Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулт цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ. Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа мянга мянган албан хаагчдаа хүндэтгэн #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй нэг хэлбэр юм. Тиймээс иргэн та гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх ТАЛАРХАЛ юм.
Эх сурвалж: ulaanbaatar.mn
Зочин 2020-12-23 192.82.70.145
Ийм гэрэл асаад өвчин айгаад зугтаана гэж сэтгэж дээ. СҮСЭГЛЭН ХҮРТВЭЭС эдгэрэхгүй өвчин үгүй болой
Зочин 2020-12-23 202.9.46.9
Одоо энэндээ хэдэн саяыг төсөвлөсөн гэх үү. Ард түмэн чинь амьдраль доройтож ххөл хорионд орж зовж байхад та нар гэрлээр тоглоод л жаргалтай сууна у. Та нар ажилтай орлоготой болохор ашигтай харин амар байгаа биз новшнууд. Гэхдээ нэг юм сануулая. Ард түмэн энэнээсээ ядуурвал татвар авч чадахаа больж та нар бас цалингүй болно шүү. Энийгээ санаж гэрлээр тоглоорой новшнуудаа
/*-*/ 2020-12-23 49.0.212.165
Үндсэн ажлаа хийгээчээ, чийдэнгийн лампанд зурагтай цоолбор хийж наах зэрэг хөгийн жижиг микро менежментээр хөөцөлдөж шоудаад
Батаа 2020-12-23 202.9.46.89
Цаг хэцүү байхад бидний өгсөн татварыг юунд зарцуулаад байгаа новшнууд вэ
Зочин 2020-12-23 192.82.74.151
Шизорохоо тат. Бүгдийг мөнгөөр хэмждэггүй юм.
Батаа 2020-12-23 202.9.46.89
Тийм мөнгөтэй юм бол хэдэн эмнэлэгтээ ядахдаа хэдэн маск хандивлачих
Зочин 2020-12-23 202.126.89.201
Далийрахаа тат. Миний төлсөн татвар чинийхээс хамаагүй их.
Зочин 2020-12-23 66.181.186.38
Яасан муухай юм бэ!
Болдхүү 2020-12-23 103.9.88.242
Та нартаа Баярлалаа
Зочин 2020-12-23 202.126.89.215
huurhun ym bee