Бага насны хүүхдийн шуухнаа түүний шалтгаан | News.MN

Бага насны хүүхдийн шуухнаа түүний шалтгаан

Бага насны хүүхдийн шуухнаа түүний шалтгаан

Нярай болон бага насны хүүхдэд ханиад шуухнаа нь хамгийн элбэг тохиолддог өвчлөл юм. Бага насны хүүхэд жилдээ дунджаар 6 удаа ханиад шуухнаа хүрдэг ба энэ нь дархлаа бүрэлдэн тогтож буй тул хэвийн үзэгдэл юм. Шуухнааны гол эмгэг явц нь хамрын салстын үрэвсэл бөгөөд ихэвчлэн вирүсээр үүсгэгддэг. Хэрвээ шуухнааг эрт эмчилж хамарт үүссэн нусыг тогтмол сайтар цэвэрлэхгүй бол хуримтлагдсан нус нь нян үржих таатай орчин болдог бөгөөд эхэндээ шингэн усархаг байсан нус өтгөрч идээрхэг болж яваандаа хатаж амьсгалахад улам хүндрэлтэй болгодог. Энэ нь цаашдаа хүндрэл /дунд чихний үрэвсэл, гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэл, бронхит г.м./ үүсэх суурь болж болдог. Зарим үед хүүхдийн нус нь гоожихгүй мөртлөө ханиалгаад байдаг. Үүний нэг шалтгаан нь дайвар хөндийн үрэвсэл юм. Хамрын болон духны дайвар хөндийнүүд нь хамрын хөндийн дээд хэсэгт нээгддэг.  Хэрвээ хүүхдийн нусыг байнга цэвэрлэж байхгүй бол энд үүссэн шүүрлүүд нь хамрын нүхний зүг гадагшаа гарахын оронд хамрын хөндийн ар ханыг даган хоолой руу урсах хандлагатай байдаг. Ийнхүү хоолой руу урссан шүүрэл нь хүүхдийг ханиалгуулдаг. Хүүхэд хэдий бага байна хоолойнд нээгддэг дунд чих хоолойг холбосон суваг тэр чинээгээр богино байдаг. Иймд хоолой руу урссан шүүрэл нь ханиахад хэнгэрэгийн хөндий рүү шахагдан дунд чихний үрэвсэл үүсгэдэг. Хүүхдийн нусыг тогтмол зайлуулж хамрын хөндийг цэвэр байлгаснаар антибиотикийн хэрэглээ болон хэнгэрэг цоолж идээг гадагшлуулахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Нярай хүүхэд хамар нь битүү байхад хөхөө хөхөж чаддаггүй, амаараа амьсгалж чаддаггүй бөгөөд зөвхөн хамраараа амьсгалдаг тул хамрыг сайтар цэвэрлэх нь тэдний хувьд онцгой чухал юм.  Хэрэв хамраараа амьсгалж чадахгүй бол хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалд орох аюултай. Том хүүхдэд ч гэсэн хамраараа амьсгалж чадахгүй байдал нь биеийн байдал тавгүйтэхэд хүргэдэг. Амьсгалын дутагдал болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмч болон эцэг эхийн хамгийн эхний даалгавар бол хамарт хуримтлагдсан нусыг тогтмол, үр дүнтэй цэвэрлэх юм. Том хүүхэд бол нусаа өөрөө нийж чадах боловч нярай болон бага насны хүүхэд нийж чаддаггүй тул нусыг сорж зайлуулах шаардлагатай байдаг. Гараар баздаг болон амаар сордог сорогчийн хувьд үр дүн нь төдийлөн хангалттай байдаггүй. Харамсалтай нь автомат сорогч нь зөвхөн эмнэлэгт байдаг тул өдөртөө олон удаа ашиглах боломжгүй байдаг гэтэл хүүхдийн нусыг том хүн ханиад хүрэхдээ хэдий олон нийх шаардлагатай байдаг төдий удаа соруулах шаардлагатай болдог.

Гэртээ хэрэглэх боломжтой нус сорогч нь үүнд төгс тохирсон шийдэл юм.

Нус сорогчийг хэрэглэхэд доод насны хязгаар гэж байхгүй бөгөөд дөнгөж төрсөн нярайн нусыг соруулж болох ба соруулах ч шаардлагатай юм. Насны дээд хязгаар гэж байхгүй, хичнээн хүүхэд нусаа өөрөө нийж чадаж байгаа мэт харагдсан ч нус сорогч хэрэглэх нь илүү үр дүнтэй байх магадлалтай. Сорогч нь хамрын салстыг гэмтээхгүй гэдгийг олон улсын эмнэлгүүд эмнэлзүйн судалгааны дүнд баталсан. Сорогч нь соролтын хүчээ өөрөө тохируулдаг ахуйн тоос сорогчны тусламжтайгаар хүүхдэд аюулгүй, хүүхдэд тохирсон маш бага хүчээр нусыг нь сордог. Нэлээн хэдэн өдөр, долоо хоногоос удаан үргэлжилсэн шуухнааны үед эмчид хандах шаардлагатай. Учир нь харшил, хамрын тунгалагийн булчирхайн томролт болон бусад төрлийн хүндрэл байгаа бол оношлон эмчлэх шаарлагатай. Шуухнааны үед нус соруулахаас гадна хамрын дусаалга, үрэвслийн эсрэг эмчилгээ болон витаминууд хэрэглэх шаардлагатай байж болно.

Хэрэв нарийн мэргэжлийн эмч зөвлөөгүй бол антибиотик хэрэглэх шаардлагагүй.

Монгол Эм Импэкс Концернийн худалдаанд гаргаж буй хүүхдийн нус сорогч нь дараах давуу талуудыг агуулсан.

  • Унгар улсад үйлдвэрлэгдсэн
  • Хүүхдийн эмч нар болон Чих хамар хоолойн эмч нарын зөвлөж буй бүтээгдэхүүн.
  • Европын холбооны чанарын шаардлага хангасан
  • Айл бүрт байдаг ахуйн тоос сорогчийн хүчин чадлаас шалтгаалахгүйгээр түүний тусламжтайгаар, хүүхдэд аюулгүй маш бага хүчээр жигд сордог.
  • Сорогч хошууны толгой хэсэг нь хэрэглэхэд аюулгүй, зөөлөн материалаар хийгдсэн.
  • Таван хэсэг болгон салгаж болох бөгөөд цэвэрлэхэд маш хялбар.
  • Усанд буцалгаж эсвэл зориулалтын шингэнээр ариутгах боломжтой /нус сорогчийн бүх хэсэг дулаанд тэсвэртэй материалаар хийгдсэн/
  • Эрүүл мэндэд хоргүй.
  • Өндөр чанарыг боломжийн үнээр хэрэглэгчиддээ санал болгож байгаа.
  • 2014 онд Унгарын шилдэг бүтээгдэхүүн шагналыг авсан

Та энэхүү бүтээгдэхүүнийг Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн салбаруудаас худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн лавлах 1800-1923 дугаарын утаснаас лавлана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж