Эрүүл мэндийн салбар ийм л өрөвдөлтэй байсан! | News.MN

Эрүүл мэндийн салбар ийм л өрөвдөлтэй байсан!

Эрүүл мэндийн салбар ийм л өрөвдөлтэй байсан!

Эрүүл мэндийн салбар ийм л өрөвдөлтэй байсан!

Дотоодод Covid-19-ийн анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш 45 хоногийн хугацаанд 600 хүн халдвар авчээ.  Жолооч Д болон ХӨСҮТ, БЗД нэгдсэн эмнэлэг, төмөр замын том голомтууд бүртгэгдэж, одоогоор хамгийн их айдас төрүүлж буй нь Баянзүрхийн голомт. Учир нь, уг голомтыг хяналтдаа авч чадаагүй болохоо  ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн хүлээн зөвшөөрч, уг голомтоос нэг хоногт 55 тохиолдол бүртгэгдэж байна.

Угаасаа Монголын улсын эмнэлгүүдийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, үйлчилгээ хангалтгүй, ачаалаа даахаа болиод олон жил болсон.   Тэгээд ч дэлхийн бүх улс орнуудын хувьд эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд цар тахлын голомт болоод байна. Иймээс онцын шаардлагагүй бол эмнэлгээр аль болох явахгүй байхыг ДЭМБ, ЭМЯ сануулсаар байгаа билээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах, амь насаа алдах тохиодол дэлхий дээр хар мянгаараа бүртгэгдэж байна. Тэгэхээр эмнэлгээс Сovid алдчихлаа гэж буруутан хайж, хэрэлдэж, талцаж суудаг цаг биш.  Монголчуудын "дайсан" одоо цар тахал болсон.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд дундаа ганц жорлонтой, халдвар хамгаалалт тааруухан, үйлчилгээ муу, орчин нөхцөл нь муухай байсан нь Монголын эрүүл мэндийн  салбарын бодит төрх, бодит үнэн. Улсын бүх эмнэлгүүдийн орчин нөхцөл БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс нэг их дээрдэхгүй.  Эмнэлгийн шалан дээр гудас дэвсээд хэвтэх нь энгийн үзэгдэл гэж хүлээж автлаа Монголын эрүүл мэндийн салбар доголдож, доройтсон.

Ямар сайндаа  өнгөрсөн 30 жил Монголынхоо эмнэлгээр нэг удаа шагайж үзээгүй УИХ-ын гишүүн асан Л.Болд өнгөрсөн хавар ХӨСҮТ-д  тусгаарлагдахдаа хэцүү, хүнд болсныг нь гайхаж, шоконд орсноо лайвдаж суусан.  Иргэд нь ийм орчинд хэвтэж, эмчлүүлдэг гэдгийг мэдэхгүй болтлоо манай улстөрчид амьдралаас тасарсан нь үнэн.  Л.Болд шиг улсын эмнэлгүүдийн орчин нөхцөлийг огт мэдэхгүй, олон жил үйлчлүүлээгүй улстөрч цөөнгүй.  Ихэнх нь ээж, аав, эхнэр хүүхдээ аваад гадаадад эмчлүүлчихдэг байсан хэрэг.  Харин Сovid-19 –ийн гайгаар ч гэх үү, ачаар юм уу Монголынхоо эмнэлгийн бодит байдлыг, эрүүл мэндийн салбар нь элгээрээ хэвтээд удаж байгааг олж харсан байх.  Ханиад тусангуутаа л гадаадад очоод ямбалачихдаг байсан эрх мэдэлтнүүд цар тахал тусвал энгийн иргэдийн адил улсын эмнэлгээ бараадна гэдгийг арай л оройтож ойлгож байх шиг.

 Өнгөрсөн жилүүдэд улсын эмнэлгүүдийн сэхээний тасгууд амьсгалын аппаратын хүрэлцээгүй байсан нь үнэн. Уушиг зүрхийг орлуулагч ECMO аппарат улсад ганц байхгүй гэж өнгөрсөн хавар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү уйлан хэлээд сууж байсан. Гэтэл төрийн албаны нэр дээр тансаг  зэрэглэлийн 800 жип машин байдаг гээд харьцуулаад бодохоор Монголын эрүүл мэндийн салбарт арай сэтгэлгүй хандаж иржээ.

 Сovid-19-ийн “буян”-аар  улсын хэмжээнд амьсгалын 300 гаруй аппараттай болж, аймаг сумын эмнэлгүүдэд тарааж байна.  Бас олон жил царцсан, гацсан эмнэлгүүдээ ашиглалтад орууллаа. Цар тахал дэгдээгүй бол нөгөө л цаасан дээрх төсөл хэвээр байх байсныг хэн мэдлээ.

Үнэндээ манай эрүүл мэндийн бэлэн байдал, орчин нөхцөл цар тахалд бүдрээд байгаа юм биш.  Үүнээс өмнө нэг сургуулийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч байсныг хэн ч тоогоогүй болох, эрүүл мэндийн салбар бол аль эрт дампуурчихсан л даа. Ийм эмгэнэлт жишээ Монголын эрүүл мэндийн салбарт олон бий.  Жишээ нь, хэдэн жилийн өмнө улаанбурханаар олон хүүхэд эндэж байсан.

Улсдаа хавдар судлал, халдвар судлалыг уртаашаа ганц, ганц эмнэлэгтэй. Гэтэл жил бүр 6000 хүн хорт хавдар тусдаг, тэдний 70-80 хувь нь хожуу, хүнд үедээ илэрч байна. Энэ нь эмнэлгийн хүрэлцээ муу, ачаалал хэт өндөр байгаатай холбоотой. Нөгөө талаар эртхэн шинжилгээ өгөхгүй гэж ард түмнээ буруутгаад суухаас илүү аймаг болгонд хавдрын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эмнэлэг барьж, хүртээмж чанарыг нь сайжруулсан  бол олон хүний амь аврагдаж болох байлаа. Өнгөрсөн арван сарын хугацаанд Хэнтийд шавар байшин барьж байхаар эмнэлгүүдийнхээ бэлэн байдлыг хангах ёстой байсан.

Тэгэхээр улстөрчдийн өлөн сэтгэлгээ, хүнийрхүү хандлага өөрчлөгдөхгүй бол эрүүл мэндийн салбар ийм өрөвдөлтэй хэвээрээ байна.  Эмч нарын цалин хөлс, үйлчилгээ, чанар, мэдлэг, чадвар, эмнэлгийн байгууллагуудын хүртээмж, орчин нөхцөл, эрүүл мэндийн салбарын бодлогыг сууриар нь өөрчилж реформ хийхгүй бол цагаа тулахаар Монголын хэдэн эмнэлгээ бараадна гэдгээ улстөрчид ухаарсан биз.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

97 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 122.201.24.240

Нямхүү дарга амьсгал орлуулах 1 ч аппаратгүй гэж уйлан гомдол мэдүүлж байсан байж тусламжийн мөнгөөр нэгийг аваад тавьчих ухаан байсангүй юу. Урамшуулалыг хэзээч өгч болно. Байхгүй дутагдалтай аппарат төхөөрөмж аваад тавьчихгүй даан чдээ.Ямар ч гэрийн эзэн хамгийн чухал нь юу билээ гэдэгтээ санаа тавьж өрх гэрээ авч явдаг. Ялгаа юу бнаа. Үнэхээр өөриймсөг санаа дутжээ

Avatar

uur hilen 2020-12-23 202.126.89.18

deeguuree idej uudgaa bolimoor bna,ene tsar tahliin tsaana yu hiij idej uusan bol gej bodohoos l aimaar bna ,nuguu emch ,suvilagch tsagdaa ,ontsgoi geed ar gertei amidraltai humuus ajlaa hiij bgaa ch ed nariigaa hamgaalj tsalin mungiig ni nemmeer bna,yadaj ger horoolold bdag humuusiin zarimiig ni bairaar hangaad ugvul huuhduudddee setgel sanaa zovohgui ajlah bhdaa

Avatar

Зочин 2020-12-23 202.131.226.166

энэ туйлын үнэн шдээ дээдсүүд гадаад яваад улсын мөнгөөр эмчлүүлээд ирдэг харин нь ард иргэд монголдоо чанарын шаардлага хангахгүй үндэсний үйлдвэрээ дэмжих нэрээр боосуудын шахааны эм тариа хэргэлээд эмчлүүлсэн болоод л байж байна.Эмч нар нь мэдлэг мэргэжлээрээ гадаадын эмч нараас дутахгүй өндөр боловсролтой хэлтэй болсон байхад эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулаад өгөх юм бол гадагш урсах зардлыг дотоодоо оруулаад эмнэлгээ хөгжүүлэх хэрэгтэй шдээ.

Avatar

Нар 2020-12-23 202.9.40.32

Яг үнэн юм бичжээ

Avatar

Зочин 2020-12-23 122.201.21.12

Яг үнэн шүү. Одоо шинжлэх ухааны салбар, түүн дотроо био-анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ вирусийн геномыг тайлж чадахгүй гэж сайд нь хэлж байсан. Арай ч дээ л байна шүү.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.41

Emnelguudiin buzar hog haygdaliig eruul mendiin yamand ajilladag buh hulgaich nariin ger orond ni gedes hodoodruu ni chihej asgah heregt tegj bj nad malnud chin tsochir avch sanuulga dohio ugch ehelne

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.41

Eruul mendiin yam suuliin 30 jild gadna dotnii handiv tuslamj mungu ugaadag gazar bolsonshdee eruul mendiin yamand ajillaj bgaa buh malnuudiig shalga mungu zavshij idej bgaa shorond ni hiij hataa buh hurungu mungunuudiig ni huraaj ulsiin orlogo bolgo yaralt shalgaj ehel

Avatar

Би 2020-12-23 202.9.40.33

манай улсын ард иргэд сүүлийн 30 жилд маш их өвдсөн, бие муутай болсон гэвч бүх эмнэлэг үнэхээрийн аймшигтай, эрүүл хүн аитай байж, улс орон хөгжинө. Үе үеийн ЗГ, сайд дарга нар юу ч хийсэнгүй, өвчин, өвчтөнөөр далимдуулж мөнгө л цавчиж, өөрсдийгөө өргөмжиллөө.

Avatar

Зоч 2020-12-23 66.181.161.20

Бүр хорь гучаад жилийн өмнөөс л энэ байгууллага орхигдчихоод байсан шүү дээ.. Ковидын дуулианаар хүмүүс мэдэж авч гэнэ. Аль чадалтай нь гадаад явж чадалгүй нь лам ч яах вэ болдог л байсан шүү дээ. Хүмүүс аминдаа хайртай юм болохоор өөрсдөө л нэг аргалж чаргалж өдий хүрлээ. Одоо уг үндсээр нь шинэчлэх болжээ.

Avatar

Зочин 2020-12-23 73.153.188.19

Эрүүл мэндийн салбар эрт дампуурсан. Сүүлийн 30 жилд Төрийн нарийн. Сайд хийж байсан нөхдүүдийг АТГ шалгаач. Бүгд л төрөөс төрсөн тэрбумтан болсон. Эрүүл мэндийн салбарыг сайжруулах төсөв хөрөнгө тэдний кармаа руу урсан орсон. Хахуулиар баяжсан. Шудрага ёсыг эхлээд тогтоо. Тэгж байж сайжрана

Avatar

Зочин 2020-12-23 193.6.168.218

Монголд яамд ажиллахад үнэндээ хэцүү. Дандаа шахалт хавчуулагад өртдөг. Эхнээсээ гадаадад сургууль төгссөн хүн ШУА-д ажиллахад аймар төвөгтэй. Хамт ажиллаж байгаа хүмүүс нь гадаадад сургууль төгссөнийг нь далимдуулж хавчдаг. Үнэндээ гэхэд юмаа мэддэггүй мэдлэггүй хүмүүс сууж байдаг. Бид хэд орж ажиллахаар захаасаа шууд мэдрэгддэг. Өөрсдөө ажлаа алдахгүйн тулд бид хэдийг зайлуулахаа урдаа барьдаг. Бүр хэлэх ч үг олдохгүй байна.

Avatar

Зочин 2020-12-23 193.6.168.218

Угаасаа тэгээд бид нар цааш дэвшээд явбал ажлаа хийж чадахгүй байгаа хэдийгээ шууд ажлаас гаргана гэж мэдэж байгаа. Монголд боловсролтой хүн биш зальтай, овжин, мөнгөтэй, хүн таньж мэддэг хүмүүс нь дарга болоод ажлаа хийгээд мөрөөрөө явж байгаа хүн рүү дайрдаг. Ийм л нийгэмтэй байхад улс яаж хөгжих вэ дээ.

Avatar

Зочин 2020-12-23 202.179.27.186

zavaan buduleg uls tim baihn oilgomjtoi

Avatar

Зочин 2020-12-23 64.119.19.100

Одоо Хүүк халдвар авчихаагүй л юм бол гарч ирж өдөр тутмын удирдлагыг гартаа авахгүй бол сүйрэлд ойрхон болж. Ийм олноор халдвар илэрч хүрээ нь тогтоогдохгүй болоод ирэх нь маш аюултай . Одоо л маш эрчимтэй зөв арга хэмжээнүүдийг авахгүй бол байдал маш хүндэрнэ .

Avatar

Халдвар таохсан 2020-12-23 64.119.19.100

Эмнэлгийн өрөө бүр 00той угаалтууртай байх ёстой.Нийтийн 00оос халдвар алдсан байхад Энхсаранд яагаад сургамж авдаггүйн? Өрөөнүүдийн агааржуулалтын босоо шугам одоо бол халдварыг түгээх систeм болсон бараг. Эмнэлгийн хогхаягдлыг газар ухаж булахгүй бол аюул мэдээж. Ингээгүй болтой. Эмнэлгийн бохирын шугам хоолойг дагасан халдвар бол илэрхий. Үүнд өдөр бүрийн анхаарал маш чухал. Гудамжинд халдвартай хүний хэрэглэснн цаас маск зүгээр хийсч байх магадлалтай ч болж. Одоо бүхэрсдлийг тооцох цаг ирж

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.41

Yu gj emnelgiin buzar hog haygdaliig gazar uhaj hayh ym be uhsen har erguu malaa hursuur damjij haldvar tahal tarhah ersdelt medhuu malaa

Avatar

Зочин 2020-12-23 92.38.174.16

Энэ Мөнхсайхан тэгээд шинэчлэл хийх үү. Энэ хүн чинь халдварт өвчнийг ашиглан өөрийнхөө халаасыг яаж зузаалахыг л бодож байгаа. Яамны харьяа байгууллагын удирдлагын албан тушаалыг үнэ хаялцуулан худалдаж эхлээд байна. Эхнийх нь Нямхүүгийн суудал. Энэ тэгээд шинэчлэл үү? Яамныхаа ажилтнуудын талы нь халж байна, оронд нь мөнгөө төлсөн, танил тал, гуйлганы хүмүүсийг авна. ЭМЯ нь чадваргүй баахан хүмүүсийн цуглуулга болно. Энэ тэгээд шинэчлэл үү? Цар тахлын хатуу дэглэмтэй байхад чоно борооноор гэгч

Avatar

. 2020-12-23 103.140.10.202

Eruul mendiin saiduud ni gej neg heden hulduu aimtad bh ymaa. Hudlaa l neeh zuragtaar yrihaas tsaashgvi

Avatar

ИРГЭН Б.Д 2020-12-23 103.229.121.130

ЗӨВ ХҮНЭЭ ЗӨВ АЛБАН ТУШААЛ ДЭЭР ТАВЬЖ АЖИЛЛУУЛАХГҮЙ БОЛ НААД НАМУУДЫГ АШИГЛАЖ АЛБАН ТУШААЛ АВДАГ ЗАЛЬТАЙ БОЛОВЧ МЭДЛЭГГҮЙ ШУНАЛТАНГУУД ИХ БАЙГАА ШҮҮ. ИЙМ УЧРААС Л МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙГАА Ш ДЭЭ. ХЭЗЭЭ ХӨГЖИХ ЮМ БЭ ?!!! ӨРИЙГ ӨРӨӨР ХААСААР БАЙТАЛ ОДОО ХЭЦҮҮД ЛЭЭ. ЯДАЖ БАЙХАД ДАНДАА ЗАЛЬТАЙ ХАРЬЦАА САЙТАЙ ХҮМҮҮ ЭРГЭЛДЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА. ОДОО МЭДЛЭГЭЭ ШҮТЭЖ ХӨГЖИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. НААД НАМДАА ДУРТАЙ ХҮН БОЛГОНЫГ МАНАЙ ААВ ЭЭЖИЙН НАМ ЭЛСҮҮЛДЭГГҮЙ БАЙСАН. НЭГ АЛБАН ТУШААЛД ТАВИХДАА СА

Avatar

ИРГЭН Б.Д 2020-12-23 103.229.121.130

СОЁЛЫН ОРДОН ЭХЛЭЭД БАРИХ УУ ЭСВЭЛ ЭМНЭЛЭГ БАРИХ УУ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ ЯАЦАН УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ВЭ?!

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА МАНАЙ ХААС БУСАД ОРНУУД БҮГД АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛДЭГ Ш ДЭЭ!!!!!!!!!!!!! ХУДЛАА ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ, ХЭРЭЛДЭХЭЭ БОЛИМООР ЮМ ДАА………………

Avatar

зочин 2020-12-23 103.140.11.2

Байшингийн төсөв, үнэ их болохоор томчууд яаж ийгээд төсөвт тусгаж дундаас нь мөнгө унагадаг явдлыг халж, техник хэрэгсэл, аппарат зэрэг орчин цагийн зүйл авах юмсан. Жаахан төсвөөрөө.

Avatar

Өвгөн 2020-12-23 49.0.212.1

Нийгмээ бодитой харсан талархав, засах зам нь олдоно.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

Яг эмнэлэгт ажиллаж үзсэн хүн зовлонг нь ойлгох биш бүр мэдрэнэ. Цалин үнэхээр бага. Иймдээ ч чадварлаг сайн эмч нар нь бүгд хувийн эмнэлэг бараадсан. ОУ стандарт хөрөнгө оруулалт их шаардана. Тийм төсөв байхгүй. Гэхдээ үнэгүй үйлчлүүлэх эрх өгөе гэвэл би шууд улсын эмнэлгийг сонгоно. Тэнд сэтгэл байдаг юмдаа

Avatar

Сарангэрэл авгайн хийсэн балаг 2020-12-23 66.181.186.29

Сарангэрэулийн тарьсан балаг ингэж үргэлжилж байна даа

Avatar

Зочин 2020-12-23 103.57.95.128

эмч сувилагч нар нь гуйлгачингын цалинтай, Монголд л эмч гэж нийгмийн элит ангийг ингэж доош нь оруулж нийгмийг дотроос нь ялзруулах хорлонтой ажил хийгддэг байх. Эмч хүн хүн эмчлэхээс гадна, ахуйн соёл заах үүрэгтэй

Avatar

Зочин 2020-12-23 211.36.146.151

гуйлгачин ч тоохооргүй цалин

Avatar

Зочин 2020-12-23 124.158.84.168

sarangerel gj neg medrel muutai huuhen yag yu hiij bsimbee 10 sar? hudlaa tumnii hatan eh etr gj uuriiguu urgumjluud yvsnaas ymarch beltgel hiigeegui bsn bga bhguyu

Avatar

Зочин 2020-12-23 202.21.108.50

Маш зөв, асуудал дэвшүүлсэн зүйл бичжээ. Үргэлжлүүлээд цааш нь ухаад явах хэрэгтэй. Орчин үеийн эмнэлэгт эмч нар, эмнэлгийнудирдлагууд, яамныын хандлага маш буруу тийшээ эргэсэн. Эмэгтэй хүн төрөх гэж, хүнд өвчтэй хүн хагалгаа хийлгэх гэж яагаад эмч нарт мөнгө төлдөг болсон юм бэ, Энэ бол салбарын гажуудалв Үүнийг бүгд мэддэг, ёстой юм шиг төлдөг.

Avatar

Зочин 2020-12-23 202.179.21.192

Энэ өвчин нэг л гарчихсан бол бүр байхгүй болно гэж байхгүй гэдгииг дэлхии ниитиин байдал харуулаад байгаа Харин дэг журмаа сайн баримталбал бага хохирно ,хамаагүй задгай байвал бүх ниитээрээ өвчилхөөр тиим хэцүү өвчин Гэтэл хаана ч зогсоож чадахгүй байгаа өвчинииг гарсаны төлөө тэр ч буруутай энэ ч буруутай гээд л улс төржүүлээд эхлэх юм

Avatar

Зочин 2020-12-23 31.151.236.21

Эрүүл мэнд, Боловсрол, Шүүх цагдаа нь эгнэгт "ОРШИХУЙН БАТАЛГАА" , "ДАРХЛАГДСАН ХАН ХЭРЭМ" болсон цагт л Монголд "МЭРГЭШСЭН" УИХ, Төр засаг төлөвшжээ л гэж үзнэ дээ. Энэ цаг хугацааг ойртуулахын тул монгол хүн бүр хичээцгээе. Ямар ч баггүй үнэхээр л хүний төлөө, хөгжлийн төлөө сэтгэл нь хөндүүрлээд байнуудаа гэмээр Доржханд, Учрал гээд "өдрийн одод" байнаа. Энэ одод шөнийх шиг олон болж халдварлаасайь яг Corona шиг

Avatar

Зочин 2020-12-23 64.119.26.125

Ажил хийж буй нөхөдөа ад үзэхээ боль,
Чадлаараа ажиллаж бна. Монголын хөгжил дэвшилийг үнэн бодитоор харж бгаа биздээ. Өдөр бүр мэдээлэхээ боль
Хагас цэргийн дтктатураар асуудлыг хатуу шийд. УОК хуралдаанаа хаалттай хийж, шийдвэрийг тдрхой гарга

Avatar

Иргэн 2020-12-23 64.119.23.138

Сайн байна.Зөв асуудал хөнджээ. Хууль тогтоогчид олж уншихгүй биз дээ.Энэ албан тушаалтанууд жинхэнэ нэгжээр орохдоо урьдчилж бэлтгүүлээд ЗУРАГТААР гараад л ажил нь болоо шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

76 короно өмсчүүл сайн зөв шийдвэр гаргаж ажиллах байх даа. Тэнгэр үзээсэй.

Avatar

Тэнгэр 2020-12-23 54.39.16.73

Үзлээ. Болтугай.

Avatar

иргэн 2020-12-23 66.181.190.23

аргагүй дээ. Хүчний байгууллагуудад олон арван барилга бариа биз дээ. Эрүүл мэндийн салбарт л

Avatar

Зочин 2020-12-23 59.153.114.248

энэ эмнэлэгийн дарга нэртэй хулгайчдыг сайн шалга элдэв тендэр хөрөнгө оруулалт тоног төхөөрөмийг шамшигдуулдаг эрхэм дарга нарыг авилгатай тэмцэх газраас сайн шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-23 150.129.143.139

Unen helj baina. Darga nar jildee gadaadad ochood buh emchilgeegee hiilgedeg, uvdvul niseed yavdag tegne ch gej bodoj baisan uchraas Mongoloo hugjuuleegui, getel huuhduud ni doloom buudliin huuhedtei suuj uuruu emnelegtee uhne gedgee tootsdoggui, tiimees unuudruus ehleed bolobsroldoo ireeduidee yaduu ard tumrndee anhaarlaa tabiay.

Avatar

Зочин 2020-12-23 77.37.227.40

800 өндөр үнэтэй машины оронд 800 аппарат авсан бол ард олонд хэрэгтэй бж дээ дарга нар аа.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

Хүн халах солих цаг биш. Газар хэлтэс албадын дарга нараа харин дотроо соль. Салбартаа шилдэг менежерүүдийг гэрээгээр ч болтугай ажиллуул. Оператив шуурхай бүлгийн зарчмаар нөөцийг хамгийн зөв хуваарилаад оновчтой тактик гаргаж чадах багуудад хуваа. Улстөрөөс 100% хол бай. Янз бүрийн хэвлэлийн хурал мэдээлэлд цагаа үрэхээ боль. 7 7 хоногоор тактикийн хөтөлбөрөө гаргаад хэрэгжилт мониторингийг иргэдэд мэдээлээд явбал барав. Одоо угаасаа дампуурах нь дампуураад дууслаа, цайрлаа.

Avatar

Буян 2020-12-23 150.129.143.55

Эмч нар руу дайрах хэрэг байна уу? Бүгд л аймшигт өвчний эсрэг тэмцэж байна шүү дээ. Дэлхий дахинаараа хүч хүрэхгүй байна. Гэхдээ хэдхэн эмч, цагдаа, онцгойгийнхон гээд үнэндээ хэдхэн амьтад тэмцэж байна. Зарим тэнэг нь тэднийг харааж зүхээд л байна. Гэхдээ тэдний л буян, амь насаар бид одоохондоо гайгүй байна. Цаашид яахыг Та бид мэдэх үү?

Avatar

Зочин 2020-12-23 202.179.26.147

Эмч нар луу ерөөсөө дайраагүй юм байна л даа, сайн унш

Avatar

Должин эмээ 2020-12-23 64.119.27.103

ЗАЛУУЧУУДДАА ЗАЙГАА ТАВЬЖ ЕГЕЕЧ
30 ЖИЛ ХАНГАЛТТАЙ ИДЛЭЭ. ЭМЯ ТЭТГЭРИЙНХЭН !!!!

Avatar

эмч 2020-12-23 192.82.67.145

Бүх яамд үүд хаалгаа засах юм

Avatar

Иргэн 2020-12-23 64.119.16.210

Мөнхсайхан сайд болохоосоо өмнө 1-р эмнэлэгийн даргыг 1 жил хийхдээ л уг эмнэлэгт засвар хийлгэж үнэхээр сайхан болгосоныг үйлчлүүлэгчийн хувьд үнэлж явдаг ба ийм эмч ЭМ-ийн сайд болсныг дэмжин сайшаадаг.ЭМ-ийн салбарыг жинхэнэ мэргэжлийн чадвартай мэргэжилтэн толгойлж байгаа нь ямар ч байсан Ковид мэтийг давах нөхцөл бүрдэж гэсэн үг. Харин салбараа цаашид яаж хөгжүүлэхэд анхаараарай гэж захья.

Avatar

Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-12-23 66.181.185.60

эмнэлгийн засвар сайн хийсэн гэж сайд болгох нь өөрөө тэнэглэл. ямар ч ажлын туршлагагүй нөхрийг үтэр түргэн огцруулах хэрэгтэй.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-23 103.26.193.168

Хуцдаг баа.снууд. Монголын Эрүүл мэндийн салбар мундаг ажиллаж байгаа. ОРК иргэдийн тэнэглэлээс хамаг юм болж буй. Америк, Баруун Европын эрүүл мэндийн салбар бүрэн дампуурсныг нь COVID 19 маш тод харууллаа. Баянзүрхийн эмнэлгийг Ардчилсан намынхан засаг барьж байх үед буюу 1998 онд хувьчилж авсны хар гай одоо гарч байна. АН бүрэн дампуурч, Монголын хөгжлийн чөдөр тушаа болж байна.

Avatar

Зочин 2020-12-23 202.179.26.147

Эмч нар луу ерөөсөө дайраагүй юм байна л даа, сайн унш

Avatar

BGYUJKH,KNG 2020-12-23 66.181.161.85

МАН байгаа үедээ улс орныг ийм болгосон 800 жипны оронд эмнэлэгт хэрэгтэй багаж авсан бол аштай юу даа

Avatar

Зочин 2020-12-23 103.229.122.14

Яг тийм.

Avatar

БУРХАН ЧӨТГӨР 2020-12-23 103.26.194.149

ЭМЧ ЛАМ 2 ЯГ Л АДИЛХАН БАЙНА ДАА МОНГОЛД…

Avatar

Зочин 2020-12-23 103.26.193.42

Нэг үрэл яригдаад байсан. Одоо л өгмөөр байна даа

Avatar

Зочин 2020-12-23 202.21.108.62

Ямарч албан тушаалтан, хэнбугай ч ажлын хариуцлага алдсан, гэмт үйлдэл хийсэн л бол хариуцлагаа үүрэх л ёстой.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

Тэгээд энэ эрүүл мэндийн салбарынхан хоорондоо эвтэй байгаач. Юун Сайд ХӨСҮТ дарга огцруулах, шаардлагатайн бол ЗГ УОК өөрсдөө огцорно биз. Бид өөрсдийнхөө ажлыг мэдээд ажиллая, саад бүү хий гээд дугараач. Улстөрөөс 100% ангид байлгамаар байна. Нөгөө талаар ЭМЯ ХӨСҮТ мэдээллийн технологи, контент сайн менежерүүд авмаар юм уу. Ужгирсан улстөрийн шахааны нөлөө л байгаа болхоос Монгол эмч докторууд муу гэж бодохгүй байна. Төсвийг нь нэмээ, одоо эцсийн мөч рүүгээ ойртлоо ковид тархалт

Avatar

Зочин 2020-12-23 202.21.108.62

Юу гэнэ ээ, 1 хүний эмчилгээнд 8 саяыг зарцуулж байгаа эмнэлэгт яалаа гэж төсөв нэмэх үү? Төсвөөс гадуурхи санхүүжилт л энэ шүү. Эмнэлгийн бүх урсгал зардал төсөвт суудгаа суучихсан. 8 сая бол төсвөөс гадуурхи санхүүжилт

Avatar

за ажлыг нь хийлгээч 2020-12-23 202.55.188.107

зүгээр л ажлыг нь хийлгэ. Баянзүрх эмнэлэгийг хэн гэдэг хүн худалдаж авсан яагаад гэдэг асуудлын учрыг олдоо .

Avatar

иргэн 2020-12-23 202.21.109.69

Энэ хэцүү хүнд үед ..АЖИЛАА сайн мэддэг хүмүүсийг л ажилуулах хэрэгтэй. Тэр нэг ФОТО зурагчин Сарангэрэл гэж энэ ӨВЧНИЙГ тархахад их нөлөө үзүүлж муу ажилласан…. Одоо хариуцлага тооцох хэрэгтэй…… Францыг Баянгол буудлаас нь гаргаж Хотоор нэг тэнүүлсэн…. Дорноговьд явуулсан …. "Сарагэрэл ..АНХ ..ОТГОН "" гэж нэр өглөө гэж солирсон….шүү ТВ-ээр харсан… Зөвхөн "Энэ үйлдэлд нь цар тахал дэгдээхэд нөлөө үзүүлсэн" гэж хэрэг нээхэд хангалттай шүү"

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

Соёлын төвүүдээ болиод дахиад эмнэлэг барья. Нэгэн зэрэг 10,000 хүнд үйлчилчиж чадахгүй Эрүүл мэндийн системтэй байгаад ч хэрэг алга. Тэгээд ЭМДСанг болхоор энд тэнд банкуудад өгч шатаагаал. Яг үнэндээ сэтгэлээрээ чадвараа шавхаад ажиллаж байгаа эмч докторууд улсын эмнэлэгт үлдсэн. Бусад нь бүгд хувийн эмнэлэг байгуулаад гарсан. Нөөцийг зөв хуваарилах, шуурхай бүлгийн зарчмаар оператив мэдлэгтэй багийн ахлагч нар ЭМЯ, эмнэлгүүдэд хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн салбарыг улстөржүүлсний харгай

Avatar

ЗОЧИН 2020-12-23 66.181.181.40

ЗУРАГТ МЭДЭЭГЭЭР СҮРТЭЙ СҮРЖИН МУНДАГ ИЛРҮҮЛЖ ЭМЧИЛЖ БАЙНА ГЭЭД БАЙСАН ЯГ ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР НЬ ҮНЭН ӨРӨВДӨЛТЭЙ. ТЭНД НЬ ХҮМҮҮС ХЭДЭН АРВААРАА ХАЛДВАР АВААД БАЙЖ БАЙДАГ. КОВИДООР БИШ ӨЛСГӨЛӨНГӨӨР ХҮМҮҮС ҮХЭХ НЬ БАЙНА ШҮҮ.

Avatar

Зочин 2020-12-23 103.229.122.250

За харин энэ засгийн үед олон эмнэлэг үүдээ нээж харцангуй сайжирсан шүү.Би гайхдаг юм.Алтанхуягийн засгийн үед ЭМС багш өвгөн өөрийнхөө эмийн бизнессийг л сайжруулсан.Бүр суманд хүртэл төрөхгүй болгож чухал үйлчилгээг ард түмнээс холдуулж байлаа.Тэр үед эмнэлэг одоонийхоос сайн байсан юм байна л даа.Нүүрсээр хүриэл ард түмнээ угаартуулж Гансүх,Алтанхуягийн охин хүртэл баяжижбаларч байсан.Харин энэ сайд богино хугацаанд 2 ч том эмнэлгийг эмнэлэг шиг болгосон.Дээр нь эмнэлэгт хэдэн сараар очер ..

Avatar

Бат 2020-12-23 192.82.93.3

Мөнхсайхан пацаанаас жоохон юм хүлээгээл байгаа, залуу хүн гэхэд хийсэн юм ч бас их бий шүү. Алдаа оноо байлгүй л яахав нас залуу цус шингэн туршлага нимгэн пацаанд.

Avatar

Мэдэхгүй л юм 2020-12-23 103.57.94.184

Заа даа эрүүл мэндийн салбарын талаар мэдэх нь ч нэг юм мэдсэн л байх. Цаашдаа тэгээд нэг их гялайж гялтайсан ирээдүй хүлээгээд нэмэргүй бх өө…

Avatar

Zochin 2020-12-23 66.181.161.110

Darga nar ni odoo medej bga yum shig l yarih yumdaa, ed haniadni ued or bhgui shal deer gudas devseed huuhdee avaad l hevtdeg humuus zondoo l bsan shuu dee, manai uls eruul mend, huuli tsagdaa, ediin zasag gesen 3 chigleldee yadaj medlegtei togoond ni chanagdaj ter salbartaa ajillaj bsan turshlagatai huniig ni tavij baival deer ch yumuu gej bodoh yumdaa, dsndaal nam gej solirch tes hondlon huneer said dargiig taviad l bh yumdaaa!!!!!!

Avatar

Зочин 2020-12-23 64.119.19.239

Hurelsuhee covid-toi holbootoi notstoi yum medne shuu, baidal saijrahgui bol medeelel tsatsna shuu

Avatar

зочин 2020-12-23 59.153.84.246

1-д дэлхийг хамарсан энэ өвчин дэгдэж л аргагүй эмнэлэгийн ажилчид эмнэлэгүүд анхаарлын төвд орлоо. Эмнэлэгүүдэд ажиллаж буй эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, үйлчилгээний албаны үйлчлэгч, асрагч, ариутгагч жолооч нарын цалин хөлсийг нэг харчихмаар маш доогуур цалин авч хамгийн муу муухайг нь үүрч гаргадаг ажилчид шүү
2-д Энэ Хүрэлсүхийн засгийн газрын санхүүжилт шийдвэрүүдээр олон царцсан эмнэлэгүүд СХД-т олон тооны шинэ эмнэлэгүүд үүд хаалгаа нээхэд бэлэн болсон шүү.

Avatar

Зочин 2020-12-23 202.179.26.33

Сайн байна. Ямар огцорсноор ажил сайжрах биш. Залуу хүн жаахан хараалгах байх яахав. Угаасаа монголчууд ажил хийсэн хүнд дургүй, шоронд хийчихгээд байдаг гэмтэй. Бүү ай. Ажлаа сайн хий

Avatar

зочин 2020-12-23 150.129.140.127

Сайд, ТНБД нар ажлаа зөв эхлэж байна. Энэ вирусийн үед гэсэн болохгүй юмыг өөхшүүлэх биш өөрчлөх л хэрэгтэй Та хоёрт баяр хүргэе.

Avatar

зочин 2020-12-23 150.129.140.127

Энэ салбарт мэргэжлийн бус олон сайд саад болсон нь үнэн. Нэгдсэн эмнэлгүүдийн хүнийнөөцийнхэн ах дүү, хүү, охин, нутагийн гэх чадваргүй хүнээр эмнэлгээ дүүргэсэн. ЭМЯ-д танилгүй бол ажилд орохгүй. тэр танил хүний нөөцийн даргын гар хүндрүүлдэг, өөрөө ч орлогоо нэмэгдүүлнэ.ЭМЯ-ны хуулийн , төрийн захиргааны, санхүүгийн албаны дарга нар хамаарна. ТНБД-ын саяны шийдвэрийг зөв гэж үзэж байна. Дараагийн ээлж бол нэгдсэн эмнэлгүүдийн хүнийн нөөцийн дарга нар, Цалин, тэтгэвэр давхар авдаг зөвлөхүүд

Avatar

Зочин 2020-12-23 122.201.22.113

Түрүүчийн сайд байсан худлаа мэдэмхийрсэн авгайгаас иймэрхүү л юм үлдэнэ дээ. залуу хүн шинээр хийж дээ.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.61

ХҮЧИТ ШОНХОР ЯМАР БАЙДАГ БИЛЭЭ. ЯГ ТМ Л БАЙГАА ШҮҮ ДЭ ЭМНЭЛЭГ ЭМ Я

Avatar

Иргэн 2020-12-23 64.119.26.110

Хувийн эмнэлэг нь одоо арай дээр. Баахан С вирус дээр үед тараадаг бсн. Ер нь л эрүүл мэндээ ухамсарт хүн өөрөө юуны өмнө анхаарч амьдрах нь зүйтэй. Эмнэлгийн салбарыг өөд татах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-23 202.21.100.210

эрүүл мэндийн сайдаар Ц.Нямдоржийг 20 жил ажиллуулсан бол төрийн тусгай шиг 10 эмнэлэг барьчихсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангачихсан мэлийгээд байхсан. Хууль хүчний байгуулга ганц худаг гээд хэдэн арван барилга орон сууцны хороололын ард нөхөр гарчихсан шүү дээ. Эрүүл мэндийн сайд нар гэж өнгөрсөн 30 жил дандаа зангарга сул гарууд байсан даа

Avatar

Зочин 2020-12-23 64.119.25.91

ЭМЯ та нарт шинэ жилийн бэлэг барьж байхад ойлгохгүй байна уу? Хувийн эмнэлгээр дамжуулж иргэдэд тараасан бэлгийн нэр -Корона!

Avatar

зочин 2020-12-23 150.129.140.127

эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмжгүйдээ бишээ. түүнийг ажиллуулах чадвар дутаад байна. үүний гол шалтгаан нь хуучин эмч нар зайгаа тавьж өгөхгүй цалин ,тэтгэвэр давхар авдаг. Нэгдсэн эмнэлгүүдийн хүний нөөцийнхэн чадвар муутай ах дүү хүү, охиноо ажилд авахаас гадна гар хүндрүүлсэн хүнээ, эсвэл захирлууд нь нутаг нугын танилын гэх чадваргүй хүнээр эмнэлгээ дүүргээд шаардлага тавьж чадахгүй, хариуцлага тоцож чадахаа больсон. Энэ бүхэн авилгатай болон цус ойртолттой холбоотой. ЭМЯ-д ямар нэг тг

Avatar

Зочин 2020-12-23 150.129.143.190

Тэр ЭМЯ-нд их Но байгаадаа монголын эрүүл мэндийн салбарын зогсолт арчаагүй байдал өрөвдөлтэй гэхээсээ Арчаагүй гэвэл онох байх

Avatar

Зочин 2020-12-23 66.181.188.34

Энэ эрүүл мэндийн сайдыг огцоруулаачээ. Ламбаа, Сарангэрэл гээд эмч биш нөхөд хийгээд л байсан Яагаад Жадамбаагийн Энхбаяр энэ эгзэгтэй цаг үед эрүүл мэндийн салбарыг аваад явж чадахгүй гэж Сумтайбазарыг аваад хаяах хэрэгтэй

Avatar

Hyrelsyh 2020-12-23 174.198.212.72

JDY shaachih baih geed baigaa yumaa

Avatar

Зочин 2020-12-23 202.21.107.124

Авилгачдын Монгол улсаас зувчуулсан мөнгөнүүдээ хурааж цуглуулж аваад эрүүл мэндийн салбараа сайжруул.

Avatar

Монголын эмгэнэл 2020-12-23 202.21.100.210

Энэ өнгөрсөн 30 жилд монгол улсын эрүүл мэндийн байгуулгын хөгжлийн үнэн төрх шүү дээ. 15 гаруй мөнгө хөөсөн эмч бэлтгэдэг их сургуультай нэр төрд шүтсэн хэдэн зуун доктор эрдэмтэн багшаар дүүрсэн. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх бизнес улс төрийн сүлжээ хөгжсөн жил бүр хэдэн мянгаараа ноцтой өвчинд өртөж чадалтай нь гадаад явдаг чадал муу нь залуугаараа бурханы оронд очдог. 500 мянган төгрөгний цалинтай сувилагч яаж амьдрах юм вэ.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.113

Мэргэжлийн залуу хүн энэ салбарыг удирдаад жил хүрээгүй байна мэргэжлийн бус хүн удирдсанаас илүү үр дүн гарна аа

Avatar

ЭМЯ сүүлийн 30 гаруй жил улстөрийн шахаасны сайдуудтай явж ирсэн. 2020-12-23 66.181.188.190

Бүх дүүргийн эмнэлгүүд хуучирч муудсан барилга байгууламжтай, нийтийн 0 той, тохь тухаар маруухан хэцүү дээ хэцүү.

ЭМЯ гэж авилаглын үүр . Сайд ТНБД гээд бүгд авилгалаас болж шоронд орсон.

Avatar

Алдаа гарсан нь үнэн 2020-12-23 66.181.187.69

Эрүүл мэндийн сайд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар оройтужлсан

Avatar

DGG 2020-12-23 59.153.114.170

ТЕЛЕВИЗ РАДИОГООР ЯРИХАА АЖЛАА ХИЙЖ БАЙНА ГЭЖ ҮЗДЭГ САРАНГЭРЭЛ МЭТИЙН САЙДТАЙ БАЙСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ИЙМ БАЙХААС ЯАХАВ.

Avatar

Иргэн 2020-12-23 202.126.90.27

Эмнэлэг бариад асуудал шийдэхгүй. Ямар 3 сая хүн эмчлэх эмнэлэг барилтай биш. Хамгийн гол нь иргэдийг өвчлөхгүй байх тийм нөхцлийг бүрдүүлэх ёстой. Иргэд ажилтай байх ёстой, амьдралд хүрэх цалинтай байх ёстой, стрессгүй эрүүл орчинд амьдрах ёстой ….

Avatar

Зочин 2020-12-23 202.21.98.238

SUULIIN 30 JILIIN HUGATSAAND ARDCHILSAN NIIGMIIN BUYAND MONGOL ULSIIN BUH SALBAR URUVDULTEI KATEGORIT ORSON SHUU! ERUUL MEND, ERCHIM HUCH, UUL UURHAI, ZAM TEEVER, BARILGA, BATLAN HAMGAALAH….. BUH SALBAR ARAI YADAN ORSHIN TOGTNOJ BGAA. ENE NI ARDCHILSAN NER ZUUSEN TSUUVUR CHONONUUDIIN HIISEN BUYAN YUM SHUU… TANAI ARDCHILSAN NAM MONGOL ULSIIG IIM L URUVDULTEI BOLGOSON!!! ARDCHILSAN NAMIIN SUGANII US SITE MINI SONGUULIIN SHOW HIIHEE BOLIOO… ARD OLON TENEG BISH BOLSON!!

Avatar

Зочин 2020-12-23 202.126.89.67

Сайд сайн жиллаж байгаа. Сайдад сайдын ойрын хүмүүс л саад болж байна. Тийм учраас халаа, сэлгээ хийх хэрэгтэй. Ер нь шинэ сайдыг хэн ч биш болгох баг хүлээгээд сууж байдаг юм биш үү

Avatar

зочин 2020-12-23 202.179.25.210

Ажил хийдэг хүнийг биш Сайхан худал ярьдаг хүнийг сонгож ирсэн бидний алдаа

Avatar

Зочин 2020-12-23 202.55.188.99

Яг үнэн

Avatar

Irgen 2020-12-23 192.82.68.20

Unuugiin saidiin buruu bush

Avatar

Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-12-23 122.201.24.114

Салбарын сайд нь хариуцахгүй юм бол тэгээд хэн хариуцах юм? Долоон буудлын Должин эмээ хариуцах уу?

Avatar

Зочин 2020-12-23 202.21.98.238

CHI UURUU 1 SARIIN DOTOR YAG YAMAR ID SHID BUTEEJ CHADAH BERD VE… LOL

Avatar

Зочин 2020-12-23 211.36.146.151

явж явж саарал ордоны тарган цатгалангууд л буруутай шүү дээ улс орон нь эмнэлгийн салбар нь ингэтлээ доошоо орчихоод байхад юу ч хийхгүй яст мэлхийнүүд өөрсдөө л өөдлөөд дэвжээд байгаа шүү дээ

Avatar

Zochin 2020-12-23 59.153.115.24

Эх орон ард түмнээ хайрладаг ямар шуналгүй удирдагчтай болсон цагт монгол хөгжинө.

Avatar

Эрүүл мэндийн сайд банди сайн дураараа огцор!!! 2020-12-23 122.201.24.114

Эрүүл мэндийн саад гэх нусан чацга банди огцрох болоогүй юу? Чиний ажлын туршлагын золиосонд хичнээн хүн хохирч хэлмэгдэх ёстой юм бэ? Мөнгөөр сайд болсон новшийн банди сайн дураараа огцор.

Avatar

Зочин 2020-12-23 211.36.146.151

тэр банди ямар хамахтай юм бэ дэлхийн бүх лрнуудын эрүүл мэндийн салбар хүнд байдалд орсон гэхдээ монголынх өүр маш хурдан хүнд байдалд орж байна угаасаа ард түмнээ хаячихсан шүү дээ түм түжигнэсэн нурж унах шахсан эмнэлгүүдтэй

Avatar

Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-12-23 122.201.24.114

Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна? Зориуд Монгол улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз? 2020 оны 1 сард Монголд корона орж ирээгүй байхад сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан. Өөрөр хэлбэл, хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан.

Avatar

Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-12-23 122.201.24.114

Дараагийн удаад гэж харж үзэх зүйл байж болохгүй. Яамдын сайдаар тухайн салбартаа дор хаяж 20 жил ажилласан хүн томилмоор байна. Дээрээс нь боловсрол, туршлага, шударга зан чанарыг харгалзах хэрэгтэй. Эрүүл мэндийн сайдаар хүчит шонхор захын эзэн гэх жоохон хүүхэд нэг тэрбум өгч сайд болсон. Тэр мөнгөө хэд нугалах ажлыг л хийнэ. Өөр юу ч хийхгүй. Бүхэл бүтэн улсад эрүүл мэндийн салбарыг аваад явчих мэдлэг боловсролтой, туршлагатай, ноён нуруутай хүн алга гэж үү? Монголын хамгийн дампуу салбарууд

Avatar

Зочин 2020-12-23 192.82.74.151

Яг үнэн. Ковид бидний үнэн дүр төрхийг хайр найргүй илчилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж