АН дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

АН дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэв

АН дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэв

Ардчилсан намын X их хурал өнгөрөгч Баасан гаригт цахимаар явагдаж, Үндсэн дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталсан. Тэгвэл энэхүү шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр өнөөдөр /2020.12.23/ хүргүүлжээ.

Энэ талаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд хэлэхдээ "Ардчилсан намын их хурлаас баталсан үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр баталгаажих ёстой. Энэ дагуу өнөөдөр Улсын дээд шүүхэд шуудангаар мөн цахимаар дүрмийн өөрчлөлтөө хүргүүллээ. Энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг намынхаа анхан шатнаас эхлэн бүх нэгжүүдээс саналыг нь авсан учраас эрх ашгийн зөрчилгүй мөн хэн нэгний лобби ороогүй анхны дүрэм гэж хэлж болно. Түүхэндээ анх удаагаа бүрэн хэлэлцүүлсэн, гишүүдийн төлөөллийг хангасан ийм нэмэлт, өөрчлөлт болсон. Мөн дүрмийн өөрчлөлтөөр санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгосон" гэлээ.

Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсний дараа нь намын даргаа тодруулах юм. Шинэ дүрэмдээ намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулахаар тусгасан. Тодруулбал, намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын их хурлаар сонгоно гэсэн заалтыг оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж