Цэцэд ирсэн гомдол хэний "захиалга" байв!

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Цэцэд ирсэн гомдол хэний "захиалга" байв!

Цэцэд ирсэн гомдол хэний "захиалга" байв!

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв. Иргэнээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх мэдээлэл Цэцэд ирүүлжээ.

Тайлбар: УИХ-ын сонгуулийн тухай хууль

Өөрөөр хэлбэл, иргэн “Нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөл авахгүйгээр шүүгч өөрөө шийдвэрлэх” гэсэн утга бүхий гэсэн үг. Харин энэ гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй гэж үзсэн байна.

Энгийнээр тайлбарлавал гомдол, мэдээлэл гаргагч нь нэр дэвшигч хууль зөрчвөл заавал Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахгүйгээр шууд баривчлах, цагдан хорих нь зөв гэсэн санаа нь улс төрийн агуулгатай байхыг үгүйсгэхгүй гэж зарим хуульч үзэж буй. Энэ нь өөрөө Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн бүртгэж, үнэмлэх олгосон бол тус хорооны зөвшөөрөлгүй цагдан хорих, баривчлах заалттай харшилж, цаашинд улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болох ч эрсдэл үүсгэнэ гэдгийг хэлэх хуульчид байсан юм. Ялангуяа нэр дэвшигчдэд ийм халтай байхаар гомдол, мэдээлэл гаргаж байгаа нь ч өөрөө улс төрийн шалтгаантай байхыг үгүйсгэх аргагүй гэсэн хардлагыг төрүүлж буй.

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр ч шоронд хоригдож байгаа. Түүнийг Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн дагуу бүртгэлтэй, албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэсэн байхад нь баривчлахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчсөн гэх маргааныг өнөөдөр ч өмгөөлөгчид нь болон эрх баригч намынхан тавьж буй.

2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсны бүртгэлтэй нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг шүүхийн дуудсан цагт очоогүй, шүүхээс шийдвэрлэсэн 10 тэрбум төгрөгийг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр шөнө 461-р хориход хорисон байдаг. Тухайн үед Ж.Эрдэнэбатыг баривчилсан шийдвэртэй холбоотойгоор МАН-аас СЕХ-нд шаардлага ч хүргүүлж байсан. МАН-ын шаардлагад, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа төдийгүй 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, үнэмлэхээ гардсан гэдгийг дурдсан байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.5-д "Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг хориглоно", 14.13-т "Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад төрийн албан хаагчид болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно", 35.2.1-д "Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно" гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө" гэж тайлбарлаж байв. Гэвч энэ хэрэгт хэн нэгэн тодорхой шийдвэр гаргахгүй, Ж.Эрдэнэбатыг суллахгүй байсаар шоронгоос УИХ-д сонгогдсон цорын ганц гишүүн болсон юм. Өнөөдөр ч тэр сэлэнгэчүүдийг төлөөлөгч, УИХ-ын гишүүн хэвээрээ. Ганцхан эрхээ хэрэгжүүлж чадахгүй шоронд суусаар байгаа.

Цэцийн энэ гомдол нь Ж.Эрдэнэбатыг хорьсон үндэслэлээ “баталгаажуулах” гэсэн оролдлого гэж учир мэдэх хүмүүс ч хэлж, хардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг баривчилсан нь ямар нэг хууль зөрчөөгүй, шүүгч Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахгүйгээр цагдан хорих, баривчлах эрхтэй гэсэн агуулгаар ирсэн нь ийн хардахад хүргэж буй юм. Харин энэ гомдол, мэдээллийг гаргасан хүний цаана ямар нэг улс төр байгаа юм биз.

Ялангуяа Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль зөрчсөн, суллахыг шаардаж байгаа эрх баригч нам, хууль, шүүхийн байгууллагын "толгойд" байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “зодоон”-ы нэг хэсэг нь байх вий гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөх болсон нь нууц биш ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж