Хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов

Хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох үүрэг бүхий Түр хорооны цахим хуралдаан өнөөдөр (2020.12.23)  11 цаг 21 минутад эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов.

Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийн гишүүдийг танилцуулж, Монгол Улсад Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тохиолдол бүртгэгдэж, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулий хэрэгжилт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл, банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл сонсоно гэдгийг хуралдааны эхэнд танилцуулав.

Ингээд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл хийв. Тэрбээр, манай улсад 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1063 хүн коронавируст халдвараар өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 392 (нийт халдварын тохиолдлын 36,9 хувь), дотоодын кластер халдвар 671 (нийт халдварын тохиолдлын 63,1 хувь) бүртгэгдээд байна.

Коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн 523 (58.6%) иргэн, клиникт хэвтэн эмчлүүлж буй 431 иргэн байна. Үүнээс: ХӨСҮТ-д 36, Цэргийн төв эмнэлэгт 158, Хан-Уул дүүргийн “Эх, нярайн эрүүл мэндийн төв-2” эмнэлэгт 217, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Дээрх иргэдээс биеийн байдал нь хөнгөн 364, хүндэвтэр 29, хүнд 6, маш хүнд 1 иргэн байна.

Халдварын батлагдсан тохиолдлуудыг аймаг, нийслэлээр авч үзвэл Улаанбаатар хотод 274 (+55), Архангай 3, Говьсүмбэр 4, Дархан-Уул 45, Дорноговь 32, Орхон 25, Сэлэнгэ 217 (+1), “Энхсаран” тусгаарлалтын байранд 49, ХӨСҮТ-д 17, ЦТЭ-д 5 (+1) тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдын нутаг дэвсгэрт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан. Бусад аймаг, нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Иргэдийн зорчсон газар, хаяг, байршлыг тогтоох зорилгоор олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбай болон худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагуудын нэвтрэх хэсэгт QR код байрлуулах, мөн улсын хэмжээнд нийт 68 шалган нэвтрүүлэх цэгт иргэдийн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж зорчих хөдөлгөөнийг хянах төхөөрөмж байрлуулах зэрэг ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэсэн гээд үргэлжлүүлэн гадаад улс орноос иргэдээ татан авах ажиллагаа, тусгаарлах байр, хүнсний хангамж, уул уурхай, эрүүл мэндийн байгууллага, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт, хилийн боомт болон хууль, эрх зүйн чиглэлийн талаар мэдээлэл хийв.

Үргэлжлүүлэн Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооноос цар тахлын үед зохицуулалтын салбарын санхүүгийн зах зээл дээр хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тус хорооны дарга Д.Баярсайхан, мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын мэдээллийг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан нар хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, С.Бямбацогт асуулт асууж, үг хэлэхийн сацуу санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, С.Бямбацогт Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн. Үүнтэй холбогдуулан УОК, ХЭҮК зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх, мөн хуулийн төсөлд орхигдсон зүйл, заалт байвал анхаарч ажиллах талаар санал хэлж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж