Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 19 байгууллагын 924 тээврийн хэрэгсэл ажиллаж байгаагаас их багтаамжийн 888, дунд багтаамжийн 36 автобус байгаа юм.
Өнөөдөр 06:00-14:00 цагийн хооронд нийт 65368 зорчигч тээвэрлэлээ. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 483 тээврийн хэрэгсэл байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний баазууд өглөө ажил эхлэхээс өмнө бүх тээврийн хэрэгслийг ариутгасан бол мэргэжлийн байгууллагууд шугам замд мөн ариутгал хийж байгаа юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин 2020-12-23 64.119.16.227
Хөл хорио утгаа алдаж байна дөө
Эмгэн 2020-12-23 49.0.212.165
500 төгрөгөө хурааж авч чадахгүй болоод ирэхээрээ тэд чинь шатахуунгүй болж 924 биш 9-10-хан л автус үлдэнэ дээ