Германд “Корона” хөлөгт тоглоом эрэлттэй байна | News.MN

Германд “Корона” хөлөгт тоглоом эрэлттэй байна

COVID-19

Германд “Корона” хөлөгт тоглоом эрэлттэй байна

Германд “Корона” хөлөгт тоглоом эрэлттэй байна

Германд анх хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ уйтгарлан сууж байх үед тус улсын баруун нутагт орших Висбаден хотын оршин суугч эгч дүү дөрөв цагийг маш үр дүнтэй өнгөрүүлж, өөрсдийн бизнесээ эхлүүлжээ. Тэд дэлхий нийтийг түгшээгээд буй Covid-19 цар тахлаас сэдэвлэн “Корона” нэртэй хөлөгт тоглоомыг зохион бүтээсэн нь өдгөө олон хүний сонирхлыг татаж, Германы өнцөг булан бүрээс захиалгад дарагдсан байна.

Энэхүү тоглоомыг дөрөв хүртэлх тоглогч тоглож болох бөгөөд хөл хорионд орж, гэрээсээ гарч чадахгүй байгаа өндөр настай хөршдөө дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авчирч өгөх даалгаврыг гүйцэтгэдэг байна. Ингэхдээ худалдан авах зүйлсийн жагсаалтын дагуу даалгавраа биелүүлэх ба замд таарсан саадуудыг давж, хамгийн түрүүнд даалгавраа амжилттай биелүүлсэн хүн ялагч болох юм.

“Тоглох явцад дэлгүүрийн лангуу хоосорсон байх, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх зэрэг саадууд учирна. Бидний бүтээсэн тоглоомын гол зарчим бол эв санааны нэгдэл юм” гэж 20 настай Сара ярьжээ. Охидынхоо бүтээлч сэтгэлгээг дэмжиж аав Бенедикт Швадерлапп нь карт, самбар, хайрцгийн дизайныг уран бүтээлч хөлсөлж хийлгэсэн байна. Охидын бүтээсэн тоглоомоо тоглоомын дэлгүүрүүдэд гэрээгээр нийлүүлэх болжээ.

Эх сурвалж: REUTERS, WDIV

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэ хэ хэ 2020-12-23 49.0.212.165

Японы Toyota-гийн "Corona Premio" машин, Оросын Корона ургамлын тос, бас Золотая Корона гэдэг төлбөрийн картууд эсэргээрээ зах зээлээс гарахаас өөр аргагүй ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж