Европын холбоо “Pfizer”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Европын холбоо “Pfizer”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

Европын холбоо “Pfizer”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

“Pfizer” болон “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан Сovid-19-ийн эсрэг вакцин Европын холбооноос зөвшөөрөл авлаа. Одоогоор энэхүү вакциныг АНУ, Канад, Их Британи, Сингапур тэргүүтэй дэлхийн хэд хэдэн улс дотооддоо хэрэглэхийг зөвшөөрч, вакцинжуулалтаа эхлүүлээд байгаа юм.

Ийнхүү Европын холбоо зөвшөөрөл олгосноор нийт 27 бүс нутагт 448 сая хүн дээрх вакциныг хийлгэх боломжтой болж байна. Гэхдээ Европын холбоо эхний ээлжинд нийт 300 сая тун вакцин захиалсан бөгөөд энэ нь 150 сая хүнд хүрэлцэх тун юм.  Герман улс энэ сарын 27-ноос ард иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ.

ДЭМБ мөн “Pfizer/BioNTech”-ийн вакциныг удахгүй бүртгэж, яаралтай горимоор зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар дэлхийн 77 сая хүн Сovid-19 халдвар авч, 1.7 сая хүн нас барж, 56 сая хүн эдгэрээд байна. Европын улс орнуудад сүүлийн үед мутацид орсосн, шинэ  төрлийн коронавирусийн халдвар эрчимжиж байгаа нь анхаарал татаж байгаа ба “Pfizer/BioNTech”-ийн вакцин бүтээгчид өөрсдийнх нь бүтээсэн вакцин энэхүү шинэ төрлийн коронавирусийн эсрэг дархлаа тогтооно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж