Албан үүргээ гүйцэтгэж явах хойгуур байшинд нь гал гарч, орох оронгүй болоод байсан цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд салбарынхан нь хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.
Тэрбээр арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт ажил үүргээ гүйцэтгэж явах үеэр байшин нь галд өртөн, амьдрах боломжгүй болсон аж.
Иймээс салбарынхан нь аян зохион байгуулснаар 80 гаруй сая төгрөгийн хандив цуглуулан, Дулаахан байр-3 хотхонд 47.65 м2 хоёр өрөө байр худалдан авч, тусалсан байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд төрсөн эгчийнхээ III, VI ангийн сурагчдыг өөр дээрээ асран халамжилдаг аж.
Холбоотой мэдээ