Далайн гахай арьсны өвчнөөр үхэж байна | News.MN

Далайн гахай арьсны өвчнөөр үхэж байна

Далайн гахай арьсны өвчнөөр үхэж байна

Далайн гахай арьсны өвчнөөр үхэж байна

Персийн буланд 2005 онд катарина хар салхи дэгдсэнээс хойш ойр хавийн далайн гахайнууд аюултай арьсны өвчнөөр үрэгдэх болжээ. Эрдэмтэд тэдгээр далайн гахайнуудын амийг авч одож байгаа өвчний шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн юм.

Өдгөө 15 жилийн дараа Калифорни дахь далайн амьтан судлалын төвийн судлаачид Австралийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран сая тус өвчний жинхэнэ шалтгааныг олж тогтоожээ. Товчхондоо далайн гахайнууд цаг уурын өөрчлөлтөөс болж өвчилцгөөж байсан аж.

Дэлхийн дулаарал эрчимжих тусам катарина гэх мэт хар шуурга улам ойрхон давтагдах болжээ. Улмаар хар салхи далай дээр их хэмжээний бороо оруулж, далайн усны найрлага дахь цэвэр усны хэмжээг мэдэгдэхүйц нэмж байгаа юм.

Цаашлаад давсны тун багассаны гайгаар далайн гахайнуудын бие дээр зарим тохиолдолд нийт арьсны 70 хувь хүртэл хэсэг нь шархалж, тав тогтож, маш их өвдсөөр үхдэг болохыг энэ сарын 15-нд тогтоожээ.

Эрдэмтэд тус өвчинг шархат дерматит буюу цэвэр усны арьсны өвчлөл хэмээн нэрлэж байгаа бөгөөд тус өвчинд нэрвэгдсэн далайн гахайг амин тэжээлийн дутагдалд оруулж, түүнчлэн хэд  хэдэн эрхтний дутагдал болгож богино хугацаанд үхэлд хүргэж байгаа гэнэ.

Дэлхийн дулаарлыг нэг өдрийн дотор зогсоох боломжгүй учир эрдэмтэд үлдсэн далайн гахайнуудыг түргэн оношилж, эмчлэх арга хайж эхэлсэн байна. Судалгааг ахлан явуулсан эрдэмтдийн нэг Падрайг Дуйгнан “Мексикийн буланд хар салхины улирал эхлэх гэж байна. Ялангуяа цаг уур эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед улам олон хар салхи болох төлөвтэй байна. Иймд ойрын хугацаанд илүү олон далайн гахай дээрх өвчнөөр үхэж магадгүй юм. Судалгаанаас харахад хэдийн тоо толгой нь цөөрч буй далайн гахайнуудад том аюул тулгарч байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: MIAMIHERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

h 2020-12-23 80.233.62.2

Катарина хар салхи Персийн буланд биш Мексикын буланд болсон юм шдээ. Хмм.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.232

Байгаль орчны бохирдол ч eртөнцийн сүйрэлл хөтлөх байх даа

Avatar

zocin 2020-12-23 66.181.161.86

buhui l buzaraa dalai ruu hiigeel baihaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж