
Үнэндээ ж.Эрдэнэбатыг хилмэгдүүлсэн муйхар асуудал болсоншдээ?! Ингэж болохгүй ээ?!
Зочин 2020-12-24 64.119.19.32
СОЛИОР
ЗОЧИН 2020-12-24 103.26.194.183
Ухна ишгээс өөр хэн байдгийн?!!!!
Зочин 2020-12-24 202.126.90.130
Монгол улсын шүүхийг олон улсын парламентын холбоо шүүдэг юм гэж хаана байсан юм бэ.3 шатны.шүүх буруутай гэж үзсэн шүү.Гэмт хэрэг хийчихээд УИХ ын гишүүний бүрэн эрх гэсэн халхавчны ард нуугдаж болохгүй ээ.УИХ ын гишүүнд нэр дэвшихдээ 5 хоногт хуучин гишүүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлж Авилгатай тэмцэх газар цагдаа тагнуул, татварын албанаас зөрчилтэй эсэхийн лавлагаа авдаг байх хэрэгтэй.Тэгэхгүй бол бүрэн эрх гэдгээр халхавчлан монгол муу муухайн үүр болох нь байна.
сонгогч иргэн 2020-12-24 202.126.89.232
сонгогч түмэн Ж Эрдэнэбат гишүүнийг хорисон нь хуулийн буруу үйлдэл гэж үзэж суллахыг шаардаж байна
би 2020-12-24 202.9.40.11
хүү минь чи өөрийгөө түмэн болгоод бна уу
сэлэнгийн сонгогч иргэн 2020-12-24 202.126.89.232
Ж Эрдэнэбат гишүүнийг хохирдог.маш буруу байж дээ Идэр шүүгчээ одоо худалдахыг шаардаж байна
Ганчимэг 2020-12-24 66.181.187.218
Одоо эрдэнэбат гишүүнийг суллаач ээ, гэмгүй хүнийг хэдий болтол хорих гээ вээ, булавч бултайна гэгчээр үнэн зөв нь цагаан дээр хараар хуультай байна шүү дээ
MGL 2020-12-24 66.181.191.202
Jencogiin l xiij bga ajil. ooriin xiisen xuuli bus vildlee daldlaxiin tuld. buruugv bultaj vldex sanaatai l xiisn vildel
Иргэн 2020-12-24 202.126.89.181
Хулгар хул гайч гэтэж яваад баригдав хахаха
Irgen 2020-12-24 103.57.94.199
Huuliig unen zuvuur hereglej shudrag bus shuugchiig chuluulj uuriig ni shuuh heregtee.
Irgen 2020-12-24 103.57.94.199
Huuli urd ni uilchileh estoi yumuu helmegduulcheed araas ni uilchildeg yumuu. odoo nen darui huulia bieluulj tuuniig sulla
Зочин 2020-12-24 202.126.89.198
Хууль зөрчдөг шүүгчдэд хэрэг үүсгэх хэрэгтэй. Хонгилын гар хөл болсон шүүгч.
партизан 2020-12-24 122.201.31.142
ЭНЭ БҮГД ЦӨМ ЭРХ МЭДЛИЙГ БУЛААЛДАЖ МАФИУДЫН ХИЙЖ БУЙ НҮҮРЭЭ ДАЛДАЛСАН МАШ НУУЦЛАГ ТАВИЛТАЙ ЖҮЖИГ Л ДЭЭ.
ЗОЧИН 2020-12-24 103.26.194.183
ЦЭЦ МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ.
ХУУЛЬЧ 2020-12-24 192.82.64.190
ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ ӨМНӨ АРДЧИЛСАН ТӨРТ УЛС ХЭРЭГТЭЙ БОЛЖ Л ДЭЭ ,,,,ТЭД УИХ -аас ЗАРЧИМ асуусан ,ХЭРЭГ ,,,,,,,ТЭГЭЭД Ч ШҮҮХ ХАРААТ БУС ЗӨВХӨН ,ХУУЛЬД ЗАХИРАГДАХ ЧАДАМЖИЙГ ШҮҮХ БИШ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ТОМИЛСОН , ПРОКУРОРЫН ГАРТ ӨГЧ СОНГУУЛЬДСАНЫГ МОНГОЛЧУУД МЭДЭРСЭН САНАГДАНА ,,,ЭНЭ БОЛ ,, ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГИЙН ТЭНГЭРИЙН САНАА ГЭЖ ТЭНГЭР ЗАЯАТАЙ, ЦЭВЭР ЦУСТАЙ ЯЛАНЧУУДАД ОЙЛГОДОГ Л ДОО ,,,,,ТЭГЭЭД ОДОО ТҮҮНИЙГЭЭ ТЭНГЭРЭЭС ӨӨР ЮУНД Ч ЗАХИРАГДАДГҮЙ ЦЭЦЭЭР ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН БАЙХ НЬ ,,,
мао 2020-12-24 122.201.31.142
АРД ТҮМЭН БОЛ ЦАГААН ЦААС ТҮҮН ДЭЭР ЮУ Ч ГЭЖ БИЧИЖ БОЛНО. МАО ЗЭДУН
Зочин 2020-12-24 66.181.177.33
odoo ene xuniig xelmegduulj uchnuun xuuli zurchsun ni il bolloo shte sulalbal yasiin be. mongold ardchilal gej bgaa yim uu. turiin tolgoid garsan jencogiin mafi l bx shig bna
зочин 2020-12-24 66.181.161.126
Монголын шүүх , Монголчуудыг залхаан цээрлүүлэх хэрэгсэл . Хар нөмрөгтэй хар санаатнуудын бөөгнөрөл . Түүх нь ч тийм.
зочин 2020-12-24 139.5.218.11
Хүрэлсүхийн хийсэн л ажил гэдэг тодорхой харагдаж бнаа, Баттулгад ямар ач холбогдолтой гэж…. Өөрийгөө аваад гарахын тулд уламжлал ёсоор нөхдөө жийдэг Хүүкийн зан
ЗОЧИН 2020-12-24 103.26.194.183
МЭДЭЭЖ ХҮҮК
Зочин 2020-12-24 203.91.115.51
Эрдэнэбат яалт ч үгүй хэлмэгдсэн, шүүх захиалгаар ажилладаг гэдгээ тодорхой харуулсан шүү дээ. Энэ хүнийг яаралтай суллаж алдаагаа засахыг л хүмүүс харж байгаа шүү дээ. Эрдэнэбат хулгайч биш шүү. Хүнийг харлуулж , нөгөө оркууд нь түүнд нь харсан юм шиг итгэдэг харанхуй нийгэмд амьдрах итгэл алга болж байна шүү_ Дэлхийд байхгүй хамгийн мунхаг мулгуу ард түмэн хэзээ ч сэрэхгүй дээ. Монгол хүн эх орондоо хэлмэгдэх ёсгүй.
Жанжин байгаад Маршал Хү болсоон 2020-12-24 138.197.178.152
МАН-д Хү жанжиныг сөрж зүрхлэх амьд амьтан байхгүй болсоон. Ж. Эрдэнэбат намын даргад өрсөлдөж зүрхлэснээсээ болоод баларсан. Номтойбаяр Топороор нь дуудаад баларсан. Ж. Мөнхбат эвлэрээд байнгын хорооны дарга болж шагнуулсан. Миеэ Энхболд 60 тэрбумдуулаад дуугүйхэн шиг шоронд орчихолгүйхэн шиг зайлсан. Хү жанжин одоо Монгол улсын Маршал Хү болсоон. МАН-ын дотоод цэвэрлэгээ амжилттай хэрэгжсэн. Одоо Маршал Хү ерөнхийлөгч болоод улс дотор цэвэрлэгээ хийнэ. Хамгийн түрүүнд Пүрэвдорж гишүүн балрана.
иргзн 2020-12-24 202.179.26.88
Хууль завхаруулөгчидтай бол Хртуу тэмцэх хэрэгтэй, МАН Хууль завхаруулагч Гэмт хэрэгтэнгүүдээ Өмөөрч хамгаалаад байвал Ерөнхийлөгчийн Сонгуульд унана л гэж мэд, МАНАН Бүлэглэл Мафи шүү,
Зочин 2020-12-24 64.53.213.82
manan mafiin zahialgaar tsetsed gomdol gargasan!
Irgen 2020-12-24 103.26.193.113
Jencog Tsets deer ganstaardsan gej bodohoor neg l itgej uguhgui bna. Tsets uneheer uur bolj bgan bol mash sain
Самар гүнж 2020-12-24 66.181.161.63
Х.Баттулга Цэцэд амжихгүй болж байгаан байна
Зочин 2020-12-24 64.119.16.190
Цэцэд сайн байгаа л байх бүгдийг нь мэдэхгүй харин Туулхүү л лавтай мэдэхээс шоронгийн хулгайч, рекэтчин, тоглоомчин ер нь муу болгонтой гүнзгий орооцолсон хүн. Женкогийн бүх шалгуурт тэнцэж ерөнхийлөгчийн саналаар цэцэд суусан. Эрүүгийн элемэнт болсон хүний толгой дээр ХӨХ ТЭНГЭР л байх болж.
Зочин 2020-12-24 192.82.69.206
ЛУУХААНЫ ХҮҮХЭД ХҮҮК ХОЁР Л ХООРОНДОО ТАГАНЛАА , БУЛАНД ШАХЛАА ЭНЭ ТЭР ГЭЭД Л АЛАЛДАА БИЗ ДЭЭ , ТЭГЭЭД ОДОО НЭГ НЬ ТОМ ДАРГА НӨГӨӨ НЬ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭЭ ЯЛАА ЭДЭЛЖ БАЙГАА ЗДЭЭ
123 2020-12-24 103.229.121.239
хүн ойлгоход бэрх юм бичжээ. цэцэд гомдол гаргагч нь : төрийн эрхийг хязгаарлах заалт нь үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргах нь логик алдааатай байх ёстой . сэтгүүлч мэдээлэл муутай байсан уу. эрдэнэбатыг бол гишүүн байхад нь хорьсон. ингэж болохгүй. гэхдээ юм хуссан, суулгах механизм нь хуульчлагдсан байх ёстой. тэр нь байна уу
Зочин 2020-12-24 202.126.90.136
Ene bol Genkogiin uvaigvi,tsagaandaa garsan vildlvvdiin neg ni l yum. Iim ilerhii yumiig umuuruud bichsen kommntuud ni Genkogiin trillion armi ih idevhtei baigaa giin ilrel yum.
Зочин 2020-12-24 202.126.90.136
Trolliin armi !
Amar 2020-12-24 124.158.84.159
Ховдог Миеэ,Ховдог дэрээ худалч Элбэгээ толгойтой МАНАН-гийн хуулийг гуулиар нь байлгах гэсэн ээлжит оролдлого шүү дээ.Иймээс хуулийг биелүүлэхийг шаардах нь зөв.Харин болохгүй байгаа хуулийн заалтыг иргэд сонгосон УИХ-ын гишүүдээрээ дамжулан засуулах хэрэгтэй.Иймээс өөрсөд шигээ юм болгоныг захиалгаар хийдэг гэж бодохоо боль.Хүзүүгүй мянгуужингийн гөлөгнүүд ээ.
зо 2020-12-24 202.9.40.22
тархиа угаалгасан эргүүтсэн гөлөг
Зочин 2020-12-24 107.77.161.63
женкогийн спиртний шавхруунаас хүртсэн юм байгаа биз
Зочин 2020-12-24 202.21.108.199
Женко л гэнэ, хvзvvгvй л гэнэ, шvд нь хугархай солир долир л гэнэ, та нарын тэмцэл дунд энгийн ард иргэд бид ямар их зовж байна аа! Залхаж байга, боож vхлээ!