Төрийн нарийн бичгийн дарга нарт мерит зарчмыг хангаж ажиллахыг хүслээ | News.MN

Төрийн нарийн бичгийн дарга нарт мерит зарчмыг хангаж ажиллахыг хүслээ

Төрийн нарийн бичгийн дарга нарт мерит зарчмыг хангаж ажиллахыг хүслээ

Төрийн нарийн бичгийн дарга нарт мерит зарчмыг хангаж ажиллахыг хүслээ

Төрийн албаны зөвлөлөөс 2020 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, ирэх оны ажлын төлөвлөлт, зорилтод тусгах зөвлөмж, чиглэл өгч буй цуврал уулзалтын энэ удаагийнхыг бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулан зохион байгуулав.

Төрийн албаны ерөнхий шалгалтуудын дүнд төрийн албаны хүний нөөцийн хангамж  тасралтгүй сайжирч, нөөцөд буй иргэд тусгай шалгалт өгч дэс түшмэлийн албан тушаалд шууд томилогдох боломжийг бүрдүүлж, үүний зэрэгцээ төрийн албан хаагчид байгууллага дотроо шилжин ажиллах зохицуулалтыг илүү уян хатан болгож буй талаар мэдээллээ.

Түүнчлэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэдий ч туршлагатай ахмадууд болон өндөр мэдлэг, ур чадвартай залуусын нөөц боломжийг төрийн албанд хэрхэн үр дүнтэй ашиглах асуудлыг судалж байгааг онцлов.

Шинэ цаг үе, шинэ орчинд шинэ сорилтуудыг даван туулахад төрийн албан хаагчдад шаардагдах ур чадварын талаар Төрийн албаны зөвлөлөөс үндэсний болон олон улсын өндөр түвшний экспертүүдтэй хамтран бодлогын баримт бичгийг гаргахаар ажиллаж байна. Ийнхүү 2021 онд төрийн албан хаагчдын ангилал тус бүрт тохирсон ур чадвар, хандлагын хүрээ төрийн албаны үйл ажиллагаанд хэрэгжиж эхэлнэ. Мөн удирдах албан тушаалтнуудад зориулсан сэтгэлзүйн тестийг туршин нэвтрүүлэхээс гадна төрийн албанд цоо шинээр нэвтрүүлж буй “Хүний нөөцийн аудит“-ыг бүх шатанд хэрэгжүүлж, ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагааг хэвшүүлэх томоохон зорилтуудыг тавьж байна.

Уулзалтын төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж эрх үүргээ хэрэгжүүлэхдээ инновац шингэсэн, шинийг эрэлхийлсэн, шийдэл гаргалгааг олж чаддаг чадварлаг төрийн албыг мерит зарчим, шатлан дэвших тогтолцоогоор төлөвшүүлж, эрхэлсэн салбарынхаа ажлыг өргөн хүрээнд алсын хараатайгаар удирдан манлайлж ажиллахыг зөвлөв.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 202.131.246.226

сайн байна уу

Avatar

иргэн 2020-12-23 202.9.46.189

Ашгүй дээ. Одоо л төрийн албаны хууль амь орж амьгалж эхлэв болотой. Гэхдээ л болоогүйээ. Шинэ сайд дарга гарч ирээд л хольж сольдог үргэлжилсээр. Үүнийг л таслан зогсоох гэж хууль батлаа биздээ. Яахаараа хотын дарга болмогц холио солио хийгээд өөрийн гэсэн хүнээ баг нэрээр бүрдүүлдэг юм. Яагаад үүнийг болиулж, хуулийн хариуцлага үйлчлэхгүй байна гэх мэт.

Avatar

ИРГЭН 2020-12-23 150.129.142.19

ТАЗ-ийн шийдвэр, Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хүчгүйдүүлж байгаа гол буруутнууд ТАСЗ-д их байна. Нүдэн дээр нь алдаатай шийдвэр байхад засаж чадахгүй л байна.

Avatar

Ангараг 2020-12-23 202.9.40.15

Цүнх барьж байсан хүмүүс тамга барихыг Мерит гэж ойлгодог ТАЗ-тэй улсад амьдарч байна.

Avatar

Зочин 2020-12-23 202.179.21.202

Төрийн албан хаагчийн томилгоо хэзэээээ ч шударга байдаггүй.

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.21

Turiin albanii zovloliin udirdlaguudiig buren bureldehuuneer ni ogtsruulval taarna.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.117.55

Өөөрсдөө меритийг нулимж томилсон томилогдсон этгээдүүд юу донгосоод байна даа?

Avatar

Зочин сх 2020-12-23 103.229.123.218

ТАЗ ОДОО СЭРГЭХ БОЛООГҮЙ ЮУ …ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА ХЭЗЭЭ ХАМГААЛАХ ЮМ БЭ ….АЙМГУУД РУУГАА ХАНДУУЛААЧЭЭ АНХААРЛАА…. ТӨРД БЭЛТГЭГДСЭН САЙН АЖИЛТАНУУД ГАРАХАА БОЛЛОО.

Avatar

Зочин 2020-12-23 103.229.123.218

ТАЗ . бол зүгээр л нэр төдий . Том нэрнээс цаашгүй. Аймгуудад сонгууль дуусаж төр барьж байгаа нь халгаа сэлгээ хмйгээд л юун төрийн залгамж холбоо…. ТӨРД ажиллаж байгаа албан хаагчид нь нэг их итгээд хэсэг явна. Халагдаад ирэхээрээ л ойлгоно . Халагдагсадыг хамгаалөх нам, энэ тр хэн ч байхгүй …. ялсан нь ЗАСАГ ДАРГА БОЛОХДОО МЭРИТ ЗАРЧИМ ГЭЖ Л хуурна. Сонгуулийн дүнд жирийн албан хаагчид тх хохирно. Дарга нар тэртэй тэргүй болоод явчихдаг

Avatar

зочин 2020-12-23 103.229.122.225

Удирдах албан тушаалтны тусгай шаардлага хангахгүй хүн дарга болчих юм. Уншиж бичиж чадахгүй нөхдүүд л ороод ирэх юм даа. Хаана байна төрийн хууль мэрит зарчим чинь

Avatar

иргэн 2020-12-23 103.229.122.225

төрийн албаны удирдах албан тушаалын тусгай шаардлага хангахгүй иргэдийг томилж болдог юм уу. Төрд нэг 1 жил ажиллаж үзээгүй хүн дарга болоод суучих юм. уншиж бичиж чадахгүй л дарга нар байна ш дээ. хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахгүй байгаа нь аль шатандаа байна вэ. уг нь авилгатай тэмцэх газар болон ТӨЗ хянаж шаардаж байх ёстой биз дээ

Avatar

Зочин 2020-12-23 64.119.24.77

Мерит зарчим гэсэн нэрийн дор нэг хүнд зориулсан журмаа цуцлахгүй төр маань 100 хүрэхгүй жилийн дотор дампуурч хүссэн эс хүссэн Орос Хятадад хуваагдаад автомат эрхтэйгээр дагаар орох байх даа!
Ямар өрсөлдөөн байхгүй нэг нөхөрт зориулсан журам удаан жаргал авчирдаггүй!

Avatar

Хуульч 2020-12-23 176.10.99.200

ТАЗ Гишүүдийг шоронд хийх тун ойрхон болж байгаа. Монголын төрийг ганц бузарлаж байгаа эх үүсвэр нь. Энэ оноос бүүр балиартсан. Хаана байна тэр МЕРИТ? Яагаад гэдгээ өөрсдөө сайн мэдэж байгаа. Та бүхэнд төр төмөр нүүрээ харуулах цаг тун дөхсөн гэдгийг сануулья. ТНБД нар өөрсдөө яаж наад албан тушаалд очсон гэдгээ нэг санаарай. Дан хууль бус. Яг амьдрал дээр та нар ганц албан бичиг ч бичиж чаддаггүй гарууд шүү дээ. Дээр нь салбарынхаа талаар бүүр ойлголт ч байхгүй ЛҮМПЭНгүүд

Avatar

иргэн 2020-12-23 192.82.76.58

Төрийн албаны зөвлөл амьгүй албат хэвээрээ л байна. Улс төрийн томилгоонд дөрлүүлж бурантаглуулсан аятай л байх юм. Нүдэн дээр чинь Төрийн албаны хууль гуйваж байна. Улс төрийн нэг хүчин дахин эрх барьж байгаа атал өөр улс төрийн хүчин гарч ирсэнээс дор нөхцөл байдалтай байхад юу ч болоогүй мэт ганц нэг зөвлөмж шидчээд суугаад байгаа чинь ямар учиртай юм бэ ???.
Шинэ ТА-ны хуулийн үзэл санаа мерит энэ тэр бүр цаашаа. Ядаж энэ олон хууль бус томилгоо чөлөөлөлтийг жоохонч атугай хянаачээ.

Avatar

Зочин 2020-12-23 202.21.108.163

Эрчим хүчний яамны ТНБД-ын сонгон шалгаруулалт юу болсон бэ?

Avatar

зочин... 2020-12-23 202.21.109.69

ТАЗ даргаа солиоч ээ.. наад нөхөрийн чинь хийсэн ажил шүү дээ….. АН долигнодог… одоо МАНд долигноод гүйж явна…. солих хэрэгтэй шүү……

Avatar

Зочин 2020-12-23 202.9.46.189

ТАЗ хуулийн дагуу ажиллаа хийгээрэй. Төрийн албанд ТАЕ шалгалт өгөөгүй хүмүүс ажиллаж болдог юмуу. Түр орлон гүйцэтгэгч нар шийдвэр гаргаад яваад байж болох уу. Онцлоход БОАЖЯ түр орлон гүйцэтгэгч, ТАЕ шалгалт өгөөгүй хүмүүсээр дүүрлээ. Энэ бүгдийг зохицуулж чадахгүй бол Баатарзориг та ажлаа өгөөд зайлаарай.

Avatar

Зочин 2020-12-23 202.55.188.84

Төрийн албаны зөвлөл өөрсдөө энэ намчингуудаар дүүрэх процессын найдвартай ар тал нь ш д. Монголын төрийг ингэтэл нь доройтуулсны хариуцлагыг ТАЗ-аас нэхэ цаг нь болсон доо.

Avatar

зочин 2020-12-23 202.179.2.130

ТАЗ хууль бус томилгоонуудыг шууд таслан зогсоож буруутай албан тушаалтныг огцруулах саналыг хүргүүлж ажилламаар байна аа. Бас л даргын цүнх барьсан, төрийн албанд нэг жил ч ажиллаагүй намын цагаан солиотой бацаануудаар дүүрлэээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж