"Германы төлөөлөгчөөс салж байгаадаа баяртай байна"

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

"Германы төлөөлөгчөөс салж байгаадаа баяртай байна"

"Германы төлөөлөгчөөс салж байгаадаа баяртай байна"
FILE PHOTO: Chinese Foreign Ministry spokesman Geng Shuang takes a question from a journalist during the daily press briefing of the Foreign Ministry in Beijing, China, March 18, 2020. REUTERS/Thomas Peter

Герман улсын НҮБ дэх төлөөлөгч тэтгэвэрт гарахаасаа өмнө НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хамгийн сүүлчийнхээ хуралд оролцох үеэрээ БНХАУ-д хоригдож буй хоёр канад иргэнийг зул сараар суллахыг шаарджээ. Гэтэл Хятадын төлөөлөгч хариуд нь “Би зүрх сэтгэлийнхээ гүнээс хэлэхэд, танаас салж байгаадаа үнэхээр баяртай байна” хэмээн хэлжээ.

Герман улсын 15 гишүүнтэй зөвлөлийн хоёр жилийн үүрэгт хугацаа энэ сарын сүүлээр дуусч байгаагаас гадна төлөөлөгч Кристоф Хойзген 40 гаруй жил ажилласны эцэст энэ жил тэтгэвэрт гарч байгаа билээ. Тэрбээр сүүлчийн хуралдаан дээрээ “Би өөрийн хугацааг дуусгаж, чөлөөндөө гарахдаа хамтран зүтгэгч Хятад төлөөлөгчдөөсөө БНХАУ-д хоригдож буй Майкл Корвиг, Майкл Спавор нарыг суллахыг хүсч байна. Зул сар бол үүнд яг тохирсон үе шүү” хэмээн хэлсэн юм.

Эргэн санавал Канадын цагдаа нар 2018 онд Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг АНУ-ын захиалгаар барьсны дараахан Бээжин БНХАУ-д олон улсын хямралын судалгааны төвийн зөвлөхөөр ажиллаж байсан Канадын дипломатч Майкл Корвиг болон бизнесмэн Майкл Спавор нарыг баривчилсан билээ.

Харин хариуд нь Хятадын төлөөлөгч Ген Шуан Германы төлөөлөгчийг албан тушаалаа буруугаар ашиглан бусад хамтран ажиллагчдадаа буруу үлгэр дуурайл үзүүлж байна хэмээн үзэж, “Би танд зүрх сэтгэлийнхээ гүнээс хэлэхэд, танаас салж байгаадаа бид үнэхээр баяртай байна. Тангүйгээр 2021 онд бид бүхэн олон улсын энх тайвны төлөө илүү хариуцлагатай ажиллаж амжилт гаргана хэмээн найдаж байна” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж