Гадаад худалдааны нөхцөл гэж юу вэ? | News.MN

Гадаад худалдааны нөхцөл гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны нөхцөл гэж юу вэ?

Гадаад худалдааны нөхцөл гэдэг нь манай улсын экспортолж буй барааны дэлхийн зах дээрх үнийг манай улсад импортолж байгаа барааны дэлхийн зах зээл дэхь үнэтэй харьцуулсан үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тухайн улсын валютын бодит ханшийг харуулдаг ч гэж хэлж болно. Манай улсын гадаад худалдааны нөхцөл муудаж байна гэвэл манай импортын барааны үнэ экспортын барааны үнээс илүү хурдацтай өссөн юмуу манай улсын валют суларлаа гэсэн үг. Эсрэгээрээ, манай улсын гадаад худалдааны нөхцөл сайжирсан гэдэг нь манай экспортын барааны дэлхийн зах дээрх үнийн өсөлт импортын барааны үнийн өсөлтөөс илүү хурдан байна гэсэн ойлголт.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж