“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа | News.MN

“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргалаа.

Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, дээрх зарлигийг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ:
  • “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн “монгол хүн”, “гэр бүл”, “төрт ёс”, “эх нутаг”, “монгол хэл”, “эрдэм боловсрол”, “ёс суртахуун”, “өв соёл”, “нүүдэлчин ухаан”-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгав.
  • Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг улс орны түүхэн цаг үеийн онцлог, үйл явдалтай уялдуулан төрөл зүйлээр нь бүртгэн товчоолох, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь судалж тодорхойлох ажлыг Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдад хариуцууллаа.
  • Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чинадад хүргэн дархлаажуулахад бодитой хувь нэмэр оруулж, олон талт ажлыг зохион байгуулж байгаа иргэд, байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн болон чөлөөт радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалав.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-12-23 202.9.46.135

юу г дээдлэн залах ёстойгоо мэдэхгүй ийм мулгуу ерөнхийлөгчтэй монгол улс яана даа…. эрдэнийн судар гэнэ үү? утга учиргүй ийм балай юмыг эрдэнийн судар гэдэг юмуу? ямар дурак нь сэдсэн юм бол??? тэгээд ерөнхийлөгч нь баталгаажуулж байдаг. мөн таарсан таар шуудайнууд бна даа… жинхэнэ эрдэнийн судар чинь МҮНС-д байдаг юм очоод үз малнууд аа!!!!!!!!!!!!!

Avatar

Амармэнд 2020-12-23 66.181.161.49

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаар бахархдаг шүү. Монголоо гэсэн сайхан сэтгэлтэй сайн хүн. Монгол улс мандтугай.

Avatar

zochin 2020-12-23 66.181.161.66

cupu bolgochod

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.66

ene odow ard tumnee doromjlod bga yum u,

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Хятад аргаар унтуулж байгаад хутгалдаг мэхээ сайн хийж байгаа. М.Энхсайхан ЕС болонгуутаа хятадад очиж шангаа авч байсан цаг үе түүх бий шүү

Avatar

Зочин 2020-12-23 103.57.94.38

Монгол хүний дүрд амжилттай тоглоод байгаа шүү, гэхдээ хорлоод байдаг нь гачлантай

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.31

Malyg zailuul

Avatar

Амлалтаа Биелүүл. 2020-12-23 122.201.24.114

Амлатаа биелүүлэхгүй бол огцроно гэсэн яасан бэ???

Avatar

Зочин 2020-12-23 64.119.21.249

Bayr hurgey

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж