Төв, зүүн, говийн аймгуудаар эрс хүйтэрнэ | News.MN

Төв, зүүн, говийн аймгуудаар эрс хүйтэрнэ

Төв, зүүн, говийн аймгуудаар эрс хүйтэрнэ

Төв, зүүн, говийн аймгуудаар эрс хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг тодрууллаа. Тэрбээр “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг дулаарна. Гэхдээ салхи шуургатай, жавартай байх учраас агаарын температур хүйтэн байна" гэдгийг анхааруулсан юм.


-Говийн аймгуудаар өчигдөр хүчтэй цасан шуурга шуурсан. Энэ үеэр цаг агаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн үү?

-Ихэнх нутгаар өчигдөр цас орж цасан шуурга шуурч, хонолоо. Цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрээгүй ч Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурга шуурч өнгөрсөн бол Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, зарим үед 18-24 метр секунд хүрсэн. Өнөөдрөөс энэ үзэгдэл Монголын нутгаас гарч байна.

-Хэдий ес эхэлсэн ч нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Шинэ жилийн өдрүүдэд цаг агаар ямар байх бол?

-Ойрын гурав хоногтоо нийт нутгаар агаарын температур харьцангуй дулаан байх хэдий ч салхитай байх төлөвтэй. Тиймээс хүний биед мэдрэгдэх температур нь жавартай, хүйтэн байна. Харин арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна.

Үргэлжлүүлэн энэ сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, өмнөх хугацаанаас 10 гаруй градусаар хүйтэрнэ. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ оны сүүлийн өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

-Сарын сүүлчээр эрс хүйтэрнэ гэлээ. Хэдэн хэм хүрч хүйтрэх вэ?

-Баруун аймгуудаар арванхоёрдугаар сард ийм төлөвтэй хүйтэн байдаг бол энэ удаа төвийн аймгууд болох Сэлэнгэ, Дархан, Хараа, Ерөө голын сав газар, Төв аймаг, Хэнтий аймгаар -50 хэм хүрч хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна.

Тэгэхээр төвийн болон зүүн бүс, говийн аймгуудаар эрс хүйтрэх гэж байгаа учраас ард иргэд аль болох хол замд гарахгүй байх, малаа ойр газар бэлчээрт гаргахыг анхааруулъя. Бид хот, суурин газрын дулааны шугам хөлдөх эрсдлээс урьдчилан сэргийлж, холбогдох байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн.

-Монголчууд идэр ес эхлэхээр хүйтний эрч чангардаг гэлцдэг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөөч?

-Монголчууд эрт үеэс билгийн тооллоор өдөр, сарыг тоолж ес эхэлнэ гэж хэлдэг. Шинжлэх ухааны судалгаагаар заавал ес эхлэхээр хүйтний эрч чангардаг гэсэн үг биш. Өвлийн улирлын өдөр, хоногоор хүйтэрч, агаарын температур хасах хэм нэмэгддэг. Хүйтний оргил үе бол нэгдүгээр сар шүү дээ.

Тэр утгаараа арванхоёрдугаар сарын 22-ноос олон жилийн дунджаар хүйтэрдэг. Өнөөдрийн байдлаар энэ сарын 22-ноос хүйтний эрч нэмэгдээгүй тогтуун байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2020-12-23 66.181.189.157

ямар их хүйтрэх нь
вэ? за энэ үеэр тог нь л тасарчихгүй бол!!! бусад нь болох бхаа

Avatar

м 2020-12-23 66.181.161.51

Цаг уурын хүрээлэн гэж шүлсээрээ мэргэлдэг,худлаа туудаг үүндээ ямар ч хариуцлага хүлээдэггүй нэг газар байх юм.Тоног төхөөрөмж харилцаа холбооны хэрэгсэл дутуу биш байлтай.Хэдэн дарга хэдэн хүн ажиллаж байж цаг агаараа үнэн хэлж сурах юм бол.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Худлаа байна. 10 сард 20 хэм хүйтэн байдаг цаг өнгөрөөд 30 жил боллоо. 30хэмээ давж хүйтэрвэл их юм. Завханы хотгор газартаа л 50хүрвэл жамаараа хүйтэрсэн нь зохистой зүйл юм

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.136

Zarim uvul Zavhani Tosontsengel havid haana neg shunuduu hasah 45-50 hem hvrch hviterch bna gej sonsson. Turiin aimguudiin nutgaar ih hviterlee l gehed shunuduu 33-35 hvrdeg l dee. Herev ene tsag uurch vnen yarisan bol ene nileen notstoi yum bolno shvv ! Notstoi anhaaraarai heregfei!!!

Avatar

зочин 2020-12-23 124.45.96.219

Энэ мэдээ үнэн үү? Мэргэжлийн түвшинд биш, хам хум ярьсан яриа юмуу? Энд дурдагдсан нутгуудаар үнэхээр хасах 50 градус хүрэх юмуу? үнэн үү? Цаг уурчдыг авардаг хэллэг болох "зарим газраар", "зарим өдрийн үүрээр" ингэж хүйтрэх юмуу? Энэ мэдээг дахин сайтар нягтлаасай. Ард иргэдийг мэргэжлийн байгууллага үнэн зөв, найдвартай мэдээгээр шуурхай үйлчлээсэй. Цаг уур орчны шинжилгээний агентлаг нэг л биш болоод байна уу?

Avatar

Зочин 2020-12-23 122.201.21.12

Энэ чинь загварчилсан тооцоогоор гарсан урьдчилсан төлөв шүү дээ. Урьдчилсан төлөв 90 гаруй хувьтай байвал сайн. Тэгэхдээ ойрын 2-3 хоногоос цаадахыг уоьдчилан хэлэх боломж багатай. Дэндүү олон хувьсагчьай, Оюу Толгойнход хүрэхгүй л дээ тэгэхдээ, лол.

Avatar

зочин 2020-12-23 124.45.96.219

Өөрсдийгөө өмөөрөх, хамгаалахад учир их бий. Сайн ойлгохгүйгээр мэдэхгүйгээр олон хувьсагчаар оролдох осолтой, аюултай, өмнөх нь яав?. Өөрийн орны нөхцөлд тохирсон өөрсдийн загварчилсан, тооцоотой болоосой.

Avatar

Зочин 2020-12-23 211.36.146.151

мөс зөсөөр юм хийж байхаар эмнэлэгтээ төхөөрөмж аваад өгчөөч

Avatar

Зочин 2020-12-23 12.149.67.185

Hulduu amitan -20ch -50 ch hulduugeeree l bn harin gesgeevel amilaad asuudal uusne. Virus gadarguu deer bish hun amitand l nuugdana shde. Tiim bolohoor virusaas salya gevel humuus amitantai b** oirt bas humuus targan suurish

Avatar

Зочин 2020-12-23 66.181.179.13

Хүйтний эрч нэмэгдэх тусам вирус улам идэвхжинэ. Харин нян, ян буюу микроб, бактери хүйтэнд дарагдаж, дулаарахаар идэвхжинэ ээ. Тийм биологийн онцлогтой бичил биемахбодиуд аа.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.81

Юу гэнэ ээ. "Ойрын үед хүйтний эрч бага зэрэг дулаарна. Агаарын температур хүйтэн байна" гэнэ үү. Эсвэл би ганцаараа ингэж уншаад байна уу? Эрдэм шинжилгээний статустай бүхэл бүтэн засгийн газрын агентлаг шүү хөөе. Энэ салбарт цус ойртолт тохиож гахай сүүлтнүүд олширсноор бид ийнхүү аливаа "халуун ба хүйтэн температур"-ын тухай өдөр тутам уншдаг боллоо. Яахав ээ, та минь ээ?

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.81

Гахай сүүлтнүүдэд зориулж жаахан лекц уншиж өгөх үү? Ер нь бол хүйтний эрч сулрах, чангарах, жаварлах явдал байж болох боловч аливаа халуун эсвэл хүйтэн температурын тухай ойлголт хэрхэвч байж болохгүй. Хүйтний эрч дулаарах хүйтрэх тухай ярьвал мэдээж боловсрол доройгоо л батлахаас өөр юуг ч хүнд өгөхгүй. Агаарын температур дулаан байна гэж хэзээ ч бүү ярь. Энэ магадгүй тэнгэрлэг монгол ойлголт байх. Харин та нар шинжлэх ухааны байгууллагыг төлөөлж байгаа шүү. Температурын хэм дээшилж эсвэл доош

Avatar

Зочин 2020-12-23 203.91.115.40

илж болно. Хүйтний эсвэл жаврын эрч чангарч, температур үргэлж доошилж эсвэл унаж байгаа үе шүү дээ. Хүйтний эрч нэмэгдэж, температурын хэм доошилсоор 50 хэм хүрэх нь. Агаарын температур хасах хэм нэмэгдэнэ гэж хэзээ ч ярьж болохгүй. Хасах хэм нэмэгдэж байгаа бол тэр чинь дулаарч байгаа гэсэн үг болно. Темпертурын хэм нэмэгдэж эсвэл буурна. Одоо бол буурч байгаа үе. Тэгэхээр Билигт гишүүн асны үгээр бол өвөл болохоор хүйтэрч температурын хэм буурдаг буюу унадаг юм байна. Өдөртөө температурын хэм

Avatar

Зочин 2020-12-23 203.91.115.40

бага зэрэг дээшилж дулаарч болно. Манайхан яагаад ч юм хүйтний хэм өссөөр 50 хүрдэг гэж ойлгоод байдаг. Дундаж монгол хүний шинжлэх ухааны суурьтай мэдлэг маш дорой байдаг учраас жишээ нь -35 хэмийг -50 хэмээс бага гэж ойлгоод байдаг. 1 дахин өслөө гэж ярьдаг. Ойлгодог. Иймэрхүү ойлголцлын зөрүү л бидний хөгжилд асар их тээг болж байгаа хэрэг байхаа даа. Яаж бид чинь буруу ойлгочихоод зөв хийж чадах юм бэ?

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.136

Mongol hvnii hugjliin unuugiin tvbshin iim l bgaa yumdaa. “Buruu yarij zuv oilgoh “ bas neg utgagvi yaria bii.
Hugjilteihin niigemd” setgelgeenii soel” gej oilgolt baidag, manaid ter ogt baidaggvi.
Gehdee yah ve bid alham alhamaar uragshilj hugjil bainaa. Turiin alban haagchid maani yunii umni SEHEETEN baih shaardlagatai bainaa!!!

0 0
Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.136

Turiin said nar maani l unuudur “ 1 dahin “ gej yarij bna shvv dee ! HZDH-iin said Nyambaatar gej neg tun nimgen bolovsroltoi zaluu lav “ 1 dahin” geed l tuuh yum. Yariltsaj baigaa setgvvlch ni ch “ aan “. geed l a gain baih yum daa !

1 0
Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.112

-1, -10 хоёрын аль нь хүйтэн байхнь вэ.

0 0
Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.95

-1, -10 хоёрын аль нь хүйтэн бэ гэж байна. Монгол хүний мэдлэгт 2 төрлийн баримжаа байна. Нэг нь шинжлэх ухаан талруугаа. Нөгөө нь практик руу чиглэсэн. Практик мэдлэг үргэлж онол дээрээ суурилж байх ёстой. Цаг агаарын мэдээнд 2 төрлийн агуулгаар мэдээг хүргэж байна. Өнөөдөр -50 хэм хүйтрэнэ. Өдөртөө -27 байна. Маш тодорхой. Хүйтний хэм -27-с унасаар -50 руу орох нь. Энд ямар ч өсөлт байхгүй. Энийг л ойлго. -1 нь хүйтэн үү -10 нь хүйтэн үү? Энэ нь гол биш. Хавар -10-с -1 рүү температур өснө.

0 0
Avatar

Зочин 2020-12-23 124.158.96.181

Дулаан цахилгааны станцууд анхаараарай. Тавин градус гэдэг аймаар хүйтэн шүү.

Avatar

/*-*/ 2020-12-23 49.0.212.165

Корона вирус -65 хэмд амьд байх чадвартай

Avatar

Зочин 2020-12-23 202.9.46.207

omg tiim aimaar ed baisan yumuu?

Avatar

багы 2020-12-23 66.181.160.67

Монголын нутгаас гарна гэхээр цагаан хэрэм давна гэсэн үг.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.178.161

Ашгүй өвчингүй болох нь ээ

Avatar

Зочид 2020-12-23 66.181.178.161

Хасах 50 д арзайгаад л байж байв гэнэ дээ

Avatar

Зочин 2020-12-23 66.181.178.161

Вирус устах ум байна

Avatar

Зочин1 2020-12-23 202.126.89.117

-68.5 температурт амьрах чадвартай

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.112

Ээ бурхан минь түүнтэй чинь хамт хөлдөөд үхчих юм бишүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж